| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01029/И |
| Дугаар | 312/ШШ2025/01217 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 312/ШШ2025/01217
| 2025 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 312/ШШ2025/01217 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ************************* давхарт үйлхаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД: *******, утас: 78111155/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 4,671,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь 2024 оны 01 сарын 15-ны өдөр ЗГ2420256Х дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэл,1,;удэр байгуулсан. Тус гэрээгээр 2,999,900 тогрогийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх юхцолтэйгоор харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-04-19-ны одор зээлийн гэрээний үүрэгд;^доног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 0 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.*******гээс үндсэн зээл 2,999,900.0 төгрөг, зээлийн хүү 1,587,892.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,739.47 төгрөг, нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 4,671,531.87 төгрөгийг гаргуулж өгно үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* миний бие нь ******* ******* ******* ХХК байгууллагын 4,671,531.87 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК -ийн нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4,671,531.87 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,671,531.87 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,696 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 43,348 төгрөг, төрийн сангаас 43,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,671,531.87 төгрөгийг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,696 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 43,348 төгрөг, төрийн сангаас 43,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН