2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11071

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025о 12с 01

Дугаар 191/ШШ2025/11071

Улаанбаатар хот

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** байранд байрлах, ************** ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***  тоот хаягт оршин суух,************** /рд:*******/-т холбогдох

18,175,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Б.*******тэй 2024 оны 08 сарын 30-ны өдөр******* тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 7,245,930 төгрөг, хүүд 4,657,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 61,623 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэлд 17,754,070 төгрөг, хүүд 413,652 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,555 төгрөг, нийт 18,175,277 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ************** ХХК-ийн нэхэмжилсэн 18,175,277 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 сарын 30-ны өдрийн хооронд сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөгөөр 16,874,000 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,301,277 төгрөг, нийт 18,175,277 төгрөгийг төлнө .... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ХК хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 17,754,070 төгрөг, хүүд 413,652 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,555 төгрөг, нийт 18,175,277 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрч, 2025 оны 12 сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 сарын 30-ны өдрийн хооронд сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөгөөр 16,874,000 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,301,277 төгрөг, нийт 18,175,277 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.******* 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,298,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,298,000 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,301,277 төгрөг, нийт 18,175,277 төгрөгийг нэхэмжлэгч *******банк ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,826 төгрөгөөс 124,413 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *******банк ХК-д буцаан олгож, үлдэх 124,413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124,413 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ