Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 657

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

иргэдийн төлөөлөгч О.Наранбаяр,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогч Ш.Т , Ш.Н тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А иргэний хариуцагч П.Р , тэдгээрийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.О , түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э , мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О нарт холбогдох эрүүгийн 2014250002441 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Э , /РД:/,        

2. Монгол Улсын иргэн, Э.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Э Э.О нар нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Форум Инвест” ХХК-ний барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр Б.Э нь борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж “Форум Инвест” ХХК-ний Жаргалан хотхонд байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Н гаражийн мөнгө болох 22 сая төгрөг,

хохирогч Ш.Т гаражийн мөнгө болох 15 сая төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34.404.200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.О Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

хохирогч М.Т 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21.6 сая төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

хохирогч Г.Б 3 сая төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96.004.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Форум Инвест” ХХК-ний Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн П.Г гаражийн мөнгө болох 25 сая төгрөгийг бэлнээр авч “Форум Инвест” ХХК-ний дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би албан тушаалаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 4 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь би энэ хүмүүстэй үгсэн тохиролцож уулзаж байгаагүй. Анх байр захиалахаар танилцсан. Харин Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч Ш.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьдны шүүхээр гарсан шийдвэрийг дэмжиж байгаа. Форум инвест компаниас 49.404.200 төгрөг нэхэмжилж байна. Манай ахын мөнгө бол 25 сая нийт 71.404.200 гэв.

Хохирогч Ш.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйлгүй, нэхэмжлэх зүйл бол Төгсөө бид 71.404.200 төгрөгийг Ф ИХХК-иас нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ф ИХХК-д ажиллахаа болисон. Өмнө нь энэ ажлыг хийж байсан мэдэх болохоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр явчих гэсэн юм. Урьд Эрүүгийн хуулийн 150.3 гэсэн зүйл ангийг 148 гэсэн зүйл ангиар өөрчилж өгнө үү, мөн Ф ИХХК-ний гражийн мөнгө болох 25 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч П.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Намайг иргэний хариуцагчаар оролцуулж байгаад гомдолтой байна. Учир нь Э  өөрийнх нь ажил үүрэгт байхгүй заль мэхийг хэрэглэж манай компаниас байр авч байгаа хүнийг хууран мэхэлж танил хүмүүсийнхээ дансанд авч хийгээд байхад намайг иргэний хариуцагчаар оролцуулаад байгаад гомдолтой байна. Би энэ компанид гэрээт нягтлан хийж байгаа. Э  худлаа хэлээд байна. Түлхүүр, мөнгийг хүлээн авах эрхийг борлуулалтын менежерт олгоогүй. Бэлэн мөнгө авах эрх борлуулалтын менежерт байхгүй няравт хүлээлгэн өгөх үүрэгтэй гэв.

Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 8 дугаар сарын 10-даар танил ах Д  гэдэг хүнээс 10.000.000 төгрөг нэг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж аваад 08 дугаар сарын 20-оор Тоёота Ист гэдэг машиныг 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд энэ машиныг 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Гоодойн зуслангийн зам дээр явж байгаад осол гаргасан. Манай ажлын Л.Түвшинжаргал ах надаас 13 давхарын 4 өрөө байрыг зараад өгөөч гэхээр нь би 2013 оны 9 дүгээр сарын эхээр байр авах гэсэн Г.Б гэдэг хүнээс ойролцоогоор 40.000.000 төгрөгийг нөхөр Э.О дансаар шилжүүлэн авсан. Энэ мөнгөнөөс Д гээс зээлсэн 10.000.000 төгрөгийг хүүтэй нь нийлүүлээд 10.100.000 төгрөг болгож Д д өгсөн. Тэр 40.000.000 төгрөгнөөс Л.Түвшээ ахын данс руу нь 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь би үрчихсэн. 2013 оны 09 дүгээр сарын 10-аар Ш.Н  ахын авах гэж байгаа байрны урьдчилгаа 30 гаруй сая төгрөгийг Ш.Түвшээ ахын данс руу шилжүүлэн хийлгүүлсэн. Дараа нь Ш.Н  ахаас 22.000.000 төгрөгийг гражийн мөнгө гэж 2 тасалж эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 18.000.000 төгрөгийг нөхөр Э.О дансаар шилжүүлэн авсан. 2014 оны 04 дүгээр сарын 10-аар Г.Б гражийг П.Г гэдэг хүнд 25.000.000 төгрөгөөр зарсан. 2014 оны 02 дугаар сард М.Туул эгчээс увуулж цувуулаад 21.000.000 төгрөгийг авсан. Буцаагаад 10.000.000 төгрөгийг нь өгсөн. Приус 20 машиныг 13.500.000 төгрөгөөр авсан. Ах Б.Г нийлээд Миксер машиныг авсан. Би 12.000.000 төгрөг гаргасан. Байрны түрээс гэж 2 жилийн 5.500.000 төгрөгийг өгсөн. Уг түрээсийн байрандаа хивс, буйдан хөргөгч, зурагт, мөлхөө тавилга авсан. Өөртөө болон нөхөртөө, нөхрийнхөө 3 настай хүүхдэд хувцас хунар авсан. Машины осол гаргахад гэмтсэн Орхон гээд хүнд 3.000.000 төгрөг өгсөн. Нөхөр бид хоёр нийлээд 700.000 төгрөгний үнэтэй хоёр ширхэг гар утас авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 90-94, 214-216 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Би өдрийг нь сайн санахгүй байна. 2013 оны 08 дугаар сарны сүүлээр байна уу, 09 дүгээр сарын эхээр миний хаан банкны дансанд 43.000.000, дараа нь 10 сард 18.000.000 төгрөг орж ирсэн. Миний дансны хуулган дээр хэзээ хаанаас хэдэн төгрөг орж ирсэн нь нарийн байгаа. Эхэлж орж ирсэн 43.000.000 төгрөг орсны маргааш нь Сансрын Хаан банкин дээр Б.Э тай хамт очиж 40.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг Б.Э  миний картыг авч яваад гүйлгээ хийсэн байсан. 18.000.000 төгрөгийг бас Б.Э  надаар гаргуулж авсан. Үүнээс хойш миний дансанд 2-3 удаа мөнгө хийгээд гаргуулж авсан. Хийсэн мөнгийг Б.Э  миний картыг авч мөнгийг үрж зарцуулалт хийсэн байсан. Миний Хаан банкны карт ерөнхийдөө Б.Э ад байдаг байсан. Б.Э  надад хэлж тайлбарласнаар бол хүний байр, гражийг зарж өгч ашиг, шагнал авдаг гэж хэлсэн. Компанид ямар ч хохиролгүй гэж хэлж байсан. Миний Хаан банкны дансанд нийт 76.404.200 төгрөг ороод Б.Э  авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 205-206, 2-р хавтас 1-5 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Т гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “Форум инвест” ХХК-ны барьсан орон сууцнаас 4 дүгээр давхрын 8 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ хийсэн. Ах Ш.Н  маань оффис руу орохдоо бэлэн захиалгын үнэ болгож 165.500.000 төгрөгтэй оруулсан. Энэ нь миний захиалж байгаа, ахын захиалж байгаа байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь, мөн 2 гражийн урьдчилгаа төлбөр болох мөнгө явсан юм. Ах маань ороод Б.Э тай уулзаад мөнгөө бэлнээр өгөх гэтэл аваагүй гэсэн. Компаний данс руу хий гэсэн. Ингэхдээ ахын захиалсан байрны урьдчилгаа 30 хувь болох 65.918.200 төгрөгийг компаний данс руу, миний захиалсан байрны урьдчилгаа 30 хувь болох 65.918.200 төгрөгнөөс 34.404.200 төгрөгийг нь Л.Түвшинжаргал гэх сангийн инженерийн данс руу хийх юм шүү гэж дансны дугаар бичиж өгөөд гаргасан байсан. Тэгээд ах Ш.Н  маань “Форум инвест” ХХК-ний данс уруу өөрийнхөө захиалсан байрны урьдчилгаа төлбөрөө, мөн миний захиалсан байрны мөнгөний тодорхой хувийг, бас миний захиалсан гражийн үнэ болох 10.000.000 төгрөгийг хийсэн байсан. Мөн ах маань гражийнхаа урьдчилгаа төлбөр болох 23.500.000 төгрөгийг “Форум инвест” ХХК-ний дансанд байршуулсан. Ингээд Л.Түвшинжаргал гэх хүний данс уруу 34.404.200 төгрөгийг хийсэн байдаг юм. Үүнээс хойш 18 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э  над уруу залгаад гражийн үлдэгдэлээ хийхгүй бол гражаа алдлаа гэхээр нь би гражийн төлбөрийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөгийг төлөх гэтэл Б.Э  надад Хаан банкин дээр очоод залгачих гэсэн, би дансны дугаар өгнө гэсэн. Би Хаан банкин дээр очоод  Б.Э тай утсаар холбогдоход дансны дугаар өгсөн, би Э.О данс уруу 15.000.000 төгрөгийг хийсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Миний нэхэмжилж байгаа үнийн дүн бол 19.404.200 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 102-102 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байраа сонгоход миний сонгосон байр 102.85 метр квадрат байсан. Байрны үнийн 30 хувь болох 65.918.620 төгрөгийн урьдчилгаа мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 12-нд компаний дансанд, граж авна гээд гражийн мөнгөний урьдчилгаа 23.500.000 төгрөгийг мөн компаний дансанд өгсөн. Гражийн үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 30-нд “Форум инвест” компаний дансанд хийсэн. Манайх хоёр машинтай учраас Б.Э ад танай компанид граж захиалахгүй авахгүй хүн байвал би авна шүү гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Э  над руу залгаад нэг хүн граж 22.000.000 төгрөгөөр зарна гэж байна, та авах бол энэ данс руу 5.000.000 төгрөг хий гээд Ж.Оюунсүрэн гэдэг хүний овог нэр дансны дугаарыг явуулахаар нь боломжоор нь 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Гражийн үлдэгдэл болох 18.000.000 төгрөгийг Б.Э яаралтай шилжүүл гэсний дагуу миний утсанд Б.Э аас Октябрь гэдэг хүний овог нэр, дансны дугаартай мессеж ирсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 25-нд 11 дүгээр хорооллын Хаан банкнаас Э.О  гэдэг хүний данс уруу 18.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Э  гэдэг хүнд дүү Ш.Т гийн байрны урьдчилгаа мөнгө болох 34.404.200 төгрөг, гражийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөг, миний сүүлд авсан гражийн 22.000.000 төгрөг, нийт 71.404.202 төгрөгөө алдсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 53-55 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Э  гэх эмэгтэй манай компанид борлуулалтын менежерээр 2013 оноос ажиллаж эхэлсэн. Ш.Т  гэдэг хүнээс 43.404.200 төгрөгийг нөхөр Э.О данс руу хийлгүүлсэн байсан. Л.Т данс руу уг байраа авахдаа урьдчилгаа 68.000.000 төгрөгөө төлөөд байраа зарах гэж байсан. Тийм учраас Л.Түвшинжаргал урьдчилгаа мөнгөө удааж байна гэх зорилгоор Г.Б шилжүүлсэн мөнгө гэж ойлгоод 43.404.200 төгрөгийг буцааж Г.Б руу шилжүүлсэн байсан. Тэр 43.404.200 төгрөгний 34.404.200 төгрөг нь Ш.Т  гэх иргэнийх байсан. Т  шилжүүлсэн 34.404.200 төгрөг дээр Б.Э  хаанаас юм 9 сая төгрөгийг Л.Т данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд Л.Түвшинжаргал өөрийн дансанд орж ирсэн 43.404.200 төгрөгийг Г.Б орж ирсэн мөнгө мөн Г.Б нөхрийг Ш.Т  гэдэг хүн гэж Л.Түвшинжаргалд ойлгуулсан байсан. Тэгээд ахиад Б.Э  Ш.Т гөөр нөхөр Э.О дансруу 15.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Шилжүүлсэн утгандаа гражийн үлдэгдэл гэсэн байсан. Тэгээд мөн иргэн Ш.Н оос 4 сая төгрөг, 18 сая төгрөг шилжүүлж авснаар 4 сая төгрөгийг хадам ээж Ж.Оюунсүрэн нарын данс руу шилжүүлж 18 сая төгрөгийг Э.О данс руу шилжүүлж авсан байсан. Ш.Н Ш.Т  гэх ах дүү нарын нийт мөнгө 71.404.200 төгрөг манай компаний данс руу орох ёстой байсан юм. Тэгэхэд түүнийг Б.Энхмандах дундаас нь авсан байсан. Гражийн хувьд Г.Б авсан гражийн мөнгө гэх 22.000.000 төгрөгийг манай байрны 72 тоот айлын Ундрахбуян гэдэг хүний ээж гэж бид нарт ойлгуулж Ундрахбуянтайгаа хуйвалдаж тэр гражийг манай байрны оршин суугч П.Г гэдэг хүнд 25.000.000 төгрөгөөр зарсан байсан, тэр мөнгөө Б.Э  бэлнээр авсан байсан. Түүнээс болоод манай компани Г.Б граж өгсөн. П.Ганзоригт ч граж өгсөн. П.Г шүүхээр ороод гражаа авсан байгаа. Манай компанид учирсан хохирол нийт 71.404.200 төгрөгөөс гадна гражийн 22 сая төгрөгний төлбөр дээр 25.000.000 төгрөгөөс Э Л.Г зарсан гэх граж болон нийт 96.404.200 төгрөгний хохирол учраад байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 58, 200-202 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч П.Р гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн үед Б.Э ыг бусдаас байрны урьдчилгаа болон гражийн мөнгө авсан талаар ерөөсөө мэдээгүй байсан. Н  гэдэг хүн байрны гэрээгээ хийж үлдэгдэл мөнгөө төлье гэж Э ыг байхгүй үед Э ыг асууж орж ирээд ярихад нь Э ыг компаний хүмүүст хэлэлгүй мөнгө аваад, мөнгө өгсөн хүмүүст байрны түлхүүр өгсөн байсныг олж мэдсэн юм. Тэр үед Э  борлуулж байсан байрнуудын бүх түлхүүрүүдийг хариуцаж байсан юм. Байрны урьдчилгаа мөнгийг авсан талаар Э аас асуухад тухайн үед юу ч ярихгүй байсан. Бид нарын олж мэдсэнээр Н  манай борлуулагч Э ад хувийн зүгээс хандаж граж нэмж авахын тулд Э ад хандсан. Үүнээс гадна Э  нь сантехникийн инженер Түвшинжаргалын заруулах гэсэн байрыг өөр хүнд зарах сэдэл үүссэн байх. Үүний улмаас Э залилангийн хэрэг үүссэн. Н  дахин граж авахын тулд гэрээ байгуулалгүй зөвхөн Э тай харьцаж, Э өөрийнх нь хувийн харилцах данс, нөхөр болон ээжийнх нь данс руу байрны урьдчилгаа төлбөр хийсэн. Тэр үед компаний данс руу Н  нь дүү Т  нэрээр байрны урьдчилгаа төлбөр хийсэн ч албан ёсоор гэрээ байгуулаагүй байсан. Уг гэрээг Э  бидэнтэй танилцуулаагүй, захирлаар гарын үсэг зуруулаагүй байна гэсэн нэрээр хойшлуулж байсан тул бид уг төлбөр мөнгөний асуудлыг Э ад хариуцуулж байсан. Иймд Н  тухайн үед өөрийн байрны төлбөрөө манай компаний дансанд тушааж байсан ч дүү Т  мөнгийг манай дансанд дахиж хийгээгүй, Э хувийн дансанд байсан тул бид хариуцахгүй. Н  өөрийн байрны мөнгөө манай байгууллагын харилцах дансанд хийж төлбөрөө бүрэн дуусгасан. Харин Т  мөнгийг яагаад төлөхгүй байна вэ гэж асуухад Н  нь “би Э ад төлсөн” гэж өөрийн төлсөн баримтуудыг үзүүлсэн. Т  манай байгууллагад төлсөн байрны урьдчилгаа мөнгийг Н  2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 31.514.420 төгрөгийг тушаасан байсан. Үүнээс хойшхи мөнгийг Э хувийн дансанд хийсэн нь баримтаар гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 27-28 дугаар хуудас/,

Хохирогч М.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “Форум инвест ХХК-ний Жаргалан хотхоны байрыг сонирхсон. Би зөвшөөрөөд 2014 оны 02 дугаар сарын 19-нд Их дэлгүүрийн Хаан банкнаас Б.Э ын Хаан банкны данс руу эхлээд 3 сая төгрөг, 03 дугаар сарын 06-нд 1.990.000 төгрөг, 3 сарын 10-нд 1.010.000 төгрөг, 03 сарын 18 нд 1 сая төгрөгийг дансаар 6 сая төгрөгийг дансаар, 04 дүгээр сарын 12-нд 1 сая төгрөгийг дансаар, 04 дүгээр сарын 25-нд 7 сая төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Нийтдээ 21.600.000 төгрөгийг Б.Э ад өгсөн боловч байраа авч чадаагүй, гэрээ хийгээгүй учраас залилуулсан байсан. Одоо үлдэгдэл 11.640.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Б.Э  айхтар худлаа ярьдаг...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Жаргалан хотхонд 3 өрөө байр сонирхсон. Тэгээд гэрээний урьдчилгаа болох 30 хувийг төл гэж Б.Э  хэлээд хувь хүний данс өгсөн. Тэр нь Э.О  гэдэг хүний Хаан банкны данс байсан тэгээд данс руу нь 43.404.200 төгрөг шилжүүлсэн. Гэрээгээ хийе гэсэн боловч гэрээгээ хийхгүй явж байгаад Л.Т ах надаас байраа буцаагаад авсан. 2013 оны 12 сард Б.Э  над руу залгаад Л.Т ах байраа буцааж зарах юм шиг байна гээд 71.000.000 төгрөг шилжүүлчих гээд Л.Т ахын Хаан банкны дансыг өгсөн. Тэгээд Л.Т ахын данс руу шилжүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын эхээр “Форум инвест” компаниас Б.Э  ирж уулз гэхээр нь очиж уулзахад миний тушаасан мөнгөнөөс 3.000.000 дутуу болчихсон. Тэр 3.000.000 төгрөгийг өөрөө авсан байна гэдгийг мэдсэн 3.000.000 төгрөгийг Л.Т ах буцаагаад Б.Э ын данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн. 3.000.000 төгрөгийг буцааж байрны төлбөрт шилжүүлж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 56-57 дугаар хуудас/,

Гэрч Ж.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны намар 10 байна уу ,11 сард Б.Э  манай байгууллагад кабель зарсан юм. Таны визанд чинь мөнгө хийгээд эргүүлээд өгье гээд надаас Хаан банкны виза картыг маань авсан. Тэгээд эргээд Б.Э  над уруу яриад “та өөрөө ирж авч өгөхгүй бол картнаас гарахгүй байна” гэхээр нь би Сансарын тунелийн эсрэг талын Хаан банкин дээр очоод картнаас 4.000.000 төгрөг авч өгсөн. Б.Э мөнгийг аваад инженерт өгөх мөнгө гээд салаад явсан. Хоёулаа ямар ч байсан машин авсан байсан. Ямар журмаар яаж авснаа ярьдаггүй. Би хүүгээсээ асуухад “Мандахаа хүнээс зээлсэн, ажлаасаа ашиг гаргасан” гэж надад хэлж байсан. Би ч нэг удаа Мандахаас “юун их мөнгөтэй болоод байна вэ” гэж асуусан чинь хүнээс зээлсэн эргүүлж өгөх юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 63-66 дугаар хуудас/,

Гэрч Л.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Анх би өөрийнхөө нэр дээр авсан гэх байраа худалдахын тулд Э ад хэлсэн байсан. Түүний дагуу Э  Баярмаа гэх хүн олж миний данс руу уг хүн 71 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би урьдчилгаа 68 сая төгрөг болох ёстой байснаас илүү 3 сая төгрөгийг Б.Э ын данс руу шилжүүлж байсан. Одоо бид нарын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 105-106 дугаар хуудас/,

Гэрч Э.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би он сар өдрийг нь санахгүй байна. 2013 оны 8 дугаар сард би Улаанбаатар хот 100 айлын тэнд байх “Форум инвест” ХХК-ний барьж байгаа нэг хотхонд байрлаж байсан оффист очиж орон сууцанд орохоор захиалга өгч байсан. Би 3 өрөө байр захиалж байсан байх. Одоо бол хэдэн төгрөг өгч захиалга өгч байснаа санахгүй байна. Хэн гэдэг хүнд өгч байснаа ч санахгүй байна. Би уг барилгыг мөд баригдахгүй шинжтэй байсан учраас захиалга өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дараа мөнгөө буцаагаад авсан...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны намар уг компаний баригдаж байгаа орон сууцнаас худалдаж авах гэж урьдчилгаа төлбөр болох 30 хувийн мөнгө төлж байсан. Тэгээд дараа нь 2014 оны 02 дугаар сарын сүүлээр 3 сарын эхээр байрандаа орохдоо граж худалдан авах сонирхолтой байсан тул тус компанийг төлөөлөн ажиллаж байгаа гэх борлуулалтын менежер ажилтай Б.Э  гэх эмэгтэйд саналаа хэлж граж байвал авна гэж хэлсэн байсан. Түүний дагуу Б.Э  надад 4 дүгээр сард 1 граж суларсан, та худалдан авах уу 30 сая төгрөг гэж байна гэсэн. Тэгэхлээр нь би тухайн гражийг 30 сая төгрөгөөр худалдан авах боломжгүй гэдгээ хэлэхэд Б.Э  хэд хоногийн дараа нөгөө гражийн эзэн гадагш явах гэж байгаа та 25.000.000 төгрөгөөр худалдан ав гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би худалдан авахаар болоод мөнгө төгрөг тушаах, гэрээ хэлцэл хийх талаар ярихад Б.Э  нь мөнгөө бэлнээр авах сонирхолтой гэдгээ хэлсэн. Тэгэхэд би бэлнээр өгөх боломж байхгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл эсвэл баримт байх ёстой гэхэд Э  нь манай компани татвар гэх зэргээс шалтгаалан бэлэн мөнгө авна гэж надад хэлсэн. Түүний дагуу өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан зөвлөгөө авч өгөхдөө Б.Э аар баримт бичиг үйлдүүлсэн. Түүнээс хойш гэрээ шинэчлэхгүй болохоор нь би өмгөөлөгчтэйгээ компанид хандсан. Тэгсэн компани манай ажилтан алдаа гаргасан байна, таны хохирлыг барагдуулна, хэд хоног хүлээж бай гэсэн. Түүний дагуу хэд хоногийн дараа компани гэрээгээ шинэчлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш 8 сард гэрчилгээ гарах үед гражийн гэрчилгээ гараагүй тул дахин маргаан гаргасаны дараа 2014 оны 11 дүгээр сард Захиргааны шүүхэд хандаж өөрийн гражийг авахаар болсон...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 211 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹765 дүгнэлтэд “Б.Э  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан, болсон хэргийн талаар үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх чадвартай, СЭМҮТөвийн хяналтанд байдаг эсэхийг нотлох баримт алга, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга, хэрэг хариуцах чадвартай” гэжээ /1-р хавтас 199 дүгээр хуудас/,

Мөнгө хүлээлцсэн хэлцлийн хуулбар /1-р хавтас 13 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн гэрээ /1-р хавтас 20-21 дүгээр хуудас/,

Бичиг баримт хураан авсан тэмдэглэл /1-р хавтас 42 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /1-р хавтас 45-47, 49-50, 181-185 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 170-171 дугаар хуудас/,

Э.О Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 208-213 дугаар хуудас/,

Орон сууц, гараж захиалагчтай хийх гэрээ /4-р хавтас 68-74 дүгээр хуудас/,

Харилцагчийн дансны хуулга /4-р хавтас 73-79 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 96, 156 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 97, 158 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Форум Инвест” ХХК-ний барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, “Форум Инвест” ХХК-ний Жаргалан хотхонд байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Н гаражийн мөнгө болох 22 сая төгрөг,

хохирогч Ш.Т гаражийн мөнгө болох 15 сая төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34.404.200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.О Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

хохирогч М.Т 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21.6 сая төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

хохирогч Г.Б 3 сая төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96.004.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

  • өн Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ф ИХХК-ний Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн П.Г гражийн мөнгө болох 25 сая төгрөгийг бэлнээр авч Ф ИХХК-ний дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.О  нь шүүгдэгч Б.Энхмандахтай хамтран амьдрах хугацаандаа өөрийнх нь Хаан банкны 5042239534 дугаарын дансанд 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 36.673.442 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 43.404.200 төгрөг, 2013 оны 10 сарын 31-ны өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 25-ны өдөр 18.000.000 төгрөг нийт 4 удаагийн гүйлгээгээр 113.077.642 төгрөг буюу их хэмжээний мөнгө орж байгааг мэдэж, дансанд орсон мөнгөний зарим хэсгийг Б.Э бэлнээр гаргаж өгч үлдэх хэсгийг нь ахуйн хэрэгцээндээ хамт зарцуулах зэргээр түүний бусдыг залилан мэхлэх үйлдэлд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж байсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э нь “бусдыг залилан мэхэлсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдыг хуурч мэхлээгүй. Харин албан тушаалаа урвуулж ашигласан” гэж мэдүүлж байгаа боловч түүний байрны захиалга авах нэрийдлээр бусдын эд хөрөнгийг өөрийн нөхөр болох Э.О дансаар “Форум Инвест” ХХК-д борлуулалтын менежрээр ажиллаж байхдаа залилан мэхлэж авсан үйлдэл нь хангалттай нотлогдсон байна.

             2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э Баянзүрх дүүргийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Э нь “Форум Инвест” компанид ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хохирогч нарт их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи хохирогч гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон болно.

Харин Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Форум Инвест” ХХК-ний Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн П.Г гражийн мөнгө болох 25 сая төгрөгийг бэлнээр авч Ф ИХХК-ний дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Ф Икомпани нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Энхмандахтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг борлуулалтын ажилтнаар авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтас 18-21 дүгээр хуудас дахь ерөнхий захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхмандахын гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байсан ажил олгогч буюу Ф Икомпани хариуцан арилгах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ш.Нямдорж, Ш.Төгсөө нарт учруулсан хохирол 71.404.200 төгрөгийг Ф Икомпани хариуцах үндэслэлтэй байна. Хохирогч нар нь Ф Икомпанийн орон сууц борлуулах зарын дагуу зар дээр тавигдсан утасны дугаараар уг компанийн борлуулагч Б.Э хандаж орон сууц захиалсан бөгөөд харин иргэн Энхмандах гэдэг хувь хүний үүднээс нь эд хөрөнгөө өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Б.Э хохирогч Б учруулсан 3.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн, харин М.Туулд учруулсан 21.600.000 төгрөгний хохирлоос 10460.000 төгрөгийг төлж, үлдэх 11.140.000 төгрөгийг М.Туулд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч Ф Икомпанид учирсан 71.404.200 төгрөгний хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Б.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн хохирогчид 8.000.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх тул Б.Э 35.702.100 төгрөг, Э.Октябриас 27.702.100 төгрөг тус тус гаргуулж Ф Икомпанид олгохоор шийдвэрлэлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57-58 УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Б.Э ын цагдан хоригдсон 243 хоног, Э.О цагдан хоригдсон 51 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.Э ын төрүүлсэн насанд хүрээгүй 2 хүүхдэд  асран хамгаалагч тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Засаг даргад, шүүгдэгч Э.О насанд хүрээгүй 1 хүүхдэд асран хамгаалагч тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн засаг даргад тус тус даалгахаар шийдвэрлэв.