2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11072

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 о 12 01 03ө

Дугаар 191/ШШ2025/11072

Улаанбаатар хот

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** төв байр, ************** ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух,******* овогтой******* /рд:*******/-т холбогдох

28,019,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Д.******* нь 2022 оны 03 сарын 04-ний өдөр **************тай*******1 тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн гэрээнд 2 удаа өөрчлөлт оруулж, 15,000,000 төгрөг, 16,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2025 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 25,505,342.80 төгрөг, зээлийн хүү 2,454,743.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,614.67 төгрөг, нийт 28,019,701 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ************** ХК-ийн нэхэмжилсэн 28,019,701 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2025 оны 12 сарын 30-ны өдрөөс 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 4,699,950 төгрөгөөр 23,499,750 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 4,519,915 төгрөг, нийт 28,019,701 төгрөгийг төлнө .... гэжээ. 

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ХК хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 25,505,343 төгрөг, хүүд 2,454,744 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 59,614 төгрөг, нийт 28,019,701 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрч, 2025 оны 12 сарын 30-ны өдрөөс 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 4,699,950 төгрөгөөр 23,499,750 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 4,519,915 төгрөг, нийт 28,019,701 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Д.*******ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 4,699,950 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 4,699,950 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 4,699,950 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 4,699,950 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 4,699,950 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 4,519,951 төгрөг, нийт 28,019,701 төгрөгийг нэхэмжлэгч ************** ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,049 төгрөгөөс 149,024 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д буцаан олгож, үлдэх 149,025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ