2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10196

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 20 191/ШШ2025/10196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: М******* овогт Д*******ийн Ж******* /*******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У*******гийн У******* /*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунтуул,

Хүсэлт гаргагч Д.Ж*******ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д.Ж******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие У******* овогтой У*******тай 2016 онд анх танилцан хамтран амьдарч эхлэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бидний дундаас хүү болох У******* овогтой Б******* нь төрсөн ба хүү төрснөөс хойшхи 6 жил хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд зан харилцааны таарамжгүй байдал маш их хүндэрч цаашдаа хамт амьдрах боломжгүй болж улмаар 2024 оноос тус тусын амьдралаар амьдарч эхэлсэн болно. Бидний хүү У.Б******* нь Ж******* миний асрамжинд байсаар ирсэн ба У.У*******аас хууль ёсны дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлт нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гээд хүсэлт маань буцаагдсан тул одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас У******* овогтой У*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/39351 дүгээр захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3. Тус шүүхийн 2025.10.21-ний өдрийн 191/ШЗ2025/44047 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.У*******ын оршин суух хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Д.Ж******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У*******гийн У*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...У.У*******тай зан харилцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа, хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, У.У******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.23-ны өдрийн 191/ШЗ2025/39351 дүгээр шүүгчийн захирамжаар ... шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, хаягт ийм хүн байхгүй гэсэн тэмдэглэгээ бүхий шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон ба хариуцагчийн гэх ******* дугаарын утсанд залгахад холбогдох боломжгүй байсан, түүний ээжийн гэх дугаарын утсанд залгахад бишээ гэсэн хариу өгсөн... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Улмаар тус шүүхийн 2025.10.21-ний өдрийн 191/ШЗ2025/44047 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.У*******ын оршин суух хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад бүртгэлтэй байна.

 

Шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.У*******ыг дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хаягт газар ийм хүн байхгүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаагдсан болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.У******* нь хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Д.Ж*******ын хүсэлтийг хангаж, У.У*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч Д.Ж*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар У*******гийн У******* /*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар У.У*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Д.Ж******* /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Д.Ж*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН