Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/01481

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/01481

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************************** тоотод оршин суух ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************ багт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-т холбогдох 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч "******* " ХХК-ны Захирал ******* нь "Омичнка 2.1" маркийн үрлэгч 4 ширхэгийг нийт 54,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар миний биеэс хүсэлт гаргасан бөгөөд, төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багтаан бүрэн төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед яаралтай яг одоо өгөөч, хаврын тариалалт тулаад мөнгө санхүү муу байна, намар ургацаа хураахаар танд өгчи^, гуйж байна гэж надаас гуйгаад байсан тул би итгээд уг төхөөрөмжүүдийг өгч явуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 30-наас хойш миний утасны дугаарт хариу өгөхгүй, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхгүй байсаар өнөөг хүрсэн болно. Надтай ямар нэг байдлаар холбогдохгүй, хариуцлагаас зуттсаар байгаа нь нөхөрлөлийн итгэлцлийг ашиглаж, санхүүгийн хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна. ******* нь үүнээс хойш өнөөдрийг хүртэл амласан үлдэгдэл төлбөр болох 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг өгөхгүй, утсаа авахгүй, надтай харьцахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон зэрэг байдлаас харахад миний итгэмтгий, адилхан ажил хийх гээд тэвдэж байгаа хүмүүст байнга туслаж дэмжиж байдаг тусч занг минь ашиглаж, мэхэлж авсан нь харагдаж байна. Н.******* миний бие 2024.07.08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, 2024.07.25-ны өдрийн 142/Ш32024/04249 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан иргэний хэргийн хариуцагчийн хаяг нь тодорхойгүй үндэслэлээр татгалзсан. Ийнхүү 2024.12.11-ны өдрийн 181/ШШ2024/05185 дугаар захирамжаар хариуцагч ******* ******* ХХК нь Орхон аймаг, Жаргалант сум, Дулаан-Уул баг, Хөшөөт, Айргийн хөндий, Онгоцын ар гэх газруудад тариан талбайд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Апз нъ торгуулъ, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги тооцоход 67,200,000 төгрөг төгрөг болсон бөгөед гуйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 7,500,000 төгрөгөөр тооцсон. Иймд хариуцагчаас Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани 2024 оны намар 136, 238.49 тонн будаа хурааж 2024 оны 11 дүгээр сарны 12 ны өдөр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК -д буюу Хүнсний улаан буудай худалдах худалдан авах тоот гэрээг байгуулж тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143, 050,414.5 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарны 01-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон билээ. Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна юм. Би Худалдан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх чин хүсэлттэй байна. Үнэхээр харилцан тохирсон хугацаандаа өгчих юм байна гэж бодож хэлж яриад гуйгаад одоог хүртэл авч чадахгүй байна. Энэ л шалтгааны улмаас та бүхнийг чирэгдүүлсэндээ уучлалт гуйж байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрхи хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр чөлөөлж, үндсэн нэхэмжпэлийн дагуу төлөх боломжыг олгож өгөхийг хүсэж байна. Би ийм байдалд ороогүй, боломжтой байсан бол хэзээ ч хүний юмыг худал хэлж авч хохироохгүй байсан. Манай компани дээрхи байдлаас болоод маш их хэмжээний алдагдалд орж хүнд байдапын улмаас энэ жилийн тариалалтын ажилд санхүүгийн хүндрэлээс ажиллаа бүрэн гүйцэд хийж чадахгүй болж асуудап үүсээд байгаа билээ. Та бүхэн манай компанитай хамтран ажиллаж байсан байдлыг маань бодож итгэл өгч хөнгөлөлт үзүүлвэл би гэрээнд заасан үлдэгдэлийг нэн даруй бүрэн төлж барагдуулах болно. гэжээ

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдах худалдан авах гэрээ, фейсбүүк чатны хуулга, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/5185 дугаартай шийдвэр зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч "******* " ХХК-ны Захирал ******* нь "Омичнка 2.1" маркийн үрлэгч 4 ширхэгийг нийт 54,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан, төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багтаан бүрэн төлөхөөр гэрээ байгуулж, уг төхөөрөмжүүдийг өгч явуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 30-наас хойш миний утасны дугаарт хариу өгөхгүй, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхгүй байсаар өнөөг хүрсэн болно.Иймд үлдэгдэл төлбөр 15,000,000 /Арван таван сая/ төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагч нь манай компани 2024 оны намар 136,238.49 тонн будаа хурааж 2024-11-12-ны өдөр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д хүнсний улаан буудай худалдах-худалдан авах тоот гэрээг байгуулж тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143,050,414.5 төгрөгийг 2025-03-01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон билээ. Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх хүсэлтэй байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр чөлөөлж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж хариуцагч "******* " ХХК нь "Омичнка 2.1" маркийн үрлэгч 4 ширхэгийг нийт 54,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авах төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багтаан бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж төхөөрөмжүүдийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 %-ийн алданги төлөхөөр тохиролцчон байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 270,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 22,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

2 Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 270,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН