Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/01482

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/01482

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************************* тоотод байрлах ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******************************* багт байрлах ******* ******* ******* /РД:5567505/-т холбогдох 27,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 27,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* *******" *******-ний захирал Батболд овогтой Энхбаяр нь анх 2019 оны 11-р сард "*******" *******-тай гэрээ байгуулж м.анай компаний Жаргалант сумд байрлах Авто засварын төвийг сарын 500 000 төгрөгеөр түрээслэн ашиглахаар болж ХАА-н техник тоног төхөөрөмжүүдээ авчирч тавьсан.2024.02.01-ээс гэрээгээ шинэчлэн сарын 800 000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон. Тус компани 2019,202.0 оны түрээсийн гэрээгээ төлсөн. Харин 2021, 2022, 2023, 2024, 2025 оны түрээсийн төлбөрөө төлөөгүй төдийгүй, утсаа авахгүй, ирж уулзахгүй зугатаасаар олон сар болж байгаа тул Б.Энхбаярыг эрэн сурвалжилж манай компанид учруулсан 27 260 000 төгрөгийн хохирлыг төлуүлж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч ******* ******* ******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, ******* *******, ******* ******* нарын хороонд хийгдсэн түрээсийн гэрээ, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр тооцооны хуудас зэрэг баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч "******* *******" *******-д холбогдуулан түрээсийн төлбөр төлөөгүй хохирол 27,260,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* *******-ийн захирал Б.Энхбаяр нь анх 2019 оны 11-р сард "*******" *******-тай гэрээ байгуулж Жаргалант сумд байрлах Авто засварын төвийг сарын 500 000 төгрөгеөр түрээслэн ашиглахаар болж ХАА-н техник тоног төхөөрөмжүүдээ авчирч тавьсан.2024.02.01-ээс гэрээгээ шинэчлэн сарын 800 000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон. Тус компани 2019,2020 оны түрээсийн гэрээгээ төлсөн. Харин 2021, 2022, 2023, 2024, 2025 оны түрээсийн төлбөрөө төлөөгүй тул манай компанид учруулсан хохирол 27 260 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна. Энэхүү гэрээгээр хариуцагч нь 2019-11-01-ний өдрөөс 2023-11-01-ний өдрийг хүртэл 3-н жилийн хугацаатай,сарын 500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож Орхон аймгийн Жаргалант суманд байрлах өөрийн өмчлөлийн үйлдвэрлэлийн төвийн байр талбайг ХАА, газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг хадгалах, засвар үйлчилгээ хийх зорилгоор түрээсэлсэн байна. Хариуцагч нь гэрээний дагуу 2019, 2020 оны түрээсийн төлбөрийг төлсөн боловч 2021, 2022, 2023, 2024, 2025 оны түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээсэлсэн эд хөрөнгийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байсан боловч, үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч ******* ******* *******-ийн захирал Б.Энхбаярт нэхэмжлэлийн хувийг 2025-07-07-ны өдөр гардуулан өгч хариу тайлбар гаргах хугацааг 2025-07-21-ний өдрөөр тогтоож өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй. Шүүгчийн 2025-08-29-ний өдрийн 312 /ШЗ2025/06065 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2025-09-03-ны өдрийн 10 цагт хийхээр товлож шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээ хүрэлцэн ирээгүй байна.

Хариуцагч ******* ******* *******-ийн захирал Б.Энхбаяр нь 2025-07-18-ны өдөр өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэд итгэмжлэл олгосоны дагуу Д.Оюун-Эрдэнэд шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч ирүүлсэн эмнэлгийн магадлагааг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,250 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас 294,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* *******-д олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1-д заасныг баримтлан хариуцагч ******* *******-аас 27,260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

2.******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,250 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас 294,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН