| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/23153/И |
| Дугаар | 197/ШШ2026/01049 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2026/01049
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******,*******,, ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, *******ын ******* *******-д холбогдох 9,343,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч Н.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,343,504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Н.******* ХХК-иас нэхэмжилсэн 9,343,504 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,323,604 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК хариуцагч Н.*******д холбогдуулан 9,343,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 9,343,504 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,323,604 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 9,343,504 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 9,343,504 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,270,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,323,604 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,447 төгрөгийг улсын орлогод үлдээж, 82,223.5 төгрөгийг хариуцагчаас болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ