| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1035/Э |
| Дугаар | 1059 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Ш.М түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М т холбогдох эрүүгийн 1806 0337 51075 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Ш.М , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 28 байрны В1 давхарт байрлах иргэн И.Э амьдардаг харуулын байрны цоожийг эвдэн нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 288.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв..
Шүүгдэгч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цагаан сараас хойш Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо хавиар машин засдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 16 цагийн үед 28 байрны Б1 давхар руу ороод манаачийн өрөөнийх нь хаалганы цоожийг нь тэрүүгээр байсан төмрөөр цохиж эвдэж ороод хананд нь өлгөөтэй байсан зурагтыг нь аваад хойшоо Их цайз төв рүү явсан. Явж байх замдаа унаад зурагтынхаа нүүрийг хагалчихсан бөгөөд Их цайз худалдааны төвийн Б1 давхарт байрлах засвар руу ороод гуйж байгаад 30.000 төгрөгөөр зарсан. Ингээд тэр мөнгөөрөө архи ууж явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/,
Хохирогч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Батмөнхийн хамт 28 байрны грашийн харуул хийж харуулын байрандаа амьдардаг. Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 14 цаг болж байхад өрөөгөө цоожлоод гадуур явж байгаад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гадна хаалганы цоож эвдэрсэн, дотор ороход өлгөөтэй байсан зурагт алдагдсан байсан учир цагдаад хандсан. Хананд өлгөөтэй байсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хархорин зах дээрээс 340.000 төгрөгөөр худалдаж авсан зурагт алдагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 22-р хороо Их Цайз худалдааны төвийн Б1 давхарт зурагт засвар ажиллуулдаг. 2018 оны 04 дугаар сарын 09-ны өдрийн 16 цагийн үед гаднаас 50 орчим насны 1 согтуу залуу урд талын шил нь хагарсан зурагт тэвэрч орж ирээд зурагт сэлбэгэнд авах уу гэхээр нь зурагтыг нь асааж үзэхэд урд талын шил нь бүтэн байсан бөгөөд юун зурагт юм гэж асуухад өөрийнхөө зурагт гэж хэлсэн бөгөөд эхнэртэйгээ маргалдаад зурагтаа хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд асааж үзэхэд зүгээр байсан болохоор нь зурагтыг нь 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг нь авахгүй гэж хэлсэн чинь гуйгаад салахгүй болохоор нь авчихсан юм. Би зурагт худалдаж авсан 30.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹02/188 дүгнэлтэд “...Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь санд MN000310030204 дугаартай Боржигин овгийн М зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 21-22 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 37-38 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 28 байрны В1 давхарт байрлах иргэн И.Э амьдардаг харуулын байрны цоожийг эвдэн нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 288.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ш.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ш.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч И.Э эд зүйл хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 22 дугаар хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд тэрээр шүүхэд гаргасан бичгийн хүсэлтдээ эд зүйлээ байцаагч Гантулгаас буцаан авсан. Хохирол болох 100.000 төгрөгийг авсан учир цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. Иймд И.Э төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ш.М цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Ш.М оос 30.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Тилеүбекэд олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.