| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2026/00073/И |
| Дугаар | 197/ШШ2026/01079 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2026/01079
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: ,,,,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,*******,*******,*******, *******ийн ******* *******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,256,847.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь манай компанитай 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Цахим кредит картын гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 1,700,000.00 төгрөгийн зээлийг авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Орау/ аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 1,700,000.00 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.2 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь "Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн 3.2.3 дахь хэсэгт зааснаар Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан зардлыг нөхөн төлөх" үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч Н.*******ээс нийт 2,256,847.96 /хоёр сая, хоёр зуун тавин зургаан мянга, найман зуун дөчин долоон төгрөг, ерэн зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* миний бие ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,256,847.96 тиөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 956,847.96 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.*******д холбогдуулан 2,256,847.96 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,257,386.33 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 956,847.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,256,847.96 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 956,847.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,060 төгрөгөөс 25,530 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 25,530 төгрөг, улсын төсвийн данснаас 25,530 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР