Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1080

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч: Ц.Отгонсүрэн

шүүгдэгч Т.И өмгөөлөгч: З.Цэнгэнбаяр, Г.Мөнхбат

шүүгдэгч Н.М өмгөөлөгч: Д.Ганбат

шүүгдэгч С.Х өмгөөлөгч: Д.Тунгалаг

           шүүгдэгч: Т.И, Н.М, С.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн рокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Я овогт Т И, Ч овогт Н М, Т овогт С Х нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802001980128 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я овогт Т И,  19 оны 12  дугаар сарын 26-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга, архитектурын сургуулийн халаалт агаар сэлгэлтийн ангийн  дугаар дамжаанд сурдаг, ам  бүл 5, эцэг, эх,  дүүгийн хамт  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, РД:

           2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч овогт Н М , 19  оны 7  дугаар сарын 27-ны  өдөр суманд төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  холбоо технологийн сургуулийн системийн аюулгүй байдлын  дугаар дамжааны оюутан, ам  бүл 4,  ээж, ах, дүү нарын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:

          3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт С Х, 19  оны  дүгээр сарын -ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ,  ээжийн хамт   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, РД:

Холбогдсон хэргийн талаар:

           Т.И нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9-12 дугаар саруудад “” гэх нэршилтэй  оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2017 оны 9 дүгээр сард С.Х, 2018 оны 3 дугаар сарын 23-нд Н.М өгсөн

         Н.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах 21 дүгээр байрны орцонд биедээ өвс гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн

          С.Х нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах 21 дүгээр байрны орцонд биедээ “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Т.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв

     Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлт үнэн зөв бичигдсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

     Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлт үнэн зөв бичигдсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

     Шүүгдэгч Т.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “2017 оны 12 сард янжуур тамхины хайрцагны тал хэмжээтэй “өвс” нэртэй мансууруулдаг ургамалыг зүгээр өгсөн. Нийтдээ 3 удаа өгсөн, гэхдээ эдгээр хүүхдүүд өөрсдөө олоод өгөөч гээд надаас гуйгаад байхаар нь би өөрийн танил Хөхтөмөр гэдэг залуугаас авч өгсөн. Гэхдээ би мөнгө төгрөгөөр зарж байсан удаа байхгүй...........Би эд нарт мөнгөөр зарсан удаа байхгүй, би Хөхтөмрөөс үнэгүй авсан юм аа тэр чигээр нь л өгдөг байсан. Өгөхдөө эхний удаа гялгар уутанд, сүүлийн 2 удаа нь тамхины хайрцагтайг өгсөн. Хөхтөмрийн өгснийг л шууд дамжуулаад өгчихдөг. Би тийм атга, хагас атга гэж хэмжиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/

     Шүүгдэгч   Н.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “Би И гэх хүүхэдтэй 2018 оны 03 сарын эхээр Х дамжуулан танилцсан. И 2018 оны 03 сарын дундуур өвс гэх нэршилтэй ургамалыг Энхтайваны гүүрний баруун талд байх Оранж хүнсний дэлгүүрийн үүднээс үнэгүй авсан. Надад 10 төгрөгний жижиг торонд хийсэн ургамал өгсөн, хэмжиж үзэхэд гарын сайн атга хүрэхгүй тал атга хэрээтэй өвс байсан. Ямар нэгэн мөнгө төгрөгний талаар яриа болоогүй. Энэ өвсийг би авсан оройгоо Х Анагаахын сургуулийн тэнд уулзаад хэрэглэж дууссан. Намайг И уг өвсийг авахад нар жаргаж байсан би тэндээс шууд Анагаахын сургууль руу алхаж очоод Х уулзаад уг сургуулийн номын сангийн хашааны буланд дуустал нь хэрэглээд салсан. Ингээд салсан, түүнээс хойш буюу 2018 оны 03 сарын 23-ны тав дахь өдөр И дахин залгаад гялгар уутанд савласан нэг атга хэмжээтэй өвсийг Оранж хүнсний дэлгүүрийн үүднээс авсан. Энийгээ хадгалж байгаад 2018 оны 03 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг 21 дүгээр сургуулийн урд талын байрны 9 давхарт Х хамтаар хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Гэхдээ миний авч очсон өвсийг бид хоёр хамт хэрэглээд дуусчихсан байсан. Цагдаагийн ажилтан бид хоёрын биед үзлэг хийх үед Х куртканы халааснаас өвсний үйрмэг гарч ирсэн, би тэрийг нь мэдэхгүй. Болсон асуудал нь ийм л зүйл болсон. ” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113/

     Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 03 сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хийгдсэн үзлэгээр миний ногоон өнгийн хавар, намрын куртканы халааснаас гарсан өвсний үйрмэгийг би 2017 оны 09 сард И Энхтайвны гүүрний баруун талд байх Оранж хүнсний дэлгүүрийн гадна талд уулзалдаж авсан. Тухайн үед гялгар уутанд савласан, атга орчим өвс байсан, үүнийгээ би ганцаараа сонирхож хэрэглэж үзсэн, түүнээс хойш 3-4 удаа ганцаараа хэрэглээд 10 сарын сүүл 11 сарын эхээр дуусгасан. Тэр үед өвөл болоод цас орсон, хүйтэрсэн тул өвлийн куртка өмсөөд тэр курткээ дахин өмсөхгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын эхээр дулаарахаар нь гаргаж өмссөн. Түүний халаасанд нь тийм өвсний үлдэгдэл ургамал байгааг мэдээгүй явж байсан. 2018 оны 03 сарын 23, 2018 оны 03 сарын 26-ны өдөр хоёр удаа хэрэглэсэн “өвс”-ийг М авчирсныг хамтдаа гаансанд өвсөө хийж байгаад соруулаар нь татаж хэрэглэсэн. М энэ “өвс”-ийг хэнээс яаж авч авчирсныг мэдэхгүй. Би Ирмүүнээс мөнгө төгрөгөөр худалдаж авсан зүйл байхгүй, өвс байна уу гэхээр л өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/

    Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Н.М биед үзлэг хийсэн /хх-н 11-16/

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: Н.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилан зааж байгааг тэмдэглэлд тусгав гэжээ/ хх-н 17-18/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: С.Х  биед үзлэг хийсэн/ хх-н 19-24/

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: С.Х нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилан зааж байгааг тэмдэглэлд тусгав гэжээ/ хх-н 25-26/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: хар өнгийн гаанс нэг ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, код нь ZN9464941 болон дотор нь байх жижиг ногоон өнгийн хатаасан ургамал, гаанс цэвэрлэгч төмөр, үзүү хэсэгтээ тамхины акурка сүлбэж тогтоосон, шатаасан тугалган цаас нэг ширхэгийг Н.М, С.Х  нараас хураан авсан байна./хх-н 27-28/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд : шатаж харласан ZN9464941 серийн дугаартай Монгол улсын 100-тын мөнгөн дэвсгэрт нэг ширхэг, хар өнгийн гаанс мэт зүйл нэг ширхэг, дугуйлж цагирагласан оосор бүхий гаанс цэвэрлэгч нэг ширхэг, шатаж бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас нэг ширхэг, улаан өнгийн туузан амсар бүхий зип лок түгжээтэй 0.0567 / грамм өвсийг  цэвэр жин/-ШШҮХ-ийн дүгнэлтийг үндэслэв/ тус бүрийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна гэжээ. / хх-н 36/

Н.М С.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд/ хх-н 38-53/

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Мү, Хн нарыг танихгүй, харин И мэднэ. И одоогоос жилийн өмнө Э гээд хуурай дүүрүүгээ дамжуулан танилцсан.  сурдаг оюутан гэж байсан. Байнга уулзалдаад байдаггүй, хааяа тааралддаг, пэсбүүкээр бол найз, тийм л хүмүүс. Би Э уулзах гээд очих үед ихэвчлэн хамт байж таардаг байсан. Хааяа нэг пэсбүүкээр чаталдаг. Дотны харьцаа бол байхгүй.........Би И нэг ч удаа “Өвс” өгч байгаагүй, хамт ч хэрэглэж үзээгүй. Миний хуурай дүү Энхчулууны найз гээд л нэг юм явж байдаг. Надтай өвсний талаар ярьж байсан ч удаа байхгүй” гэх мэдүүлэг / хх-н 61-63/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тухайн үед хүн амины хэрэг гарчихаад манай хэлтсийнхэнийг дайчилсан, тухайн газар нутагт амьдардаг, архины байнгын болон хэтрүүлэн хэрэглээтэй иргэдийг олж тогтоохоор ажиллаж байсан. 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 15-16 цагийн орчимд 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцыг шалгаж явах үед хамгийн дээд давхарт 20 орчим насны хоёр залуу шат нь дээр нь суучихсан хажуудаа банана, лийр, хайрцагтай гаатай тамхи тавьчихсан, бас нэгийг амандаа хийчихсэн татаж байсан. Мөн мансуурсан, хэл ам нь орооцолдсон байсан. Ялангуяа тэдний нэг болох махлаг залуу нэлээн өөрчлөлттэй, хөлс нь гарсан байдалтай байсан. Ингээд би хамт явсан дадлагын сонсогчийн хамт халаас нь дахь эд зүйлийг гаргуулан шалгаж үзэхэд урт үстэй анагаахын сургуульд сурдаг гэх залуугийн халааснаас тугалган цаас, асаагуур, өвсний үйрмэг, махлаг залуугаас нь хар өнгийн жижигхэн гаанс гарч ирсэн. Ингээд би тухайн эд зүйлийнх нь хамт Баянзүрх дүүрэг Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хүргэж, дэслэгч Э гэдэг мөрдөгчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг / хх-н 65/

Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.....Техникийн чанартай алдаа болсон байна. Нэг юм хоёр хүнээс зэрэг илрэх боломжгүй. Би эдгээр хоёр хүнийг яг нэр усаар нь санахгүй байна. Ямартай ч нэг нь махлаг нөгөөх нь урт үстэй хоёр залуу байсан. Туранхай, урт үстэй залуугаас нь буюу таны харуулсан зурагнаас харахад Х гэгчээс нь хар өнгийн ургамал тугалган цаас, махлаг залуу буюу зурагнаас харахад Мөнгөнхүү гэгчээс нь хар өнгийн гаанс гарч ирснийг тэмдэглэлд яг адилхан бичсэн байна.....Тестийг би тавьсан, хоёр этгээдийн шээснээс хоёулангаас нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тестээр тогтоогдсон. Шээсийг яагаад шинжилгээнд явуулаагүйг мэдэхгүй, 2017 оны 03 сарын 27-ны өглөө ажил цуглангуут чиг үүргийн дагуу Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч 2 холбогдогч, шээс, хураагдсан эд зүйлийнх нь хамт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг / хх-н 66-67/

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Х ахыг хар тамхи хэрэглэдэг гэж найз нарынхаа дунд яригдаж байсан дамжсан ярианаас сонсож байсан. Надад бол хар тамхи хэрэглэдэг талаараа ярьж байгаагүй. Одоо хэн тийм зүйл ярьж байсныг санахгүй байна. Х ахын нүд нь байнга улайчихсан, инээд хөөрөөр дүүрэн хүн л явж байдаг байсан болохоор би хэрэглэдэг хүн ийм болчихдог юм байхдаа л гэж боддог байсан. И би хар багаасаа үерхэж нөхөрлөсөн И бол тийм зүйл хэрэглэдэг хүүхэд биш, хэрэглэхээр ч ухамсар байхгүй. Бид хоёр ерөнхий боловсорлын сургууль төгсөөд л салсан, одоо юу болж байгааг нь сайн мэдэхгүй. Сургуулиа төгсөөд Ирмүүн барилгын инженерийн чиглэлээр суралцахаар явсан. Би холбооны сургуульд орсон. Одоо бол байнга уулзалдаад байдаггүй” гэх мэдүүлэг / хх-н 68-69/

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний хүү И нь 1998 оны 12 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод айлын ууган хүү болж мэндэлсэн. Доороо нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Нэгдүгээр хорооллын цэцрлэгт хүмүүжиж байгаад 2004 оны 09 сарын 01-нд хуучнаар Эрэл дунд сургууль буюу одоогоор Енглиш скүүл оф Монголиа сургуульд элсэн орж тэндээ 9 дүгээр ангиа төгстөл сурсан. 10-12 дугаар ангидаа-ын лицей сургуульд суралцаж төгссөн. 2016 оны намар -ын Барилга, архитектурын сургуулийн Халаалт, агаар сэлгэлтийн ангийн 2 дугаар дамжаанд суралцдаг. Гэр бүлийн өссөн орчны тухайд аав, ээж хоёр дээрээ таатай нөхцөлд өссөн. Манай гэр бүлд архи дарс уугаад агсан согтуу тавьдаг хүн байхгүй. Айлын ууган хүү болж мэндэлсэн дараагийн дүү нь 10 жилийн дараа төрсөн болохоор хамгийн хайртай л хүүхэд юм. Зан байдлын тухайд нээлттэй , ялангуяа надтай хамгийн дотно байдаг, төлөв даруу, онгироо сагсуу зан байхгүй, хамт олны дунд нэр хүнд сайтай, хүнтэй их сайхан харьцдаг гэр бүлдээ тавих анхаарал халамж сайтай, орос англи хэлтэй ийм л хүүхэд юм. Гэр бүлийн амьдрал зохиож байгаагүй, хоёр жилийн өмнөөс найз охинтой болсон. Лицейд хамт суралцаж байсан охинтойгоо үерхдэг. Үерхэл нөхөрлөлийг нь хоёр талын гэр бүлээс нь зөвшөөрдөг” гэх мэдүүлэг / хх-н 71-72/

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний хүү Х нь 1999 оны 09 сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Эх нялхасын эмнэлэгт айлын ганц хүү болон мэндэлсэн. Бага насандаа 4 дүгээр хороолын 76-р цэцэрлэгт хүмүүжсэн. 2005 онд Гурван тамир бүрэн дунд сургуульд элсэн орж тэндээ 5 дугаар ангиа төгстлөө сурсан, үүний дараа хятад хэлний сургалттай Ургах наран бүрэн дунд сургуульд элсэн орж суралцаж байтал уг сургууль дампуурч хаагдсан, мөн би хүүгээ Анагаах ухааны сургуульд оруулахын тулд уг сургуулийн лицей ангид оруулж суралцуулсан. Зуун билэг гэсэн нэртэй сургууль байсан. Энэ сургуулийг 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн эмчилгээний ангид элсэн орсон одоо 2 дугаар курсэд суралцаж байна. Бага насанд нь бид 2 эмээ өвөөтэй нь хамт амьдардаг байсан, 4 настай байхад нь би Америк руу суралцахаар яваад 3 жил болоод ирсэн. Эмээ өвөөтэйгөө хамт өссөн. Гэр бүлийн өссөн орчны тухайд нам жим, тайван, архи дарс уудаг хүн байхгүй, дутагдах гачигдах зүйлгүй өссөн. Гэр бүлийн амьдрал зохиож байгаагүй, найз охинтой ч болж байгаагүй, хичээл ихтэй гэр зуураа л байж байдаг. Зан байдлын тухайд даруухан, аймхай, итгэмтгий, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, элдэв муу зуршилгүй гэр бүлдээ хайртай, халамжтай, цэвэрч, нямбай хүүхэд юм” гэх мэдүүлэг / хх-н 73-75/

Гэрч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний хүү Н.М нь 19 оны 07 сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд айлын дунд хүүхэд болон мөрсөн, нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. 2000 онд манайх Улаанбаатар хотод шилжин ирсэн. Бага насандаа 1 дүгээр хороололд цэцэрлэгээр хүмүүжсэн. 7 настай байхдаа  дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 7 дугаар ангидаа Ургах наран хятад сургуульд шилжин суралцаж байтал сургууль дампуурсан тул 9 дүгээр ангидаа сургуульд элсэн 2016 онд төгссөн. 2016 оны намар -ын Системийн аюулгүй байдлын ангид элсэн одоо 2 дугаар курсэд суралцаж байна. Гэр бүлийн амьдрал зохиож байгаагүй, найз охин ч байхгүй. Гэр бүлийн өссөн орчны тухайд нам тайван, архи дарс уугаад агсам согтуу тавьдаг хүн байгаагүй. Хүүхдүүд нь хичээлээ хийгээд нөхөр бид хоёр ажлаа хийгээд л байж байдаг айлд өссөн. Нөхөр бид 2 хувиараа бизнэс хийдэг байсан. Зан байдлын хувьд хүнтэй маш эвсэг харьцаатай, гэрсэг, ээж, аавдаа маш их хайртай, даруухан, үг дуу цөөтэй, авч өгсөн хувцас өмсдөг, өгсөн хоол иддэг, маш даруухан хүүхэд юм. Хичээлээ маш их хийдэг, гэрийнхээ бүх л хоолыг хийдэг, ажилтай. Хичээл тарчлаа гээд өдөр бүр залгадаг, гадуур ч дэмий хэсээд явдаггүй. Хичээл, гэр гэсэн маршруттай л байдаг” гэх мэдүүлэг / хх-н 78-80/

     Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 81/

          2018.4.04-ний өдрийн 3785 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
  2. Ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,0567 г байна.
  3. Ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

2.4.5.7. Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно./ хх-н 82-83/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 84/

          2018.4.04-ний өдрийн 3784 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. . Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн төмөр гаанс мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, ZN9464941 гэсэн сери дугаартай 100-ын мөнгөн дэвсгэрт, 2ширхэг цаас сүвэлсэн нарийн төмөр зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.  / хх-н 85-87/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 88/

          2018.4.20-ны өдрийн 4232 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Шинжилгээнд тэнцэнэ. “Т.Ирмүүн IV/12 1544” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илрээгүй.   / хх-н 89/

          2018.5.18-ны өдрийн 5180 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2.3“Хөхтөмөр УЗ95040414 2018.05.02” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.    / хх-н 90-91/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 92-93/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 430 дугаартай дүгнэлт

  1. Н.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт бичиг үгүй байна.
  2. Одоогоор Н.М нь сэтгэцийн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна.
  3. Н.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Н.М  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Н.М нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  6. Н.М нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
  7. Н.М нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэргэлэх шаардлаггүй байна.  / хх-н 94-95/

               Шүүх сэтгэц эмгэг судлалын 428 дугаартай дүгнэлт

  1. С.Х нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт бичиг үгүй байна.
  2. Одоогоор С.Х нь сэтгэцийн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна.
  3. С.Х нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. С.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. С.Х  нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  6. С.Х нь мансууруулах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хмааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
  7. С.Х нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэргэлэх шаардлагагүй байна.    / хх-н 97-98/

        Шүүх сэтгэц эмгэг судлалын 431 дугаартай дүгнэлт

  1. Т.И нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
  2. Одоогоор Т.И нь ямар нэгэн сэтгэцийн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна.
  3. Т.И нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Т.И нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Т.И нь мансуурах дон эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  6. Т.И нь мансуурах дон эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
  7. Т.И нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй байна.   / хх-н 100-101/

          Т.И эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 122-126/

         Т.И хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 102-103/

    Т.И иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 127/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 130 / оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 129/, сургуулийн тодорхойлолт /хх-н 131/, сурагчийн хувийн хэргийн хуулбар/ хх-н 132-139/

   С.Х эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 114-121/

         С.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 104-105/

   С.Х иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 140-141/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 143 /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 142, хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 144-162/

     Н.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 109-113/

          Н.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 106-107/

     Н.М иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 163-164/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 165 /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 166/, зэрэг болно.

           Т.И нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9-12 дугаар саруудад “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2017 оны 9 дүгээр сард С.Х, 2018 оны 3 дугаар сарын 23-нд Н.М өгсөн

         Н.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах 21 дүгээр байрны орцонд биедээ өвс гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн

          С.Х нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах 21 дүгээр байрны орцонд  биедээ өвс гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна .Үүнд:

Шүүгдэгч Т.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … эдгээр хүүхдүүд өөрсдөө олоод өгөөч гээд надаас гуйгаад байхаар нь би өөрийн танил Хөхтөмөр гэдэг залуугаас авч өгсөн. Гэхдээ би мөнгө төгрөгөөр зарж байсан удаа байхгүй...........Би эд нарт мөнгөөр зарсан удаа байхгүй, би Х үнэгүй авсан юм аа тэр чигээр нь л өгдөг байсан. Өгөхдөө эхний удаа гялгар уутанд, сүүлийн 2 удаа нь тамхины хайрцагтайг өгсөн. Хөхтөмрийн өгснийг л шууд дамжуулаад өгчихдөг гэсэн мэдүүлэг  /хх-ийн 54-56/

     Шүүгдэгч Н.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … И 2018 оны 03 сарын дундуур өвс гэх нэршилтэй ургамалыг Энхтайваны гүүрний баруун талд байх Оранж хүнсний дэлгүүрийн үүднээс үнэгүй авсан. Надад 10 төгрөгний жижиг торонд хийсэн ургамал өгсөн, хэмжиж үзэхэд гарын сайн атга хүрэхгүй тал атга хэрээтэй өвс байсан. 2018 оны 03 сарын 23-ны тав дахь өдөр И дахин залгаад гялгар уутанд савласан нэг атга хэмжээтэй өвсийг Оранж хүнсний дэлгүүрийн үүднээс авсан. Энийгээ хадгалж байгаад 2018 оны 03 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг 21 дүгээр сургуулийн урд талын байрны 9 давхарт Х хамтаар хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Гэхдээ миний авч очсон өвсийг бид хоёр хамт хэрэглээд дуусчихсан байсан. Цагдаагийн ажилтан бид хоёрын биед үзлэг хийх үед Х куртканы халааснаас өвсний үйрмэг гарч ирсэн, би тэрийг нь мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113/

     Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … “2018 оны 03 сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хийгдсэн үзлэгээр миний ногоон өнгийн хавар, намрын куртканы халааснаас гарсан өвсний үйрмэгийг би 2017 оны 09 сард И Энхтайвны гүүрний баруун талд байх Оранж хүнсний дэлгүүрийн гадна талд уулзалдаж авсан. Тухайн үед гялгар уутанд савласан, атга орчим өвс байсан, үүнийгээ би ганцаараа сонирхож хэрэглэж үзсэн, түүнээс хойш 3-4 удаа ганцаараа хэрэглээд 10 сарын сүүл 11 сарын эхээр дуусгасан. 2018 оны 03 сарын 23, 2018 оны 03 сарын 26-ны өдөр хоёр удаа хэрэглэсэн “өвс”-ийг М авчирсныг хамтдаа гаансанд өвсөө хийж байгаад соруулаар нь татаж хэрэглэсэн. М энэ “өвс”-ийг хэнээс яаж авч авчирсныг мэдэхгүй. Би И мөнгө төгрөгөөр худалдаж авсан зүйл байхгүй, өвс байна уу гэхээр л өгсөн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 119-121/

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: Н.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилан зааж байгааг тэмдэглэлд тусгав гэжээ/ хх-н 17-18/

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: С.Х нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилан зааж байгааг тэмдэглэлд тусгав гэжээ/ хх-н 25-26/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: хар өнгийн гаанс нэг ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, код нь ZN9464941 болон дотор нь байх жижиг ногоон өнгийн хатаасан ургамал, гаанс цэвэрлэгч төмөр, үзүү хэсэгтээ тамхины акурка сүлбэж тогтоосон, шатаасан тугалган цаас нэг ширхэгийг Н.Мөнгөнхүү, С.Х нараас хураан авсан байна./хх-н 27-28/ зэрэг болно.

Т.И нь өөрөө хэрэглээгүй боловч өөр хүнээс авсан өөртөө байсан өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамалыг С.Х, Н.м нарыг гуйхад 3 удаа өгсөн, С.Х нь 2017 оны 10,11 дүгээр саруудад Т.И өвсийг авч хэрэглэсэн, үлсэнийг өөртөө хадгалсан, Н.М нь Т.И 2 удаа өвс авч С.Х хамт хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогпсон. Тэдний дээрх үйлдлүүдийг  прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Т.  нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан,мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий  өвс гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

             Т.И нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шатаж харласан ZN9464941 серийн дугаартай Монгол улсын 100-тын мөнгөн дэвсгэрт нэг ширхэг, хар өнгийн гаанс мэт зүйл нэг ширхэг, дугуйлж цагирагласан оосор бүхий гаанс цэвэрлэгч нэг ширхэг, шатаж бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас нэг ширхэг, улаан өнгийн туузан амсар бүхий зип лок түгжээтэй 0.0567 грамм өвсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.      

            Т. нар нь  хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг этгээдүүдийн хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Я овогт Т, Ч овогт Нү, Тд овогт Сн  нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар ногоон өнгийн хатаасан, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн хугацаагаар тансэж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэн тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д заасан Т.н нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгааралалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шатаж харласан ZN9464941 серийн дугаартай Монгол улсын 100-тын мөнгөн дэвсгэрт нэг ширхэг, хар өнгийн гаанс мэт зүйл нэг ширхэг, дугуйлж цагирагласан оосор бүхий гаанс цэвэрлэгч нэг ширхэг, шатаж бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас нэг ширхэг, улаан өнгийн туузан амсар бүхий зип лок түгжээтэй 0.0567 грамм өвсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Т.н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.                              

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.н нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН