2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/11409

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 09 191/ШШ2025/11409

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Х******* овогт Лү*******гийн У******* /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Л.У******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 онд 10-р ангиа төгсөөд тухайн үеийн Худалдааны техник мэргэжлийн сургуульд элсэн орж, худалдагч мэргэжлээр нэг жил суралцаж мэргэжлийн үнэмлэхтэй 1987 онд төгссөн. Сургуулиа төгсөөд тухайн үеийн Худалдааны 2-р конторын даргын 1987.07.15-ны өдрийн 208 тоот тушаалаар худалдагчаар томилогдон хүнс, барааны 57-р дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Худалдааны 2-р конторын даргын 1990.06.22-ны өдрийн 144-р тушаалаар Конторын зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлж 5-р дэлгүүрийн захиргааны мэдэлд шилжүүлсэн. Би 5-р дэлгүүрийн захиргааны даргын 1990.07.18-ны өдрийн 02-р тушаалаар тус дэлгүүрт үргэлжлүүлэн худалдагчаар ажилласан. 5-р дэлгүүрийн даргын 1991.07.31-ний өдрийн 105 тоот тушаалаар Төвийн зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Худалдааны компанийн мэдэлд шилжүүлсэн. 1991.12.31-ний өдөр хувьд гарч намайг ажиллаж байсан 57-р дэлгүүрийн мэдэлд шилжүүлсэн. 1992 онд ******* болж нэрээ өөрчилсөн. Дээрх хугацаанд миний бие ажлын байраа огт өөрчлөөгүй анх ажилд орсон байгууллага маань өөрчлөгдөж удирдлага солигдож нэр нь өөрчлөгдөж байсан. 1995 оны 08 сард *******-ийн ажилчдын цомхотгол хийж намайг ажлаас халсан. Тэр цагаас хойш ******* ХХК-д худалдагчаар 2 жил ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. 2025 онд миний өндөр насны тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа хөөцөлдөж харъяа Нийгмийн даатгалын газарт хандахад 1987 оноос 1995 оны хооронд ажилд орсон гарсан тушаал байхгүй гэх үндэслэлээр шүүхээр ажилласан жилээ тогтоолгох хэрэгтэй гэж мэдэгдсэн. Би нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар, Үндэсний төв архивын газарт хандахад байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Л.У*******т холбогдох баримт лавлагаа гаргах боломжгүй гэж хариу мэдэгдсэн. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдсэн боловч ажилд орсон гарсан тушаал хадгалагдаагүйн улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл байдал үүсэж байна.

Иймд 1987 оноос 1995 оны хооронд Худалдааны 2 дугаар конторын харьяа хүнс барааны 57-р дэлгүүр, Аж ахуйн тооцоотой 5-р дэлгүүр, Сүхбаатарын районы Х, ХХК, *******-д худалдагчаар ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Архивын газар, Үндэсний төв архивын тодорхойлолтууд, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Б.З*******гийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Ж*******гийн тодорхойлолт, иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.У*******ийн МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх дэвтрийн хуулбар, Үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн дурсгалын хүндэт тэмдэгийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /ХХ-ийн 4-27 хуу/

 

3.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Тус шүүхийн 2025.11.14-ний өдрийн 48871 дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.12.01-ний өдрийн 6/13470 дугаар албан тоот, ХААТР-1, ХААТР-21, ХААТР-11 гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ. /ХХ-ийн 34-37 хуу/

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Л.У******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг тэтгэвэрт гарах зорилготой, ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал шийдвэр архивын газарт байхгүй, ажилласан жил хүрэхгүй болоод байна гэж тайлбарлав.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагч Л.У*******т 1986.09.01-ний өдөр Худалдааны техник мэргэжлийн дунд сургуулийн захирлаас нээн олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1987.07.13-ны өдрөөс 1990.06.30-ны өдрийг хүртэл Худалдааны 2 дугаар конторт худалдагч, 1990.07.01-ний өдрөөс 1991.07.31-ний өдрийг хүртэл Аж ахуйн тооцоотой 5-р дэлгүүрт худалдагч, 1991.08.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Сүхбаатарын районы Хйн 57-р дэлгүүрт худалдагч, 1992.01.01-ний өдрөөс 1992.11.19-ний өдөр хүртэл Аийн 57-р дэлгүүрт худалдагч, 1992.11.20-ны өдрөөс *******-д худалдагчаар ажиллуулсан тухай бичилт хийгдсэн,

1995.07.17-ны өдөр нээсэн Нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 07-12 сар, 1996 оны 01-07 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар болон 1994.07.01-ний өдөр -57 ББХК-д худалдагчаар, 1995.08.17-ны өдөр *******-д худалдагчаар авсан тушаалын талаар бичилт хийсэн байх боловч түүнийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэр Архивын байгууллагаас гарч ирээгүй, байгууллага татан буугдсан байна.

 

2.1 Архивын газрын 2025.08.05-ны өдрийн 346 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2025.08.05-ны өдрийн 772-774 дүгээр албан бичгээр Л.У*******ийн 1987.07.13-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлын талаарх баримтууд болон байгууллагын баримтууд улсын архивт шилжээгүй, тухайн байгууллагад үлдээгүй талаар тодорхойлжээ.

 

2.2 Хүсэлт гаргагч Л.У*******ийг тухайн байгууллагад ажиллаж байсан байдлын талаар гэрч Б.З******* Би 1991 онд Барилгын сургууль төгсөөд Хүнсний 57-р дэлгүүрт худалдагчаар ажилд орж байсан. Намайг ажилд ороход Л.У******* худалдагчаар, Жамъянсүрэн ачигчаар ажилладаг байсан. Хүнсний 57-р дэлгүүр 1992 оноос ******* гэдэг нэртэй болсон... гэх тодорхойлолт, мэдүүлгийг,

Гэрч Б.Жамъянсүрэн 1989 оноос 1993 он хүртэл Худалдааны 2-р конторын харъяа Хүнс барааны 57-р дэлгүүрт ачигч хийдэг байсан. Намайг ажилд ороход Л.У******* худалдагчаар ажиллаж байсан. 1990 онд байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөд ороод 5 дугаар төв контор руу дотороо шилжүүлж байсан... гэх тодорхойлолт, мэдүүлгийг тус тус гаргасан ба тэдний хөдөлмөрийн дэвтэрт ий******* ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдсэн.

 

2.3 Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.12.01-ний өдрийн 6/13470 дугаар албан тоотоор ирүүлсэн ХААТР-1 маягтын 14-т Худалдааны 2-р конторын 57-р дэлгүүрт 1987 онд Худалдагчаар ажилд орсон тухай, ХААТР-11/А маягт буюу У*******ийн Л*******г 1993.08.18-ны өдөр төрснийг бүртгэх анкетын 8-т Хүнс 57-р дэлгүүрт худалдагчаар ажилладаг тухай тус тус тэмдэглэсэн байна.

 

2.4 Түүнчлэн Худалдааны 2 дугаар контор нь Аж ахуйн тооцоотой 5-р дэлгүүр, Сүхбаатарын районы Хйн 57-р дэлгүүр, Аийн 57-р дэлгүүр, *******, -57 ББХК, ******* болж өөрчлөгдөж байсан болох нь Л.У*******ийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдсон.

 

3.Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллагууд нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар Нийгмийн даатгалын байгууллагад бүрэн тайлагнаагүй, ажилд орсон гарсан тушаал шийдвэр цалин хөлсний баримтууд байхгүй, Архивын байгууллагад шилжүүлээгүй, олдохгүй болсны улмаас хүсэлт гаргагч Л.У******* нь улсад ажиллаж байсан жилээ бодитоор бүрэн тооцуулах боломжгүй болсон байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-д Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Иймд дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, 1987.07.13-ны өдрөөс 1990.06.30-ны өдрийг хүртэл Худалдааны 2 дугаар конторт, 1990.07.01-ний өдрөөс 1991.07.31-ний өдрийг хүртэл Аж ахуйн тооцоотой 5-р дэлгүүрт, 1991.08.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Сүхбаатарын районы Хйн 57-р дэлгүүрт, 1992.01.01-ний өдрөөс 1992.11.19-ний өдөр хүртэл Аийн 57-р дэлгүүрт, 1992.11.20-ны өдрөөс 1994.07.01-ний өдөр хүртэл *******, -57 ББХК-д, 1994.07.01-ны өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл *******-д худалдагчаар ажиллаж байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

5.Хүсэлт гаргагч Л.У*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөлт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-т зааснаар Л.У*******/*******/-ийн 1987.07.13-ны өдрөөс 1990.06.30-ны өдрийг хүртэл Худалдааны 2 дугаар конторт, 1990.07.01-ний өдрөөс 1991.07.31-ний өдрийг хүртэл Аж ахуйн тооцоотой 5-р дэлгүүрт, 1991.08.01-ний өдрөөс 1991.12.31-ний өдрийг хүртэл Сүхбаатарын районы Хйн 57-р дэлгүүрт, 1992.01.01-ний өдрөөс 1992.11.19-ний өдөр хүртэл Аийн 57-р дэлгүүрт, 1992.11.20-ны өдрөөс 1994.07.01-ний өдөр хүртэл *******, -57 ББХК-д, 1994.07.01-ны өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл *******-д худалдагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Л.У*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН