| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10571/И |
| Дугаар | 191/ШШ2025/11077 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11077
| 2025 о 12 с 01ө | Дугаар 191/ШШ2025/11077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** хаягт байрлах, **************************** ББСБ ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй
Гантөмөрийн******* /рд:******* /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* нь 2023 оны 03 сарын 01-ний өдөр дугаартай зээлийн эрхийн гэрээ 5,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар, 3,5% хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан болно. Дээрх зээлээ төлөлгүй 713 хоног өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар очиж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 сард нэхэмжлэл гаргасан. Боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 8068 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна. Иймд Г.*******ийг эрэн сурвалжлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-8-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Г.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **************************** ББСБ ХХК Г.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт **************************** ББСБ ХХК болон Г.******* нарын хооронд байгуулагдсан худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 8068 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Г.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Г.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Г.******* *** хаягт оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан************** /рд:******* /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.*******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг *** аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Г.Нямдоржийг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:/-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ