Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б ад холбогдох эрүүгийн 1806 0308 90688 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, 13а-79 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1170 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 28 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Э.Б  /РД:/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр байсан иргэн А.И эзэмшлийн 17-31 УНН улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг цоожлоогүй байх үед нь иргэн А.И “Iphone X” загварын гар утас, түрийвчтэй бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 3.688.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр  Хар хошуу гэх газарт байсан иргэн Д.З эзэмшлийн 59-19 УБС улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотроос хар оосортой эрэгтэй хүний цүнх, улаан өнгийн хэтэвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан, Хас, Төрийн банкны карт, “Айфонь 6” маркийн гар утас, “Самсунг Нөт 2” маркийн гар утас, гар чийдэн, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.000.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч А.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын гүүрний баруун урд талд голын эрэг дагуу хүү Мөнхтэмүүлэлийн /7 настай/ хамт машинтайгаа очиж зогсоод, машиныхаа ард талаас аяны сандал буулгаад хүүтэйгээ голын эрэг дээр байж байгаад машины голын хайрцагны урд талд байдаг ундаа хийгээд байдаг хэсгээс гар утас, түрийвчээ хулгайд алдсан. ...Хүүхдээ машинд суулгах гээд очиход жолоочийн эсрэг талын хаалга нь дутуу хаагдсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мобикомоос 3.499.900 төгрөгөөр худалдаж авсан “Iphone-X” загварын хар өнгөтэй, 64 gb багтаамжтай, гадуураа өнгөгүй, ард талдаа алтан шаргал өнгөтэй, гүйдэг юмтай гэртэй утсаа алдсан. Бас сувдан загасны арьсан улаан хүрэн өнгөтэй, 3 нугалдаг түрийвч байсан. Түрийвчин дотор 20.000 орчим мянган төгрөг, миний өөрийн цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны карт, Голомт банкны Баатарцогтын Энхбаяр гэсэн зэс карт зэрэг байсан..” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Хохиорогч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30  минутын үед Баянзүрх дүүргийн товчооны гүүрнээс зүүн тийш Туул голын урд талдаа Хар хошуу гэх газар цайвар ногоон өнгөтэй 59-19 УБС улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай эхнэр Сарнайцэцэг, өөрийн 3 хүүхэд, хамаатангийн 4 хүүхдийн хамт Туул голын эрэг дээр амрахаар очиж зогссон. Тэгээд тэр газар амарч байгаад машинаасаа хар өнгийн Айпоне-6” маркийн гар утас, саарал өнгийн Самсунг нөт-2 маркийн гар утас, Д.З иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хас, Хаан, Төрийн банкны виза карт, улаан түрийвчин дотор 27000 төгрөг, Скайтелийн 10.000 төгрөгний нэгж, хар өнгийн гар чийдэн зэрэг эд зүйл байсан. Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 81-82 дугаар хуудас/

Гэрч О.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэнгис кино төвийн гадаа талбай дээр 15 цаг өнгөрч байхад 25 орчим насны халимаг үстэй залуу надтай уулзаад гар утас авах уу гээд асуухаар нь авна гэж хэлсэн чинь надад Самсунг нөт-2 гар утас дэлгэц нь хагарсан утсыг 30.000 төгрөгөөр, Айфоне-6 хар өнгийн дэлгэцтэй гар утсыг 50.000 төгрөг, нийт 80.000 төгрөгөөр зарсан. Надад гар утас олсон гэж хэлсэн. Түүнээс би хулгайн гар утас гэж мэдсэн бол авахгүй байх байсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 87 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...үзлэгийн явцад баруун урд талын хаалганы дотор талын цонхны босоо хэсэг дээрээс гарын мөр 2 ширхэг, машины голын босоо раман дээрээс 2 ширхэг гарын мөр, баруун хойд талын хаалганы гадна бариул дээрээс 1 ширхэг гарын мөр бэхжүүлж авсан”, үзлэгийн явцад авсан фото зураг /хэргийн 04-06 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын      15-ны өдрийн өдрийн 02/186 дугаартай гарын мөрний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Эрдэнэбат овогтой Буянбатын зүүн гарын ядам хурууны хээтэй тохирч байна...” гэх /хэргийн 20 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хэргийн 08, 90-92 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 102 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр байсан иргэн А.И эзэмшлийн 17-31 УНН улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг цоожлоогүй байх үед нь иргэн А.И “Iphone X” загварын гар утас, түрийвчтэй бичиг баримтуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 3.688.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр  Хар хошуу гэх газарт байсан иргэн Д.З эзэмшлийн 59-19 УБС улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотроос хар оосортой эрэгтэй хүний цүнх, улаан өнгийн хэтэвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан, Хас, Төрийн банкны карт, “Айфонь 6” маркийн гар утас, “Самсунг Нөт 2” маркийн гар утас, гар чийдэн, хутга зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.000.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн нийт 79 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Занаад 1.000.800 төгрөгийн хохирол, хохирогч А.Их-Амгаланд 3.688.000 төгрөгийн хохирлыг тус тус  учруулсан бөгөөд хохирогч Д.З нь “хулгайд алдсан эд зүйлсээ эргүүлэн авсан тул хохиролгүй, гомдол, саналгүй” гэдгээ 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бичгээр илэрхийлсэн, харин хохирогч А.Их-Амгаланд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.