| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00827/И |
| Дугаар | 312/ШШ2025/01480 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/01480
| 2025 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 312/ШШ2025/01480 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********************** тоотод байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* байрлах ******* ******* ХХК /РД:*******/-т холбогдох 59,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч гури*******л ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 59,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ******* ХХК нь ******* Ажнай ХХК-тай 2024 оны 05 сарын 18-ны өдөр нийт 13,200,000 төгрөгийн үнэтэй тариалалтын өмнөх хөрс боловсруулалтанд ашиглагддаг ургамал хамгаалалтын бодисыг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 26,200,000 төгрөгийн тарианы болон рапсны таримлын хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодисыг нийт 39,400,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний дотор ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 403103415 тоот дансанд бүрэн шилжүүлэхээр Худалдах, худалдан авах гэрээ №3, №40 байгуулан гарын үсэг зурж, тамга даран, компанийн аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсарган баталгаажуулж, барааг авч явсан. 2024 оны 11 сард ******* Ажнай ХХК-ийн захирал Б.Энхбаяртай холбогдоход ...тарианы мөнгө хараахан орж ирээгүй байна, орж ирэхээр төлбөрөө бүрэн хийнэ..., ...ХААК үүдэнд сууж байна он гараад мөнгө орж иргэн гэнээ жоохон хүлээгээд өгөөч... гэж явсаар 2025 онд ...мөнгө орж ирээл шууд төлнөө... гэх мэтээр элдэв шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй, худал ярьж төлбөр төлөхөөс зайлс хийж одоо бүр огт утсаа авалгүй өнөөдрийг хүрсэн учир барааны үлдэгдэл төлбөр 39,400,000 төгрөг хугацаа хэтэрсэн алданги 19,700,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийг ******* Ажнай ХХК-иас гаргуулж өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани 2024 оны намар 136, 238.49 тонн будаа хурааж 2024 оны 11 дүгээр сарны 12 ны өдөр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК -д Хүнсний улаан буудай худалдах худалдан авах АСТ241112-0547 тоот гэрээг байгуулж тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143, 050,414.5 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарны 01-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон билээ. Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна юм. Би Худалдан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх чин хүсэлттэй байна. Үнэхээр харилцан тохирсон хугацаандаа өгчих юм байна гэж бодож хэлж яриад гуйгаад одоог хүртэл авч чадахгүй байна. Энэ л шалтгааны улмаас та бүхнийг чирэгдүүлсэндээ уучлалт гуйж байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрхи хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн дагуу төлөх боломжыг олгож өгөхийг хүсэж байна. Би ийм байдалд ороогүй, боломжтой байсан бол хэзээ ч хүний юмыг худал хэлж авч хохироохгүй байсан. Манай компани дээрхи байдлаас болоод маш их хэмжээний алдагдалд орж хүнд байдалын улмаас энэ жилийн тариалалтын ажилд санхүүгийн хүндрэлээс ажиллаа бүрэн гүйцэд хийж чадахгүй болж асуудал үүсээд байгаа билээ. Та бүхэн манай компанид олон жил хамтран ажиллаж байсан байдлыг маань бодож итгэл өгч хөнгөлөлт үзүүлвэл би гэрээнд заасан үлдэгдэлийг нэн даруй бүрэн төлж барагдуулах болно. гэжээ
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн дүрэм, *******ы иргэний үнэмлэхний хуулбар, ******* ******* ХХК, ******* Ажнай ХХК нарын хороонд хийгдсэн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдаж авах гэрээний хуулбар, зарлагын баримт, ******* ******* ХХК, ******* Ажнай ХХК нарын хороонд хийгдсэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдаж авах гэрээний хуулбар, зарлагын баримт, ******* Ажнай ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* Ажнай ХХК-д холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 39,400,000 төгрөг, алданги 19,700,000 төгрөг нийт 59,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь ******* Ажнай ХХК-тай 2024 оны 05 сарын 18-ны өдөр 13,200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 26,200,000 төгрөг нийт 39,400,000 төгрөгийн үнэтэй тариалалтын өмнөх хөрс боловсруулалтанд ашиглагддаг ургамал хамгаалалтын бодис, тариа, рапсны таримлын хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодис авсан боловч төлөхгүй байгаа тул бодисын үнэ 39,400,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 19,700,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийг ******* Ажнай ХХК-иас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа манай компани 2024 оны намар 136,238.49 тонн будаа хурааж 2024-11-12-ны өдөр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д хүнсний улаан буудай худалдах-худалдан авах АСТ241112-0547 тоот гэрээг байгуулж тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143,050,414.5 төгрөгийг 2025-03-01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон билээ.
Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх хүсэлтэй байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж хариуцагч "******* Ажнай" ХХК нь тариалалтын өмнөх хөрс боловсруулалтанд ашиглагддаг ургамал хамгаалалтын бодис, тариа, рапсны таримлын хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодис худалдан авсан боловч бодисын үнэ 39,400,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 %-ийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл 39,400,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 19,700,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 453,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч ******* Ажнай ХХК-иас 59,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2.Сокол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 453,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН