| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/01581/И |
| Дугаар | 312/ШШ2025/01463 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 312/ШШ2025/01463
| 2025 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 312/ШШ2025/01463 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн ******* настай, ********************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-г ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.******* би 1986 оны 6 сард цэргээс халагдаад 1986 оны 07 дугаар сарын 01-нээс Зэс молибден барилгын удирдах газрын дэргэдэх МАНЗ-д кранчнаар ажилд ороод 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараах зүйл хэрэгтэй байна. 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд кранчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны, монгол барилга нэгдлийн харъяа эрдэнэт дахь монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дугаартай тушаал, эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны монгол барилга нэгдлийн харъяа эрдэнэт дахь монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/77 дугаартай тушаалын хуулбар, Зэс молибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/383 дугаартай тушаалын хуулбар, гэрч тодорхойлолт, гэрч *******гийн тодорхойлолт, Чулуун-Эрдэнийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.Хүсэлт гаргагч нь 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд кранчнаар ажиллаж байсан. Ажилласан байдлыг тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
3.Хүсэлт гаргагч нь 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд кранчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны, монгол барилга нэгдлийн харъяа эрдэнэт дахь монгол ажилчдын захиргааны даргын 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дугаартай тушаал, эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны монгол барилга нэгдлийн харъяа эрдэнэт дахь монгол ажилчдын захиргааны даргын 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/77 дугаартай тушаалын хуулбар, Зэс молибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/383 дугаартай тушаалын хуулбар,
Гэрч : миний бие С.*******той Монгол ажилчдын нэгдсэн захиргааны авто тээврийн комбинатад 1984 оноос 1991 он хүртэл цуг ажиллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт,
Гэрч *******гийн ******* миний бие С.*******той Монгол ажилчдын нэгдсэн захиргааны авто тээврийн комбинатад 1985 оноос 1990 он хүртэл цуг ажиллаж байсан нь үнэн болно. гэх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч С.*******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.*******ыг 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Монгол ажилчдын захиргаанд кранчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-г 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Монгол ажилчдын захиргаанд кранчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН