2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/11246

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 02 191/ШШ2025/11246

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би,

Нэхэмжлэгч: Ч******* овогт Д*******гийн Б******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 42 айлын орон сууцны 1 давхарын 7 тоот 65.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б******* нь 2021 оны 08 сарын 02-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах гэрээг Т******* ХХК буюу компанийг төлөөлж, тус компанийн захирал Д.Б*******той байгуулж, *******,******* тоот 65.22 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Тус байрны 1 м.кв үнийг 1,650,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нийт 107,613,000 төгрөгийг барилга баригдаж дуусах хүртэл төлөхөөр болсон. Ингээд захиалагч Д.Б******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хэсэгчлэн төлж дуусгасан. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Т******* ХХК-ийн захирал Д.Б******* нь 100% төлбөр тооцоо дууссан гэж гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулж, орон сууцны түлхүүрийг гардуулж өгсөн. Д.Б******* би өөрийн худалдаж авсан байрандаа орж, орон сууцны ашиглалтын зардлыг төлж, зохих журмын дагуу эзэмшин ашиглаж байгаа билээ. Тэгтэл Т******* ХХК нь орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй орон сууц шударга эзэмшигчийн эрх ашгийг хохироож байна.

Иймд Т******* ХХК-иас 2 өрөө орон сууцыг худалдан авч, гэрээнд заасан төлбөрийг төлсөн нэхэмжлэгч Д.ийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, түүний үр дагаварт өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тухайн асуудал эрхэлсэн орон нутгийн бүртгэлийн байгууллагад даалгаж шүүхээс шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 343 дугаар зүйл, 346 дугаар зүйлийн 346.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 зүйл заалтуудыг үндэслэж, Д.ийг 42 айлын орон сууцны 1 давхар, 7 тоот 65.22 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, түүний үр дагаварт өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг тухайн асуудал эрхэлсэн орон нутгийн бүртгэлийн байгууллагад буюу Өмнөговь аймгийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Ц.И нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Д.ийн нэхэмжлэлтэй Т******* ХХК-д холбогдох Т******* ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 32 айлын орон сууцны 1 давхарын 7 тоот 65.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б******* нь Т******* ХХК-д холбогдуулан 42 айлын орон сууцны 1 давхарын 7 тоот 65.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Ц.И нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.ийн 42 айлын орон сууцны 1 давхарын 7 тоот 65.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн хариуцагч Т******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*******эс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 70,200 төгрөгийг буцааж, хариуцагч Т******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д тус тус олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АМАРБАЯСГАЛАН