| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10718/И |
| Дугаар | 191/ШШ2025/11074 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11074
| 2025о 12с 01ө | Дугаар 191/ШШ2025/11074 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 4 хэсэг, Сургуулийн гудамж, 1882в тоотод оршин суух, **************, /рд:ЛК99092214/,**************, /рд:СФ72071511/ нарын нэхэмжлэлтэй
Гачи******* ХХК /рд:6760783/-ийг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргалын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Батбаяр, Ч.Сандагдорж бид************** ХХК-тай 2024.02.04-ний өдөр Хөдөлмөр эрхлэхэд зориулсан зуучлах үйлчилгээ үзүүлэх гэрээг аман байдлаар байгуулсан ба бичгээр гэрээг өгөөгүй, Ч.Сандагдоржид хэсэг хугацааны дараа өгсөн байдаг. Б.Батбаяр гэрээний төлбөрт 9.644.000 төгрөгийг төлсөн. Ч.Сандагдорж нийт 17,214,500 төгрөгийг төлсөн. Гэтэл************** ХХК нь гэрээний дагуу гадаад улс руу явуулах харилцан тохиролцосноос хойш хугацааг удаа дараа хойшлуулж, өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, төлбөрийг буцааж өгөөгүй. Шүүхэд хандахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 31081 дугаартай захирамжаар ... Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд************** ХХК-ийн оршин суудаг хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-10-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Гачи******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сандагдорж, Б.Батбаяр нар Гачи******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 25-ны өдрийн 31081 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,************** ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Гачи******* ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Гачи******* ХХК Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 41,58 тоотод байрлах бүртгэлтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Гачи******* ХХК /рд:6760783/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Гачи******* ХХК-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4 Гачи******* ХХК-ийг хаана байрладаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч нар /утас:88332363,,/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ