| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/08213/И |
| Дугаар | 191/ШШ2025/11086 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11086
| 2025 о 12 с 01 ө | Дугаар 191/ШШ2025/11086 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух,******* овогт************** /рд:******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод байрлах,******* ХХК /рд:*******/,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух,******* овогт************** /рд:6/ нарт холбогдох,
Амины орон сууц захиалан байриулах гэрээг цуцалж, 64,130,438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.******* нь эхнэр, 5 хүүхдийн хамт *** оршин суудаг. 2023 онд ам бүл олуулаа болсон учраас гэр бүлийнхээ амьдрах орчинг сайжруулах, орон байраа томруулах, хүүхдүүдээ цэвэр агаарт ая тухтай амьдруулъя гэж шийдээд тус сумандаа өөрийн өмчийн газарт дулаан, бохир бүхий л асуудлаа шийдвэрлэсэн амины орон сууц бариулахаар болсон юм. Ингээд амины орон сууц барих боломжтой компани судалж үзээд Фэйсбүүк цахим сайтаар******* ХХК-ийн хуудсыг олж, холбогдсон. Тус компанийн хувьцаа эзэмшигч, захирал Б.******* тухайн үед надтай ирж уулзахад би өөрийн хүсч буй байшингийнхаа зургийг үзүүлсэн ба тэрээр ...энэ байшинг барьж чадна, 2023 оны 6 сарын 10-ны өдрийн дотор хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Ингээд бид 2023 оны 03 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Хариуцагч тал нь надад 111,4 мкв хэмжээтэй амины орон сууц, 10 м.кв террас, дулаан зогсоол, мансартыг 329,261,484 төгрөгөөр харилцан тохиролцож барьж өгөхөөр болсон. Гэрээний урамшуулалд тооцож, гал тогооны тавилга үнэгүй хийж өгнө хэмээн гэрээнд тусгасан байдаг. Гэрээний үнийг төлөх үед НӨАТ тооцоогүй үнэ учраас байгууллагын дансруу хийж болохгүй Б.*******ийн дансруу хий гэж хэлсэн тул 337,980,400 төгрөгийг Б.*******ийн Голомт болон Хаан банкны дансруу шилжүүлсэн. Ажил эхлэх үед Б.******* нь барилгын зураг төсөл боловсруулж, зургийн дагуу барилга барина гэсэн боловч, албан ёсны шаардлага хангасан барилгын зураг гаргаж өгөөгүй бөгөөд ямар нэг зураг төсөлгүй барилгын торхыг босгосон. Ингээд л дотор заслын ажил эхлэх үед Б.******* нь ажлаа удаашруулж, барилга дээр ирэхээ больсон. Бид******* ХХК-ийн барилгын мэргэшсэн ажилчид 3 сарын дотор л байшинг маань бариад хүлээлгэж өгнө гэж итгэж, найдсан боловч янз бүрийн барилгын мэргэжил чадваргүй цагийн ажилчдаар ажил гүйцэтгүүлээд өөрөө тэр хүмүүст утсаар зааварчилгаа өгч байсан. Ингээд 2023 оны 8 сард Б.******* нь ирээд мансарт давхрын зөрүү мөнгө гэж нэмж 27,000,000 төгрөг нэхсэн ба бид тухайн мөнгийг өгч чадахгүй, анхнаасаа тохирсон шүү дээ гэхэд ажил хийж байсан 2 хүнээ аваад яваад өгсөн. Үүнээс хойш дахиж холбогдохгүй, ямар ч чанар, стандартад нийцээгүй дутуу баригдсан байшин үлдээгээд явсан. Одоо байгаа барилгад дараах алдаа гарсан байна. Үүнд:
1. Өрлөг, дотор засал бүгд чанаргүй хийгдсэн,
2. Хаалганы рак хэмжээнд захиалсан хаалга нь таарахгүй жижигдээд ракаа дахин багасгаж гипсээр хана хийсэн,
3. Сантехникийн ажльгг барилгын зураггүй, барилгын даамалгүй, хяналтгүй утсаар зааварчилгаа өгч хийсэн,
4. Агааржуулалт хийсэн хүмүүс нь дээвэр цоолоод онгорхой орхисон ба онгорхой дээврээ битүүлээрэй, цан цохино гэсэн боловч битүүлэлгүй наагуур нь лампир тааз хийсэн,
5. 00 өрөөнүүдийн плитаг ямарч хээ судал тааруулалгүй наасан, шүршүүр хэсэгт хаялга гаргаагүй. Ус нь шалаар нэг урсан хаалгаар хальж гардаг.
6. Сантехник ус алддаг,
7. Сантехникийн холболт, цахилгааны холболт гм маш болхи муухай хийсэн,
8. Гипсэн таазнууд амсар нь нийлээгүй дээр доор далий хийсэн,
9. Өрлөгийн мурий сарий нь дотор заслаараа засагдахгүй заваарсан муухай юм болсон,
10. Гадна пасадны өнгө сайн ороогүй хар замаск жигд зөв хийгдээгүйгээс болж алаг эрээн халтар болсон,
11. Шал тэгшлэж бандер хийгээгүй. Цутгасан бетон нь жигд биш дээр нь шууд паркет шахсан. Явахад дэгэн догон шажигнаж дуугардаг,
12. Мөн шалны хүрээг зузаан өндөр модон хүрээ хийнэ гэж хэлээд байхад эрээний нимгэн пивор зүйл авч ирсэн. Энэ чинь биш гэтэл тэрнээсээ бүр дордуулаад орос нарийн хүрээ авч ирсэн,
13. Шал нь жигд биш шахагдсан дээр нь хүрээ нь захын зайг нь нөхөж брохгүй хачин заваан юм болсон,
14. Шатны доор үзел өрөөнд дотор засал юу ч хийгээгүй хаясан,
15. Шатны бариул хэсгийг модоор хийхээр төлөвлөсөн ч төмрөөр гудамжны шат шиг бариул хийсэн,
16. Халаалтын тоног төхөөрөмж суурьлүүлаагүй,
17. Зочны өрөө, коридор шалны хэсэгт тавьсан халаалтын холболт бүрэн хийгээгүй орхисон,
18. Гадна хаалга маш муу суулгасан. Өвөл нил мөс цас, хавар нил шороо тоос орсон байна,
19. Гадна террас зарим хэсгээр туялзаж байгаа, төмөр нь будаггүй, Одоо боссон байгаа дутуу барилга Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам стандартад огт нийцээгүй, чанаргүй материалаар, мэргэжлийн бус инженерчлэлгүй тооцоо судалгаагүй баригдсан тул би дотор нь орж, гэр бүлээрээ аюулгүй байх баталгаа байхгүй байна. Амины орон сууц захиалгаар барих гэрээний гүйцэтгэгч тал болон******* ХХК, Б.******* нар нь тус гэрээний хавсралтад заасан барилгын хийгдэх ажил, материалын төлөвлөгөө, төлөвлөгөөт хугацаа, нөхцөлд заасан ажлуудыг хугацаандаа гүйцэтгээгүй, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг гэрээний үүргийн зөрчил гаргасан ба гэрээ байгуулагдснаас хойш 1 жил өнгөрсөн ч ямар нэг үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225.1-т заасны дагуу гэрээнээс татгалзаж байна. Иймд******* ХХК-тай 2023 оны 03 сарын 10-ны өдөр байгуулагдсан 3/10/09 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ-ээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 337,980,400 төгрөгийг******* хувийн дансруу төлсөн тул түүнээс буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: "******* ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 3/10/09 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г цуцалж, амины орон сууцыг цаашид үргэлжлүүлэн барих зардал 45,210,038 төгрөг, гэрээний 4.8-т заасны дагуу 18,920,400 төгрөгийн алданги, нийт 64,130,438 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.гэжээ.
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч 8,920,400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* ХХК, Б.******* нар үлдэх 55,210,038 төгрөгийг 2026 оны 01 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөгөөр тус тус төлж барагдуулах ба хариуцагч тал гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* хариуцагч******* ХХК, Б.******* нарт холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 337,980,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, амины орн сууцыг үргэлжлүүлэн барих зардалд 45,210,038 төгрөг, алдангид 18,920,400 төгрөг, нийт 64,130,438 төгрөг гаргуулах-аар шаардсан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч 8,920,400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч******* ХХК, гэрээг цуцлахыг зөвшөөрч, хариуцагч Б.******* 2026 оны 01 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг нийт 55,210,038 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Т.*******, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.******* нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.******* 2026 оны 01 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, 2026 оны 02 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдрийн дотор 18,403,346 төгрөг, нийт 55,210,038 /тавин таван сая хоёр зуун арван мянга гучин найм/ төгрөгийг нэхэмжлэгч Т.*******т төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,847,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 217,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ