Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 318/ШШ2025/01135

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт Ц.Б холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,620,664.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Б нь зээлийн гэрээний үүргийг 229 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110417735 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,605,664.11 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 4,620,664.11 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А ББСБ ХХК-аас  үзээл авсан нь үнэн. Зээлээ сар бүр төлж явж байсан боловч утсаа гээж, шинэ утас авч simple апп-аа татаж авч орох гэсэн боловч нууц үгээ мартсан байсан. Сэргээлгэх гэсэн боловч миний энэ апп хуучин дугаар дээр бүртгэлтэй байсан тул нэвтэрч орж чадалгүй одоог хүртэл төлөлт хийгдээгүй яваа учиртай юмаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага 4,620,664.11 төгрөгийг 2025 ондоо багтааж зээлээ төлж, бүх хохирлыг барагдуулж дуусна” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дүн болох 4,620,664.11 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах хүсэлттэй байгаа тул тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,620,664.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,620,664.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,881 төгрөгийн тал хувь болох 44,441 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,441 төгрөг, хариуцагч Ц.Б 44,441 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,620,664.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,881 төгрөгийн тал хувь болох 44,441 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 44,441 төгрөг, хариуцагч Ц.Б 44,441  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР