| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01082/И |
| Дугаар | 312/ШШ2025/01249 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 312/ШШ2025/01249
| 2025 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 312/ШШ2025/01249 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *********************** байрлах ******* ******* ******* ******* ******* ХХК /РД:67733532/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************ тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:, /-д холбогдох 5,610,031 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******тэй 2021 оны 12 сарыи 17-ны өдөр БЗГ21-1340 дугаартай Барьцаат зээлтэй гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсап. Тус гэрээгээр 3,599,910 тогрогийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн тологдох хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нохцолтэйгөор харилцан гохиролцон хийсэн. Үндсэн зээл 3,599,910 тө: рог, график хуваарьт зааснаар гэрээний дагуу толөх ёстой толбөрийг төлоогүйгээс талуудын хобронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан толбөрийн хуваарийг зорчсон тохиолдолд дараагийн одроөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн тологдоогүй үндсэн толборөос энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 7,599,131.99 гогрог болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,993,230.18 тогрогийг төлсон байна' Үлдэгдэл 5,600,731.99 тогрог үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 тогрог, нийг 5,610,031.99 гогрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* ******* зээлэх газрын 5,610,031 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нь хариуцагч Б.*******д холбогдуулан 5,610,031 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,610,031 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 52,500 төгрөг, төрийн сангаас 52,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,610,031 төгрөгийг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 52,500 төгрөг, төрийн сангаас 52,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН