Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/шш2026/00035

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2026/00035

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би

Нэхэмжлэгч: Х******* б******* ХК /РД:2*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Са******* Б******* /Е******* сум, * баг, ногоон дов, 6-******* тоот, РД:Т*******, утас-9*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,578,396.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00100/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* б******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ... Хариуцагч С.Б******* нь Х******* б*******" ХК-ийн СБ Спортын төв ордон тооцооны төвтэй 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2018060700384/01 тоот зээлийн болон барьц*******ы гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьц*******д ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. Хариуцагч С.Б******* нь "Х******* б*******" ХК-ийн СБ Спортын төв ордон тооцооны төвтэй 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/201843998122 тоот зээлийн болон барьц*******ы гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 13,885,463.88 төгрөг дээр 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьц*******д ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. Хариуцагч С.Б******* нь тус зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,067,650.93 төгрөг, хүүгийн төлбөрт 3,661,184.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,299.73 төгрөг, нийт 8,730,134.92 төгрөг төлсөн. Хариуцагч С.Б******* нь "Х******* б*******" ХК-ийн Лизингийн бизнесийн тооцооны төвтэй 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 201944399179 тоот зээлийн болон барьц*******ы гэрээ байгуулан 599,900 /таван зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьц*******д гэрийн эд хогшлийг барьцаалуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 599,900 төгрөг, хүүгийн төлбөрт 186,774.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14.14 төгрөг, нийт 786,688.36 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд б******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Б*******, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн:

1/ Хариуцагч С.Б*******д холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2018060700384/01 тоот, ЗГ/201843998122 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт:

А/ Үндсэн зээлийн төлбөр 11,032,349.07 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 10,994,828.16 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,437,675.80 төгрөг,

Г/ Нотариатын зардалд 85,500 төгрөг Нийт 23,550,353.03 төгрөг

2/ Хариуцагч С.Б*******д холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 201944399179 тоот зээлийн гэрээний үүрэгт:

А/ Зээлийн хүүгийн төлбөрт 22,397.18 төгрөг,

Б/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,645.87 төгрөг, бүгд 23,578,396.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч С.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Х******* б******* ХК-аас нэхэмжилж буй 23,578,396.08 төгрөг бүхий нэхэмжлэлийг ямар нэгэн марг*******гүй төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн марг******* байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үр дагаврыг мөн ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,578,396.08 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,578,396.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,842 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 137,921 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 137,921 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* б******* ХК /РД:2*******/-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ