2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/11248

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 02 191/ШШ2025/11248

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би,

Нэхэмжлэгч: К******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т******* овогт С******* С******* /*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,289,167 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч С.С*******аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1, 421 дугаар зүйлийн 421.2, Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг тус тус үндэслэн 2024 оны 02 сарын 28-ны өдөр MN******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 42,463,000 төгрөгийг жилийн 22.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар олгож, түүний К******* дахь ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч С.С*******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэлд 42,463,000 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөрт 5,727,994 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 98,173 төгрөг, нийт 48,289,167 төгрөг

Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.С*******аас нийт 48,289,167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.С******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,289,167 төгрөгийг 2025.12.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.01.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.02.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.04.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.12.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.02.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.03.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.04.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.05.20-ны өдрийн дотор 2,695,167 төгрөгөөр нэхэмжлэгч К******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч С.С*******ад холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,289,167 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.С******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,289,167 төгрөгийг 2025.12.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.01.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.02.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.04.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.12.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.02.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.03.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.04.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.05.20-ны өдрийн дотор 2,695,167 төгрөгөөр нэхэмжлэгч К******* ХК-д төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уд эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын тайлбар, итгэмжлэл, гэрээгээр тогтоогдож байна.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч С.С******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,289,167 төгрөгийг 2025.12.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.01.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.02.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.04.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2026.12.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.02.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.03.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.04.20-ны өдрийн дотор 2,682,000 төгрөг, 2027.05.20-ны өдрийн дотор 2,695,167 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч К******* ХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 399,396 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 199,698 төгрөгийг буцааж, хариуцагч С.С*******аас 199,698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К******* ХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН