| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10777/И |
| Дугаар | 191/ШШ2026/00180 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/00180
| 2025о 12 с 26ө | Дугаар 191/ШШ2026/00180 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух,******* овогт******* ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Б. ******* , гэрч Д.***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярхишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1990 онд Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд Бетон-арматурчнаар ажилд орсон. 1991 онд манай байгууллага нь зохион байгуулалтын өөрчлөлтөөр************** ХК болж өөрчлөгдсөн. Одоо тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчтай уулзахад энэ хугацаанд ажилласан жилээ шүүхийн журмаар тогтоолгож ир гэсэн учраас шүүхэд хандсан. Миний хувьд уг байгууллагад 2000 он хүртэл ажилласан. Намайг************** ХК-д 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 1-19-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 23-31, 34-51-р тал, гэрчийн мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал Архивд байхгүй үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Нэхэмжлэгч Б. ******* 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1991 оны дуусталх хугацаанд Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд бетон арматурчинаар, 1992 оны 1 сараас 1994 оны 12 сарыг дуусталх хугацаанд*******-Орд ХК-д бетон арматурчинаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,*******-ны боловсон хүчнээс 1983 оны 09 сарын 20-ны өдөр Б. *******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Барилгын үйлдвэрлэл-Худалдааны************** компанийн ерөнхий захирлын 1993 оны 10 сарын 05-ны өдрийн 152 дугаартай шагналын журмаар гадаадад явуулах тухай тушаал, 1994 оны 02 сарын 03-ны өдрийн 23 дугаартай шагнах тухай тушаал, түүний хавсралт, 1997 оны 12 сарын 18-ны өдрийн 105 дугаартай ээлжийн амралт олгох тухай, Б. *******ын хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт дахь ажиллаж байсан талаарх тэмдэглэгээ,*******-Орд ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 1991 оны 12 сарын 20-ны өдрийн Улаанбаатар хотын ажилчны дүүргийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн татварын албанд гаргасан шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж бүртгүүлэх тухай 1991 оны 12 сарын 19-ний өдрийн ХК зохион байгуулах хурал удирдах хөтөлбөр өргөдөл, 1991 оны 12 сарын 19-ний өдрийн 2 дугаартай барилгын үйлдвэрлэл худалдааны*******-Орд компани байгуулах тухай Барилгын үйлдвэрлэл худалдааны*******-Орд ХК компанийн гишүүдийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын үйлдвэрийн барилга трестийг хувьчлах төсөл, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 538 дугаартай ...Б.*******ын ажиллаж байсан Техник туслалцааны үйлдвэрийн барилга трест нь 1991 онд,************** ХК нь 1992, 1993, 1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов... гэсэн тодорхойлолт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Д.-Очирын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч Д.-*** ...1990 оноос Техник туслалцааны үйлдвэрийн барилга трест,************** компанид хамтдаа 1996 он хүртэл ажилласан. Би цахилгаан гагнуурчин, өрлөгчин хийдэг байсан. Б. ******* бетон-арматурчин хийдэг байсангэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан************** ХК-ийн захирлын 1997 оны 12 сарын 18-ны өдрийн 105 дугаартай тушаалаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Б. *******ын 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1991 оны дуусталх хугацаанд Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд бетон арматурчинаар, 1992 оны 1 сараас 1994 оны 12 сарыг дуусталх хугацаанд*******-Орд ХК-д бетон арматурчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б. *******ын Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1990 оны 01 сарын 02-ны өдрөөс 1991 оны дуусталх хугацаанд бетон арматурчинаар,*******-Орд ХК-д 1992 оны 1 сараас 1994 оны 12 сарыг дуусталх хугацаанд бетон арматурчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ