Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/шш2026/00032

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2026/00032

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би

Нэхэмжлэгч: П******* Б******* ХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******н Б******* /С******* сум, * баг, * хэсэг гудамж 1* тоотод оршин суух хаягтай, РД:М*******, утас-8*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,470,128.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00031/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П******* Б******* ХХК нь хариуцагч Б.Б*******өд холбогдуулан 4,470,128.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,470,128.76 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 751, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П******* Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,470,128.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,472 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн төсвийн орлого /данс:100130000941/-оос 43,236 төгрөг, хариуцагч Б.Б*******өөс 43,236 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П******* Б******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ