Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2026/01055

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

Нэхэмжлэгч: ,,,,,, -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******,*******,*******,*******,*******, ********************* /РД:АС97111410/-д холбогдох,

1,935,513.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 1,499,052.35 төгрөг, зээлийн хүү 365,691.13 төгрөг, торгууль 60,000 төгрөг, нотариат 10,500 төгрөг, нийт 1,935,513.48 төгрөгийг хариуцагч Ш.*******эс гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж буй -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.*******д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж байгаа билээ. Хариуцагч Ш.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1,935,513.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь 1,935,513.48 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нь хариуцагч Ш.*******эс 1,935,513.48 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******д холбогдох, 1,935,513.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын орлогоос 22,959 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,918 төгрөгөөс үлдэх 22,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР