| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00383/И |
| Дугаар | 149/ШШ2026/00001 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 149/ШШ2026/00001
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 7 дугаар баг Минжийн хангай ******* 1а тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******, утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* аймгийн ******* сумын, 9 дүгээр баг, гудамж 28 тоотод оршин суух, ******* овогт /рд:, Утас:/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Одоо миний тухайд надад өгсөн машиныг буцаалгах үлдэгдэл мөнгө болох 10200000 төгрөгийг түүнээс гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа болно. ...нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа өмгөөлөгчийн хөлс 1200000 төгрөг, автомашин үнэлүүлсэн ажлын хөлс 300000 төгрөг нийт 11700000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.гаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10200000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа өмгөөлөгчийн хөлс 1200000 төгрөг, автомашин үнэлүүлсэн ажлын хөлс 300000 төгрөг нийт 11700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.******* нь анхны нэхэмжлэл болох 11700000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8700000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь нэхэмжлэгчид 3000000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр төлж барагдуулахаар тохирон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. ...гэж зааснаар ...Зохигчид нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нар нь эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчдын эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216300 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн эвлэрлийн хэмжээнээс улсын тэмдэгтийг хураамжийг тооцож, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 31475 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн данснаас 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.гаас үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10200000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1200000 төгрөг, автомашин үнэлүүлсэн ажлын хөлс 300000 төгрөг нийт 11700000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба зохигчид 3000000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгч авахаар хугацаа тохирч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216300 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 31475 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ