| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00045/И |
| Дугаар | 316/шш2026/00018 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 316/шш2026/00018
| 2025 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 316/ШШ2026/00018 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би
Нэхэмжлэгч П******* Б******* ХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Түвшинбаяр /Ш******* сум, Д******* тосгон, н******* гудамж, 2******* тоот, РД:М*******, утас-9*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,285,011.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00045/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П******* Б******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... зээлдэгч М.Түвшинбаяр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,046,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 600,000 төгрөг, 535,000 төгрөг, 660,000 төгрөг, 617,000 төгрөгийг тус тус 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 341,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3,510,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,640,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлдэгч нь дээрх зээлүүдийг хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 17,285,011.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Түвшинбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч П******* Б******* ХХК-аас зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 17,285,011.66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үр дагаварыг мөн ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,285,011.66 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П******* Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Түвшинбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,285,011.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,375 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 122,187.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 122,187.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч П******* Б******* ХХК /РД:6*******/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ