Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/159

 

 МОНГОЛ УЛСЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Шүүдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000540109 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт *******

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч: ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шаргалжуут худалдааны төвийн хажууд бусадтай архидан согтуурч улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн алба хаагч болох *******ын зүүн шанаа хэсэгт 1 удаа өшиглөж, зүүн нүднийх нь доод хэсэгт самардаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн *******ын зүүн нүдний доод хэсэгт нь гараараа самардаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, цагдаагийн албаны Старекс маркийн ******* улсын дугаартай авто машины ар талын хаалганы шилийг хагалж 150.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Яллагдагч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шаргалжуут худалдааны төвийн хажууд иргэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед найз *******, *******, Л , *******, Ц  бид нар Bule sку караоке ороод нэг өрөөнд 0.75 ерөөл 7 пиво захиалаад дуулж байгаад караоке нь сайн ажиллахгүй болохоор нь өрөөгөө солиод 5 номерын өрөөнд ороод дуулж байгаад 00:30 минут гараад бид нар Шаргалжуутын урд талаас такси барихад нэг ах эгч хоёр зогссон тэгээд машин дотор нь суусан тэгээд бид нар 1000 мянгат орох гэсэн юм хэдээр явах юм гэсэн чинь 2000 төгрөгөөр явна гэсэн тэгэхээр нь 1000 төгрөгөөр л явдаг юм шүү дээ гээд маргалдсан тэгсэн хажууд байсан эмэгтэй хүн та нар мөнгөгүй юм бол яах гэж архи уудаг юм гээд орилоод байсан түүнээс болоод хэрүүл маргаан болсон тэгээд нөгөө эгч машинаас буугаад миний толгой руу түлхээд авсан тэгэхээр урдаас нь түлгээд авсан тэгээд хэрүүл маргаан болоод маргалдаж байсан нэг харсан чинь нөгөө эгч замын хойд талд цэнхэр өнгийн утас гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн гэхээр нь би очоод яах юм гэсэн эгчээ бид нар найз нараа аваад явлаа гэсэн чинь нөхөр нь ирээд миний араас татаад намайг хойш нь түлхээд авсан тэр үед би нүдийг самардсан юм Тэгээд цагдаа нар хүрээд ирээд юу болоод байгаа юм одоо тарцгаа гэсэн чинь нэг цагдаа ыг байж бай гээд явуулахгүй байсан тэгсэн очоод маргалдаад тэгээд дахиад хэрүүл маргаан болоод бөөн юм болсон юм. Дахиад цагдаа нар машинтай ирээд Л, *******, гурвыг машин дотор хийчихсэн байсан тэгээд тэй цагдаа нар авч явах гээд ноцолдоод байсан гэгсэн цагдаагийн машины цонх хаглаад Л цонхоор нь гараад ирсэн тэгэхээр би нөхөртэйгөө хамт цагдаагийн жижиг машинд суугаад байж байсан юм. Архи уусан байсан гэхдээ өөрийгөө хянах тодорхой чадвартай байсан согтууруулах хэмжих багаж үлээхэд 0.53 % байсан юм. Санамсаргүй байдлаар тэр эгчийн нүдийг нь самардсан асуудал байгаа. Үгүй ээ. Би ямар нэгэн хүний гар утас эвдэлсэн зүйл байхгүй. Тэр эгч машинаас гараад цагдаа дуудлаа гэж ямар нэг юм яриагүй замын хойд талд гараад л цагдаа дуудлагаа гээл нэг цэнхэр жижиг товчлууртай утас бариад байж байсан юм.гэх мэдүүлэг /хх-31-32/

... 2018 оны 01 сарын 16-ны орой 22 цагийн үед нөхөр *******, гэр бүлийн найзууд болох *******, ,, Л,  *******, нартай Есөн-Эрдэнэ захын ар талд байх Вulе sку караокед орж 1 өрөө авч суугаад 0.75 грамм-ийн Ерөөл архи, 0.5 грамм-ийн Ерөөл архи нийт 2 шил архи авсан мөн 7 шил Нийслэл нэртэй пиво аваад өрөөнд караокед дуулсан бөгөөд өрөөнд дуу нь сайн дуулдахгүй байхаар нь өөр өрөөнд орж сууж дуулсан бөгөөд 00 цаг өнгөрөөгөөд караокены өрөөнөөс гараад 00:30 минутын үед Шаргалжуут худалдааны төвийн урд талд , , ******* нар нь такси зогсоосон нь такси дотор суусан байсан такси барих гэж байгаа юм байна гээд бодоод би яваад очсон чинь машинд суусан , ******* нар нь машины гадаа зогсож байсан бөгөөд машиныг нэг эрэгтэй хүн барьсан хажуу талд эхнэр бололтой эмэгтэй эгч сууж байсан нь хэдээр явах вэ бид нар арван мянгат явна гэсэн чинь жолооч ах нь 1 хүний 2000 төгрөгөөр явна гэсэн чинь нь юу гэж 2000 төгрөгөөр явдаг юм бэ 1000 төгрөгөөр л явдаг ш дээ гэсэн чинь жолоочийн хажуу талд сууж байсан эгч нь таксины мөнгөгүй юм бол яах гэж архи ууцгаадаг юм бэ гээд машинаас бууж ирээд тэй маргалдсан тэр эгч янз бүрээр хэлээд байхаар нь би та одоо болиоч эмэгтэй хүн байж гэсэн чинь тэр эгч намайг чи дуугүй бай гээд намайг арагш түлхсэн тэгээд нэг мэдсэн чинь тэр эгч замын цаад талд гарчхаад гартаа гар утсаа барьсан цагдаа дуудлаа гээд байхаар нь би очоод цагдаа яах юм бэ бид нар одоо найзуудаа аваад явлаа гээд яриад зогсож байсан чинь нөхөр гээд жолооч ах ирээд миний малгайтай цамцнаас үстэй хамт хойш татсан бөгөөд тухайн үед нь санаандгүй байдлаар гараараа тэр эгчийн нүүрийг самардсан байсан тэгтэл удалгүй жижиг машинтай 2 цагдаа ирээд юу болоод байгаа юм гэхээр нь тэнд болсон явдлын талаар хэлж тайлбарласан чинь нэг цагдаа нь та нар одоо яв яв гэхээр нь бид нар хойшоо засмал зам өгсөөд явж байтал араас нэг цагдаа ыг явуулахгүй гээд ыг цамцнаас бариад авсан байсан тэгтэл , ******* нар нь цагдаа нартай маргалдаад байсан удалгүй цагдаагийн старекс машинтай 4-5 цагдаа нар ирээд Л, *******, нарыг старекс машины ар талд суулгасан машиныг цаад талд Бат- Өлзийг 2 цагдаа гавлах гээд ноцолдоод байсан цагдаагийн старекс машины хойд хаалгыг Л нь хөлөөрөө жийгээд цонхыг хагалаад гараад ирсэн Л нь г гавлах гээд байсан цагдаа нартай маргалдаад байсан тэгээд нөхөр ******* бид 2-ийг цагдаагийн жижиг машинд суулгасан харин Л, нарыг жижиг цагдаагийн машинд суулгаад цагдаагийн газарт авчирсан , , *******, *******, Л нарыг саатуулах байранд оруулсан. Би Г эгчийн гар утсыг эвдээгүй санаандгүй байдлаар самардсан байсан ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тухайн үед архи уух нь уусан байсан бөгөөд биеэ хянах чадвартай байсан. Би тухайн үед ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн зүйл байхгүй.Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 154-156/

... Би 1999-2009 онд Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуульд суралцаж 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг бүрэн ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Нөхөр бид хоёрын дундын өмчлөлд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 17-17 тоотод 5 ханатай гэр, Melody маркийн 32 инчийн LCD өнгөт зурагт байдаг. Уг зурагтыг одоогоос 2016 онд 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би иргэнт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед нөхөр болон найз *******, *******,Э , *******, бид нар bule sky караоке ороод нэг өрөөнд 0.75 Ерөөл 0.75 Улаанбаатар 14 пиво захиалаад дуулж байгаад караоке нь сайн ажиллахгүй болохоор нь өрөөгөө солиод 5 номерын өрөөнд ороод дуулж байгаад 00:30 минут гараад би дүү ийг утсаар дуудаад урдаас нь алхаж байсан юм ганцаараа тэгээд нөгөө хүмүүсээ хамт явж байгаа гэж бодож байсан чинь хойно үлдсэн байсныг мэдээгүй би ганцаараа бараг Ган-зүү эмнэлгийн ойролцоо очсон байсан байхаа тэд нар байхгүй болохоор нь яваад очсон чинь нэг приүс зогсож байсан манай нөхөр таксины жолоочтой барилцаад авсан зогсож байсан тэгэхээр би салгах гээд орсон чинь газар унасан юм тэгээд байж байсан чинь хоёр цагдаа ирсэн байсан би тухай үед юу гэж хэлж байсныг мэдэхгүй байна нэг мэдсэн цагдаа намайг боогоод авсан байсан дахиад нэг цагдааг нь самардаад авсан юм. Би ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа буруу үйлдэл гаргасан болоод л цагдаа намайг боосон байх. Архи уусан байсан гэхдээ өөрийгөө хянах тодорхой чадвар муу байсан зарим зүйлийг нь санаад зарим зүйлийг нь санахгүй байна согтуурал хэмжих багаж үлээхэд 1.07 % байсан юм.Нэг цагдаагийн нүүрийг нь самардсан тэгээд намайг машинд хийгээд гарахгүй гадна талд манай нөхрийг цагдаа нар зодоод байхаар нь би машины цонхыг хаглаад гараад ирсэн юм тэр үед машины гадаа байж байсан цагдаагийн дээрээс дарж унаад нүүр болон уруулыг нь шилээр зүсээд хаячихсан гэсэн би мэдэхгүй байгаа юм. Үгүй ээ Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэн эрх чөлөөнд нь халдсан асуудал байгаа. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

.... 2018 оны 01 сарын 16-ны өдрийн орой 22 цагийн үед нөхөр болон манай гэр бүлийн найзууд болох Э, *******, ******* *******, нартай Есөн-Эрдэнэ захын хойд талд байх Bule sky караоке орж 2 цаг гаран дуулсан бөгөөд 7 уулаа нийлж 0.75 грамм-ийн Ерөөл нэртэй архи, 0.5 грамм-ийн Ерөөл архи нийт 2 шил архи, хүн хүнийг хоёр хоёр пиво уусан 00:30 минутын үед караокеноос гарч би төрсөн дүүгээ утсаар дуудах гээд дээшээ өгсөөд ганцаараа явж байгаад эргээд хартал надтай цуг явж байсан нөхөр Бат- Өлзий, болон найзууд алга болсон байхаар нь эргээд Шаргалжуут худалдааны төвийн урд очсон чинь надтай цуг явж байсан нөхөр , найзууд болох *******, , *******, *******, Э нар нь таксины жолоочтой маргалдсан байдалтай зогсож байсан удалгүй цагдаагийн машинтай 2 цагдаа ирээд юу болоод байна одоо тарцгаа гээд байсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдсэн чинь цагдаагийн старекс машинтай нэлээн олон цагдаагийн алба хаагч нар ирсэн 2 цагдаа нь намайг бариад хоолойноос боосон байдалтай зогсож байсан тухайн үед миний амьсгаа давхцаад байхаар нь би гараа явуулсан чинь нэг цагдаагийн нүүрийг самардсан тэгтэл намайг цагдаагийн старекс машины ар талд , ******* нарын хамт хийсэн би старекс машины дотроос нь цонхоор хартал цагдаа нар манай нөхөр г зодоод байх шиг харагдахаар нь би хаалга онгойлго гээд хэлтэл онгойж өгөхгүй байхаар нь би машины дотор талын хаалганы цонхыг хөлөөрөө жийсэн чинь цонх нь хагарсан уг хаалганы цонхны хагарсан шил нь гадаа байсан 1 цагдаагийн алба хаагчийг нүүрийг зүссэн байсан бөгөөд би гарч ирсэн чинь намайг буцаагаад машинд суулгаад цагдаагийн газарт авчирч нөхөр найзууд болох *******, *******, бид нарын саатуулах байранд хийж тэндээ хоносон. Би тухайн үед нэлээн архи пиво уусан байсан учир нэлээн согтолтой байсан би зарим зүйлээ санахгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Би старекс машины дотор талд орсон гадаа юу болж байгааг харсан чинь манай нөхөр г цагдаа нар зодоод байх шиг харагдаад байхаар нь хөлөөрөө цонхыг нь жийж хагалсан юм. Тухайн үед 2 цагдаа намайг барьж аваад боосон байхаар нь амьсгаа давхцаад байхаар нь гараа явуулсан чинь цагдаагийн нүүрийг самардсан юм. Харин цагдаагийн машин дотроос цонхыг жийж байгаад цонх хагарсан бөгөөд хагарсан шил нь нэг цагдаагийн нүүрийг зүссэн байсан ямар шалтгаан байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 147-149 /,

... Би 2001-2011 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдраг ахлах сургуульд суралцаж 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг бүрэн ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Надад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 9-18 тоотод манай гэрт байх ТСL маркийн 32 инчийн LCD өнгөт зурагт байдаг. Уг зурагтыг одоогоос 3-4 жилийн өмнө 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өөр ямар нэгэн эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Би Цагдаагийн албаны авто машинд учруулсан эвдрэл гэмтлийг засварлаж бүрэн бүтэн болгосон. Мөн цагдаагийн алба хаагч нарт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 150-151/,

4. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

5. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ний шилжих шөнө 01 цагийн Номгон нэгдүгээр багийн Bиlе sку караокены гадаа цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж эрх чөлөөнд нь халдаж байна гэх дуудлагын дагуу цагдаагийн ахлагч. дэд ахлагч , дэд ахлагч нарын хамт очиход ахлагч ыг гэх залуу заамдаж хоёр тийш нь тулхэн малгайг нь газар унагаасан байдалтай байж байсан.Тэгээд бид нар очоод дээр очоод гэх залууд тусгай мэх хэрэглэн машинд суулгах гэсэн боловч машинд суухгүй урдаас нь эсэргүүцээд байсан. Тэр үед ахлах З, бид гурав *******, . Л гэх хоёр эрэгтэй нэг эмэгтэйг албаны машинд суулгах гэж байхад урдаас шаардлага эсэргүүцэж цагдаагийн ахлагч *******ын эрх чөлөөнд халдаж Л гэгч эмэгтэй бас нэг эмэгтэйн хамт нүүрийг нь самардсан ингээд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэн машинд суулган хаалга хаасан байхад Л, нар машины хаалгыг дотор талаас нь жийж өшиглөн түгжээг нь эвдэлж Л нь цонхыг нь хаглан машинаас гараад ирэхээр нь урдаас нь хаалгыг нь түлхээд байж байхад цээж рүү өшиглөн жийж хагарсан цонхны шилээрээ миний дээд уруулыг шилээрээ зүсээд, зүүн нүдний доод талд хумсаараа самардсан юм Тэгээд миний нүүрнээс цус гараад би цаашаа яваад өгсөн юм манай алба хаагчид машинд суулгаад цагдаагийн газар авчирсан юм. Энэ дуудлага нь анх иргэн Г гэдэг хүнээс согтуу хүмүүс манай нөхрийг зодох гээд байна гэх дуудлага өгч хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч , ахлагч нар очсон юм. Миний уруул сэтэрсэн мөн зүүн нүдний доод талд хумсаараа маажсан албаны машины хаалга эвдэлж цонхыг нь хагалсан. Би шинжээч эмчид үзүүлнэ. Анх очиход Bulе sку караокены гадаа 4 эрэгтэй 4 эмэгтэй нийт 8 хүн байсан Л гэгч эмэгтэй алба хаагчдын эрх чөлөөнд халдаж албаны машины хаалга болон цонхыг хагалсан, гэгч нь алба хаагчийн эрх чөлөөнд халдаж шаардлага эсэргүүцэж байсан мөн гэгч нь албаны машины хаалга эвдэлсэн бусад нь хэл амаар доромжлон, малгай авч шидэж утсаараа бичлэг хийж байсан ер нь бол бүгд бүлэглэн дайрч байсан ямар ч шаардлага тавих боломж олгохгүй байсан. Бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тийм зүйл байгаа бид нарын урдаас бүгд хүч хэрэглэн, эрх чөлөөнд нь халдсан. Л гэгч нь машины хагалсан цонхны шилээрээ миний нүүр лүү цохиод уруул сэтэлсэн тул зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн байхаа. Бүгд л дайраад байсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байсан. Мөн тэнд байсан хүүхнүүд бусдыгаа өдөөн хатгаж орилж чарлаад турхирч байсан. Гомдолтой байна миний эрх чөлөөнд халдсан мөн албаны авто машины хаалга болон цонхыг нь хагалсан байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21 /,

 ... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 16- 17-нд шилжих шөнө 01 цагийн үед цагдаагийн газар байж байтал Есөн-Эрдэнэ захын ар талын Влуе зку караокены гадна талд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцээд байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч , цагдаагийн ахлагч З, дэд ахлагч нарын хамтаар Есөн-Эрдэнэ захын ард талд очиход 3 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс архи уусан байдалтай байсан мөн наана приус машинтай эрэгтэй эмэгтэй хүн байсан бөгөөд эмэгтэйг нь цохиж гар утсыг эвдсэн байсан цагдаагийн ахлагч , Цагдаагийн дэд ахлагч нар ирсэн ыг 1 бүдүүн залуу болох заамдаад авсан байдалтай байхаар нь салгаж тэнд согтуурсан байсныг ******* нарыг машин суулгасан тэгээд Л гэгчийг машинд суулгах гэтэл урьдаас нь эсэргүүцэж Зын нүүрийг самардсан байхаар нь машинд З, бид нар суулгасан тэгээд Бат- Өлзий гэгчийг машинд суулгах гэтэл машинд суухгүй байж байсан чинь машин дотроос хэн нь жийгээд мэдэгдэхгүй жийсээр байгаад машины цоожийг эвдсэн байхаар нь би хаалганы гадна талаас дарж байсан чинь Л гэгч нь дотроос машиныг арын цонхыг хөлөөрөө хагалсан би яаж байна та гэтэл хагарсан шилээр миний нүүрийг зүсэж зүүн нүдний доод хэсэгт самардсан би нүүрнээс цус гараад байхаар нь цусаа тогтоох гээд цаашаа яваад цусаа тогтоочхоод машинаа асаагаад машины ар талд Зыг суулгаад Л, , ******* нарыг суулгаад цагдаагийн газарт авчирсан араас бусдыг хөдөлгөөнтийн эргүүлийн машин авчраад саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Л гэгчийг машин суулгасан байх үед машины ар талын цонхыг хөлөөрөө хагалсан шилээр миний уруулын баруун дээд хэсэгт зүссэн зүүн нүдний доод хэсэгт гараараа самардсан. Цагдаагийн ахлагч Зыг Л гэгч нь самардсан байсан харин намайг ирэхээс өмнө приус машинтай эрэгтэй эмэгтэй 2 хуний эмэгтэйг цохиж гэмтээж гар утсыг эвдсэн байсан. Албаны Старекс ******* улсын дугаартай авто машины хойд талын 2 хаалга 2 уулаа эвдэрч хаалганы цонх хагарсан байсан. Машины хойд талд *******, , Л нарыг суулгасан байсан бөгөөд хаалгыг дотор талаас нь нэг өшиглөж байсан хэн нь өшиглөснийг мэдэхгүй харин цонхыг Л хөлөөрөө өшиглөж хагалаад шилээр миний нүүрийг зүссэн. Тухайн үед , З, нарын хамтаар очих үед 4 эрэгтэй, 3 эмэгтэй бүгд архи нэлээн уусан согтолт ихтэй байсан бөгөөд Л, , нар орилж чарлаж эсэргүүцэж байсан бөгөөд нь машинд суухгүй газар хэвтчихээд босохгүй байсан. Надад одоо гомдол санал байхгүй миний эмчилгээний зардалд Лгийн нөхөр нь 100.000 төгрөг өгч уучлалт гуйсан мөн албаны Старекс ******* улсын дугаартай авто машины хойд талын 2 хаалгыг сольж өгч 2 хаалга 1 цонхны эвдрэлийг бүрэн засаж өгсөн тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 53-55 /,

6. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ний шилжих шөнө нөхөр тай хамт хотоос ирж байгаа хүн тосох гээд явж байсан Шаргалжуут худалдааны төвийн хажуу талд зам дээр автобус хүлээгээд байж байсан тэгсэн нэг

залуу машинд орж ирээд суусан тэгээд долоон хүн байна чихээд суучих гэхээр нь манай нөхөр багтахгүй таксинд явахгүй гэсэн тэгсэн жолоочийн хажуу талд нэг залуу ирээд наад залуугаа хүргээд өгчих май хэдэг төгрөг болох юм мөнгийг нь төлье гэсэн тэгэхээр нь бид хоёр явахгүй 00 цагаас хойш 2000 төгрөгөөр явдаг юм гэсэн тэгсэн нөгөө машинд суусан байсан залуугаа аваад явъя гээд яваад өгсөн тэгсэн удалгүй дахиад нэг архи уусан согтуу залуу ирээд манай нөхрийн машины цонхоор нь гараа оруулаад нүүр лүү нь түлхээд нүүр лүү нь салаавч өгөөд дайраад байсан тэгээд араас нь дахиад 3-4 нэлээн архи уусан согтуу залуучуул ирээд нэг залуу нь цонхоор манай нөхрийн заамдаж аваад бусад нь ард гараад өргөөд түлхээд машин займчуулаад машин дээр цохиж бариад байсан тэгээд машины толь мултлах гээд байхаар нь манай нөхөр та нар яагаад байгаа юм гээд машинаасаа буусан тэгсэн нэг өндөр тарган залуу манай нөхрийн хамар луу цохиод авсан. Тэгэхээр би машинаас буугаад та нар болиоч бид хоёр явах гээд байна гэсэн тэгсэн чинь тоохгүй байсан тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь хажуу талаас нэг хүүхэн орж ирээд чи цагдаа дуудаг хэн бэ гичий минь гээд намайг түлхээд барьж байсан гар утас газар унагаасан тэгээд чирээд засмал замын хойд талд гаргасан байсан тэгээд би утсаа газар унагаагаад авч чадаагүй кармад байсан нөхрийнхөн утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Тэгсэн үсээн задгай тавьсан бор хүрэн куртиктэй туранхай дуу хүүхэн чи цагдаад дуудлага өглөө гичий минь гээд миний нүд рүү цохиод толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан тэгээд миний нүд бүрэлзээд юм харахгүй байсан тэгсэн цагдаа нар ирээд бид хоёрыг салгаад та нар яагаад байгаа юм одоо явцгаа гэсэн тэгсэн нөгөө согтуу залуучууд Цагдаа нар луу дайраад нэг цагдаагийн цээж рүү нь цохиод бүгдээрээ нийлээд дайраад байсан тэгэхээр би машин дээрээ очоод газар унгаасан утсаа хайсан чинь машин баруун талд хэвтэж байсан миний утас дэлгэц нь хагарсан эвдэрсэн байсан тэгээд би машиндаа ороод суугаад байж байсан чинь нэг залуу нь машиныг чинь хэмхчинэ гээд орилоод байсан нэг цагдаа нь бид хоёрыг байж байгаарай гэсэн юм ууг нь тэгээд орилоод байхаар нь бид хоёр машинаа асаагаад байсан газраасаа хөдлөөд явсан юм. Тэгээд эргээд ирсэн чинь дахиад цагдаагийн машин ирсэн тэд нарыг авч явах гэсэн чинь урдаас нь эсэргүүцээд явахгүй байж байсан машин дотор нэг хүн хийсэн бололтой машин дотроос хүн жийгээд байгаа сонсогдож байсан юм. Тэгээд бөөн юм болж байгаад тэр хүмүүсийг аваад явсан юм. Миний эрх чөлөөнд халдаж зодсон миний баруун нүд хөхөрсөн байгаа толгой өвдөж байна мөн миний самсунг эс-3 маркийн гэр утсыг эвдэлсэн байгаа хэл амаар доромжилсон Яг миний нүр рүү цохисон хүн бол үсээ задгай тавьсан бор хүрэн куртиктэй намхан хүүхэн байсан би харах юм бол танина бусад над руу хэл амаар доромжлоод дайраад байсан тухай үед би айгаад яг юу болоод байсан талаар сайн санахгүй байна нүд рүүгээ цохиулаад зугтаах гэсэн боловч тэр дундаас нь гарч чадахгүй байсан юм. Бүгд л архи уусан байдалтай байсан. Толгой өвдөж байна баруун нүд хөхөрсөн тороод өвдөж байна би шинжээч эмчид үзүүлнэ. Би гомдолтой байна мөн миний гар утсыг эвдэлсэн нөхөр бид хоёрыг тохуурхан доромжилсон байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 22-24/,

 ... 2018 оны 01 дүгээр сарын 16-17-нд шөнө 00 цагийн үед Улаанбаатар хотоос автобус тосох гээд нөхөр гийн хамт өөрийн эзэмшлийн приус 20 маркийн машинтай явж байсан чинь автобус ирэх арай болоогүй байхаар нь Шаргалжуут худалдааны төвийн урд талд түр зогсож байсан чинь нэг залуу манай машины арын суудал дээр орж суугаад хүргээд өгөөч 7 уулаа байгаа машинд чихээд суучихъя гэхээр нь манай нөхөр нь 7 хүн багтахгүй явахгүй гэж хэлсэн чинь 1 залуу араас ирээд ард сууж байсан залууг буулгаад явъя гээд манай машинаас буусан тэгэхээр нь нөхөр бид 2 хөдлөх гэтэл жолоочийн цонхоор манай нөхрийг чи яасан баян юм гээд мангасдаж аваад байсан чинь нийт 4 эрэгтэй, 3 эмэгтэй ирээд толь хугалчих гээд байхаар нь би нөхрөө машинаас гар гээд хэлсэн чинь манай нөхөр гарсан би араас нь гарсан чинь нэг бүдүүн өндөр залуу манай нөхрийг барьж аваад 1 цохисон хамраас цус гарсан байхаар нь би цагдаа дуудлаа шүү гээд гар утсаа гаргаад ирсэн чинь бор куртиктэй буюу хүүхэн .Э гэх хүүхэн нь миний гар луу цохиж авсан чинь гар утсаа унагаасан би доошоо гар утсаа авах гэтэл хүмүүс барилцаж зодоо хийх гээд байхаар нь цаашаа явж байсан чинь миний карма дотор нөхрийн гар утас байхаар нь цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн тэгтэл миний гар луу цохисон гэх хүүхэн нь цагдаад дуудлага өгсөн байна гээд баруун талын нүд рүү цохиж аваад дахин нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж авсан чинь миний нүд бүрэлзсэн тэгтэл манай нөхөр ирээд тэр хүүхнийг боль гээд куртикнээс татсан тэгтэл цагдаагийн машин хүрч ирээд 2 цагдаа бууж ирсэн чинь тэдгээр 4 эрэгтэй 3 эмэгтэй нар нь нөхөр бид 2-оос холдоод цагдаа руу явсан тэгтэл намайг цохисноос өөр нэг хүүхэн нь цагдаа руу чи яадаг юм гээд дайраад байсан 2 цагдаа дээр очсон байсан тэгтэл нь нэг залуу манай машиныг эвдчихье гээд байхаар нь нөхөр бид 2 айсандаа болоод машин луу явсан чинь машины хажууд миний гар утас дэлгэц хагарсан байдалтай хэвтэж байхаар нь гар утсаа аваад машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөөд явсан 2 цагдаагийн нэг нь намайг байж байгаарай гэхээр нь нөхөр бид 2 жаахан явж байгаад Шаргалжуут худалдааны төвийн баруун талд нь ирээд зогсоход дахин старекс машинтай цагдаа нар ирсэн байсан тэгтэл машин дотроос хүн жийгээд байгаа чимээ гараад байсан мөн наана нь 1 цагдаа нь бүдүүн залууг барьсан машинд суулгах гээд байсан тэгээд нөхөр бид 2 ерөөсөө цагдаа дээр очиж архи уусан эсэхээ шалгуулах санаатай яваад цагдаа дээр ирээд архи ууснаа шалгуулчхаад гэр лүгээ яваад өгсөн. Тухайн үед надад учирсан гэх гэмтлийн бор куртиктэй Э гэх хүүхэн нь миний баруун талын нүд рүү цохиж 2-3 удаа нүүр хэсэг рүү цохиж авсан өөр хүн надад гар хүрээгүй. Манай нөхрийг бүдүүн өндөр залуу буюу 1 удаа хамар луу цохисон байсан гэхдээ ямар нэгэн гэмтэл учраагүй тухайн үед бага зэрэг цус гарч байгаад тогтсон манай нөхөрт ямар нэгэн гэмтэл байхгүй. Тухайн үед 4 эрэгтэй, 3 эмэгтэй байсан бөгөөд нэлээн согтолтой байсан. Би дуудлага өгөөд цагдаагийн алаг машин ирээд 2 цагдаа бууж ирээд тэдгээр залуучуудыг харьж амар гээд байснаас ямар нэгэн зодож цохиж хэл амаар доромжилсон зүйл байгаагүй харин 1 хүүхэн нь 1 залуу 2 цагдаа нар луу хэл амаар доромжлоод байсан. Сүүлд нь ирэх үед бүдүүн залууг машинд суулгах гээд суухгүй байсан бусад нь машинд суусан байсан. Манай нөхөр г бүдүүн залуу буюу нь нэг удаа цохиж авсан бага зэргийн цус гарсан байснаас ямар нэгэн гэмтэл учраагүй. Үгүй би хараагүй. Надад одоо гомдол санал байхгүй тэдгээр залуучууд над дээр ирж уучлалт гуйж гэм буруу ойлгосон миний эвдэрсэн гар утсыг төлж өөр гар утас өгсөн харин миний эмчилгээний зардалд 50.000 төгрөгийг өгч миний гомдол хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул надад болон манай нөхөр бид 2 ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний гар утас Самсунг галакси эс 3 маркийн хуучин гар утас байсан. Би гар утсаа 150.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 58-60/,

7. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 16-17- нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ захын ард талын Влу зку нэртэй караокены гадна талд цагдаагийн алба хаагчийг шаардлага эсэргүүцээд байна гэхээр нь жолооч цагдаа , дэд ахлагч , дэд ахлагч нарын хамтаар албаны ******* улсын дугаартай старекс машинтай Есөн-Эрдэнэ зах Влуе зку нэртэй караокены гадаа очиход 4 эрэгтэй, 3 эмэгтэй согтуурсан байдалтай мөн наана эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан бид нарыг ирэхээс өмнө , нар улсын дугаартай машинтай очсон ыг нэг бүдүүн залуу буюу гэгч нь түлхээд зогсож байсан харин тай 2 эрэгтэй зууралдаад зогсож байхаар нь дээр очсон харин бид хоёр гэх өндөр залуу дээр очиж юу болсон талаар асуусан чинь тэр бүдүүн залуу төрийн хувцас өмссөн пизданууд гээд ийг бариад авсан би зүүн гарт нь тусгай мэх хэрэглээд зүүн гарыг нь ард гаргасан харин нь тусгай мэх хэрэглээд баруун гарыг ард нь гаргаж газар хэвтүүлчхээд байж байтал 1 ногоон куртиктэй хүүхэн буюу Л гэгч нь намайг 1 удаа зүүн шанаа хэсэгт өшиглөж авахаар нь Л гэгчийг бариад авсан чинь Л гэгч миний зүүн талын шанаа хэсэгт гараараа самардаад авахаар нь би Л гэгчийг старекс машин 2 залуугийн хамт ын хамт хийсэн тэгтэл Л гэгч нь машины дотор талын хаалгыг жийгээд байхаар нь хаалганы гаднаас түлхээд зогсож байсан чинь Л гэгч нь дотор талаас жийсээр байгаад хаалгыг эвдэж цонхыг хагалаад шилээр ын нүүрийг зүсэж гараараа самардсан нүүрээ дараад явахаар нь Л гэгчийг авто машинд г наана залуугийн хамт хийгээд старекс машинд 3 залууг суулгаад би орж суугаад цагдаагийн газарт авчирч саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Мөн тэнд байсан нэг хүүхэн нь таксины жолоочийн эхнэр гэх эмэгтэйг цохиж гэмтэл учруулж гар утсыг эвдсэн байсан. Тухайн үед ногоон өнгийн куртик өмссөн Л гэгч нь ирээд миний нүүр хэсгийн зүүн шанаа хэсэгт 1 удаа өшиглөж аваад зүүн нүдний доод хэсэгт самардаж авсан. Надад учруулсан гэх гэмтлийг Л гэгч нь учруулсан өөр хүн намайг цохиж аваагүй. Л гэгчийг машины ард хийсэн байх үед машины хаалгыг хөлөөрөө жийсээр байгаад цонхыг хагалж хагарсан шилээр уруул хэсэгт зүсэж гараараа самардсан байсан мөн таксинд явж байсан нэг эмэгтэйг цохиж гэмтэл учруулж гар утсыг нь эвдсэн байсан. Үгүй тийм зүйл байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй. Тухайн үед миний самардуулсан хэсэг эдгэрч зүгээр болсон мөн надаас тухайн хүмүүс ирж уучлалт гуйсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй Миний хэлсэн ярьсан зүйл үнэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 48-50/,

8. Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тус хэргийн улмаас манай цагдаагийн газарт албаны ******* улсын дугаартай старекс машины хойд хаалганы шил нь хагарсан байсан бөгөөд бусад эд зүйлс эвдэрсэн зүйлгүй. Манай Цагдаагийн газар албаны ******* улсын дугаартай старекс машины арын хаалганы шилийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Манай албаны ******* улсын дугаартай Старекс машины хойд талын шилийг хагалсан хүмүүс нь тухайн авто машины хойд талын шилийг сольж өгч хохирол барагдсан ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65/,

9. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой цагдаагийн дэд ахлагч ын хамт хөдөлгөөнт эргүүлд гарч байх үед 23 цагийн үед Баянхонгор аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Есөн-Эрдэнэ захын ард талд хүн зодох гээд байна гэсэн дуудлагын ирсний дагуу ын хамт очиход Вulе sку караокены урд талд приус авто машины жолооч болох эрэгтэй эмэгтэй хүнийг 4 эрэгтэй 3 эмэгтэй хүмүүс архи уусан таксины жолоочийг машин тойруулж элдээд байхаар нь бид 2 очиж юу болсон талаар асууж харьж амар гээд шаардлага тавьсан чинь таксины жолоочийн эхнэр нь намайг энэ согтуу хүмүүс зодсон би гомдолтой гээд байсан тэгтэл таксины жолоочийн нөхөр нь хэрэггүй явъя гэхээр нь бид 2 тэдгээр согтуу залуучуудыг одоо харьж амар гээд явуулсан чинь нэг бүдүүн залуу нь өөрийнхөө эхнэрийг алагдаад хоорондоо зодолдоод байхаар нь бүдүүн залууг эргэж очиж боль гээд шаардлага тавьсан чинь цуг явж байсан эхнэр нь манай нөхрийг авч явах гэж байгаа юм уу таксины хүмүүсээ авч яв гээд хувцаснаас татаад байсан мөн цуг явж байсан согтуу залуус нь хэл амаар доромжлоод байхаар нь жижүүрийн шуурхай алба руу утсаар ярьж Старекс машиныг дуудсан чинь манай цагдаагийн жолооч цагдаа , эргүүлийн цагдаа З, нар ирээд тэнд байсан согтуу шаардлага биелүүлэхгүй байсан хүмүүсийг старекс машинд 2 залууг нь старекс машинд суулгаж 1 залууг нь эргүүлийн улсын дугаартай машинд суулгаад старекс машинд бүдүүн залуугийн эхнэрийг суулгах гэсэн чинь Зын нүүрийг самардсан тэгээд старекс машины ард суулгасан чинь тэр хүүхэн машины дотроос жийсээр байгаад машины хойд хаалганы шилийг хагалаад шил унах явцдаа ын нүүрийг урсан байсан тэгээд бүдүүн залуу нь машинд суухгүй байхаар нь улсын дугаартай авто машинд суулгаад цагдаагийн газарт авчирч 4 эрэгтэй, 1 эмэгтэйг саатуулах байранд саатуулсан. бид 2-ийг Есөн-Эрдэнэ захын ар талд ирэхэд согтуу 4 эрэгтэй 3 эмэгтэй байсан мөн наана приус маркийн машинтай эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй маргалдаад таксины жолоочийг тойруулж элдээд байсан. Намайг зодсон цохисон зүйл байхгүй харин нэг эмэгтэй нь Зын нүүрийг самардсан мөн тэр хүүхнийг старекс машины хойд талд оруулсан чинь хөлөөлөө жийсээр байгаад машины хойд талын цонхыг хагалсан тэгтэл хагарсан цонхны хагархай нь жолооч цагдаа ыг нүүрийг урсан байсан. Тэнд байсан 4 эрэгтэй, 3 эмэгтэй нь нэлээн согтуу хэл амаар доромжилж бүдүүн залууг машинд суулгах гэсэн чинь суулгахгүй гээд байсан. Тийм зүйл байхгүй тухайн үед тэдгээр хүмүүст бид нар тусгай хэрэгсэл хэрэглээгүй шаардлага тавьж машинд суулгасан. Манай цагдаагийн алба хаагчдаас ямар нэгэн зодож цохисон зүйл байхгүй би машинд суухгүй газар хэвтээд байсан бүдүүн залууд би хав хэрэглэж машинд суулгасан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 66-68/,

10. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед цагдаагийн ахлагч Зын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байсан чинь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Есөн-Эрдэнэ захын ар талын Вulе sку караокены гадна талд хэдэн залуучууд зодоо хийгээд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд дийлэхгүй байна гэхээр нь цагдаагийн газраас дэд ахлагч , ахлагч З, цагдаа жолооч нарын хамтаар албаны ******* улсын дугаартай старекс машинтай Есөн-Эрдэнэ захын ар талын Влуе зку караокены үүдэнд очиход 4 эрэгтэй, 3 эмэгтэй залуус архи ууж согтуурсан байдалтай манай эргүүлийн ахлагч , нар нь албаны улсын дугаартай авто машинтай ирсэн наана эрэгтэй эмэгтэй 2 хүн машинтай зогсож байсан бид нарыг буух үед ахлагч тай нэг бүдүүн өндөр залууг машинд суулгах гээд зогсож байсан тэр бүдүүн залуу нь машинд суухгүй гээд байж байсан З бид 2 бүдүүн залууд тусгай мэх хэрэглэж гарыг нь ар талд нь гаргаад газар хэвтүүлж гавлах гээд байж байх үед Зыг тэнд байсан 2 эмэгтэй татаад авч яваад нэг эмэгтэй Зын нүүрийг самардсан байхаар нь тэр хүүхнийг З авч яваад 2 залуугийн хамт старекс машинд суулгасан тэгтэл старекс машины дотор талаас хөлөөрөө жийгээд байхаар нь хаалгыг гадна талаас нь түлхээд зогсож байсан чинь тэр хүүхэн нь цонхыг жийж хагалаад гарч ирээд ын нүүрийг шилээр зүсэж самардсан уруулаас цус гарсан байхаар нь тэр хүүхнийг буцааж старекс машины хойд талд хийгээд араас нь бүдүүн залууг суулгасан харин машинд тэнд байсан эрэгтэй эмэгтэйг суулгаад цагдаагийн газарт авчирч саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тухайн үед 4 эрэгтэй, 3 эмэгтэй нэлээн согтуу өөрсдийгөө хянах чадваргүй болсон байсан бөгөөд Зын нүүрийг самардаж ыг нүүрийг шилээр зүссэн гэх хүүхэн нь бүр илүү согтолтой байсан. Намайг тэнд байсан согтуу хүмүүс зодож цохисон зүйл байгаагүй071 харин нэг хүүхэн болох Л гэгч нь Зыг нүүрийг гараараа самардаж ын нүүрийг шилээр зүсэж самардсан байсан. Тэнд байсан 4 эрэгтэй 3 эмэгтэй залуусаас бүдүүн өндөр залуу буюу болон түүний эхнэр ******* мөн наана байсан эрэгтэй залуу буюу ******* нар нь машинд суухгүй гээд шаардлага эсэргүүцэж байсан. Манай цагдаагийн алба хаагчдаас ямар нэгэн хүнд гар хүрч зодож цохисон зүйл байхгүй тэр бүдүүн залуу буюу д нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэсэн мөн тусгай мэх хэрэглэж байсан. Ямар нэгэн байдлаар хэл амаар доромжилсон зүйл байгаагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 69-71/,

 11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед ахлагч ын хамтаар албаны улсын дугаартай авто машинаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх үед цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Есөн-Эрдэнэ захын ар талд Вulе sку караокены үүдэн дээр хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу ахлагч ын хамт очиход 4 эрэгтэй, 3 эмэгтэй согтуурсан байдалтай таксины гэх 2 эхнэр нөхөр 2-той маргалдаж эмэгтэйг цохиж гар утсыг эвдсэн байдалтай тэдгээр согтуу хүмүүс нь хоорондоо маргалдаж байсан тэгээд таксины эхнэр нөхөр 2-той уулзсан чинь тэдгээр согтуу хүмүүс эхнэрийг цохиод гар утсыг эвдсэн гэж ярьж байхаар нь эхнэр нөхөр 2-ийг одоо яв яв гэж хэлчхээд явуулсан тэнд байсан согтуурсан хүмүүсийг явуулах гэтэл хоорондоо маргалдаж бүдүүн шар залуу нь эхнэрээ цохиод газар унгаагаад байхаар нь босгоод одоо харьж амар битгий зодоон хийгээд бай гэсэн чинь бид 2 луу бүдүүн шар залуу болох гэх залуу эхнэр нь болох Л нар нь бид 2 луу хэл амаар доромжлоод байхаар нь жижүүрийн шуурхай алба руу ярьж бид 2-ийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байна старекс машинаа эргүүлийн цагдаа нартай явуулах талаар хэлсэн тэгтэл удалгүй старекс машиныг жолооч цагдаа ахлагч З, дэд ахлагч , дэд ахлагч нар ирэх үед бүдүүн залуу буюу Бат- Өлзийг машинд суулгах гээд бариад зогсож байхад З, нар ирээд бүдүүн залууд тусгай мэх хэрэглэж газар унгаад гавлах гээд зогсож байх үед бүдүүн залуу буюу н эхнэр гэх Л гэгч нь Зыг нүүрийг самардсан байхаар нь Л гэгчийг 2 залуугийн хамт старекс машинд хийсэн байсан чинь Л гэгч нь старекс машины хаалгыг дотор талаас нь жийгээд байхаар нь гадна талаас нь хаалгыг нь түлхээд зогсож байсан чинь цонхыг хөлөөрөө жийгээд гарч ирээд ын нүүрийг шилээр зүсэж гараараа самардсан байсан уруулаас цус гарч байсан тэдгээр залуучуудыг 2 машинд хувааж суулгаад цагдаагийн газар луу авчирч саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тэнд байсан гэх 4 эрэгтэй, 3 эмэгтэй залуучууд нь нэлээн согтолтой байсан бөгөөд бүдүүн залуу буюу , Л нар нь нэлээн согтуу бараг тасарсан байсан. Үгүй намайг тэнд байсан хүмүүс гар хүрээгүй харин приус машинтай эхнэр нөхөр 2-ийн эхнэрийг цохиж гар утсыг эвдсэн байсан мөн Л гэгч нь Зын нүүрийг самардаж ын нүүрийг шилээр зүсэж гараараа самардаж албаны ******* улсын дугаартай авто машины хойд талын 2 хаалга болон цонхийг эвдэж хагалсан байсан. Тэнд байсан гэх залуучуудаас бүдүүн залуу буюу болон түүний эхнэр Л 2 илүү согтолт ихтэй хууль ёсны шаардлага тавих үед эсэргүүцэж байсан. Тийм зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 72-74/,

12. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед эргүүлээс буух гээд цагдаагийн газар дээр байж байтал цагдаагийн жижүүрийн шуурхай албанаас Есөн-Эрдэнэ захын ар талын Виле ску караокены гадаа цагдаагийн ахлагч , дэд ахлагч нарын хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна гэсэн дуудлагын дагуу албаны старекс ******* улсын дугаартай авто машинаар жолооч цагдаа , ахлагч З, дэд ахлагч бид 4 Есөн-Эрдэнэ захын ар талын Вulе sку караокены гадаа очих үед 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс согтуурсан наана машинтай эрэгтэй эмэгтэй хүн зогсож байсан бөгөөд бид нарыг машинаас буух үед бүдүүн залуу буюу гэгчийг , нар машинд суулгах гээд зууралдаад зогсож байхаар нь бид нар бууж очоод би наана байсан 2 залууг старекс машины ар талд оруулж суулгасан мөн наана нэг залууг улсын дугаартай авто машины кабин дотор суулгах гэж байх үед бүдүүн залуу буюу н эхнэр Л гэгч нь Зын нүүрийг самардсан байсан би нэг залууг улсын дугаартай машинд суулгасан тэгтэл Зын нүүрийг самардсан гэх Л гэх хүүхнийг старекс машины ар талд суулгасан чинь дотор талаас старекс машины хаалгыг жийгээд байхаар нь хаалганы түлхээд зогсож байсан чинь Л гэгч нь цонхыг хаглах үед шилэнд оногдож уруулын дээд талдаа зүсэгдсэн тэгтэл Л гэгч нь гарч ирээд орилж чарлаад байхаар нь старекс машины ард талд болон улсын дугаартай авто машины ар талд согтуурсан байсан хүмүүсийг суулгаад цагдаагийн газарт авчирч саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Бид нарыг очих үед 4 эрэгтэй 3 эмэгтэй хүмүүс нэлээн согтолтой орилж чарласан байдалтай байсан бөгөөд Л гэгч нь нэлээн согтолтой байсан. Үгүй тийм зүйл байхгүй харин З, 2-т Л гэгч нь самардаж гэмтэл учруулсан байсан мөн эрэгтэй эмэгтэй таксины жолоочийн эхнэрийг нэг эмэгтэй цохиж гэмтэл учруулсан байсан. Тухайн үед тэнд байсан залуучууд бүгд л машины ар талд суухгүй явлаа гээд эсэргүүцээд байсан бөгөөд , Л, *******, нар нь бид нар зүгээр байхад цагдаагийн газар луу авч явлаа гээд эсэргүүцээд байсан. Тийм зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,

13. Гэрч Н.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цагийн үед эхнэр Л, найзууд болох *******, Э, ******* *******, нартай Есөн-Эрдэнэ захын ар талд байх Вulе sку караоке орж 0.75 гр-ийн архи, 0.5 гр-ийн Ерөөл нэртэй 2 шил архи, хүн хүний хоёр хоёр шил пиво уугаад караокеноос 00:30 минутын үед нэлээн согтсон гараад гэр лүгээ явган алгах гээд Есөн-Эрдэнэ захын дээшээ өгсдөг замаар явж байтал приус 20 маркийн машин зогсож байсан чинь уг машинд орж суухаар нь би араас уг машин дээр очих үед жолооч эрэгтэй хүн байсан бөгөөд хажуу талд эмэгтэй сууж байхаар нь жолоочоос нь 7 хүн багтах уу гэсэн чинь багтахгүй гэхээр нь ыг хүргээд өгчих гээд 1000 төгрөг гаргаад жолоочид өгсөн чинь 1000 төгрөгөөр явахгүй 2000 төгрөгөөр явна гэхээр нь юу гэж 2000 төгрөгөөр явах вэ гэж хэлээд ыг аваад буцаад цуг явж байсан хүмүүс рүү алхаад явж байтал араас нь жолооч юм яриад байх шиг байхаар нь эргээд жолооч дээр очоод мөнгө хэрэгтэй бол 1000 төгрөг аваад яваач гээд хэрэлдээд зогсож байсан чинь жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй хүн нь машинаас буугаад цагдаа дуудлаа шүү гээд гар утсаа гаргаад ирсэн чинь Э нь битгий цагдаа дуудаач гээд гар утсаа булаацалдаад байсан удалгүй 2 цагдаа ирээд одоо явцгаа гэхээр нь явах гээд байж байтал удаа ч үгүй байж бай гэхээр нь би явчихъя гэсэн байж бай гээд зогсож байсан чинь удаа ч үгүй алаг өнгийн старекс машинтай цагдаа нар ирээд намайг гавлах гээд 4 цагдаа ирсэн надтай зууралдсан байсан бөгөөд би тухайн үед архиндаа нэлээн согтсон байсан нэг мэдсэн доошоо хараад хэвтсэн байдалтай миний гарыг ар талд гавлах гээд миний гар урд гавлах гээд байсан миний дээрээс өшиглөөд байх шиг байсан бөгөөд манай эхнэр ирсэн болиоч гээд байх шиг байсан бөгөөд намайг жижиг алаг машинд суулгаад цагдаагийн газар луу авчирч ирээд саатуулах байранд оруулсан. Надад энэ талаар мэдэхгүй зүйл байхгүй тухайн үед би нэлээн согтсон байсан учир хэн нь хэнийгээ цохиж биед гэмтэл учруулсныг санахгүй байна. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй тул шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй. Би тухайн үед нэлээн архи уусан байсан учир старекс машинтай цагдаа нар ирэх үед болсон явдлын санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний санаж байгаагаар бол миний тухайд ямар нэгэн шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй харин тасарсан үедээ ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/,

... Би 2008 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сум Эрдэнэмандал ахлах сургуулийн 12 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. ******* бид хоёр 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 1 хүүхэдтэй. Холбогдсон хэргийнх нь талаар мэдэж байгаа. Миний бие тухайн үед хамт явсан юм. Бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байгаа. Манай эхнэр ******* нь даруу төлөв зан ааштай, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй, хаа нэгтээ баяр ёслолоор найз нөхөдтэй нийлж архи согтууруулах ундааны зүйлийг тааруулж хэрэглэдэг. Бид хоёр хоорондоо эвтэй найртай сайн харилцаатай байдаг. Манай эхнэр одоогоор ажил төрөл хийгээгүй, жирэмсэн болохоор гэртээ л байж байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн94-95/

14. Гэрч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* нь манай эхнэр байгаа юм харин ******* нь найз н эхнэр байгаа юм. Ойлголоо би мэдүүлэг өгье. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цагийн үед эхнэр Э, найзууд болох *******, Л, ******* *******, нартай Есөн-Эрдэнэ захын ар талд байх Вulе sку караоке орж 2 шил архи, хүн хүний хоёр хоёр пиво уучхаад уг караокег хаалгаад гарч ирээд бид нар гэр лүгээ явах гээд дээшээ алхаад явж байж байтал таксинд суух гээд приус 20 маркийн машинд суусан байхаар нь бид 2 очоод буулгах гэж байх үед манай эхнэр болон Л, ******* нар нь таксины жолоочийн эхнэртэй юм ярилцаад байх шиг байсан тэгтэл миний дотор эвгүй болоод би бөөлжөөд буцаад ирсэн чинь цагдаа нар ирсэн намайг бариад машинд суулгасан би тэнд болсон зүйлийн талаар санахгүй байна их архи уусан байсан учир санахгүй байна. Би санахгүй байна би энэ үеэр бөөлжих гээд явсан байсан бөгөөд намайг ирэх үед цагдаа ирсэн намайг машинд оруулсан юм. Намайг ямар нэгэн цагдаагийн алба хаагч нар цохиж зодсон зүйл байхгүй намайг бөөлжөөд ирсэн чинь цагдаа нар ирсэн намайг жижиг алаг машинд суулгасан. Тиймээ ирсэн байсан. Би тухайн үед нэлээн согтсон зарим зүйлээ санахгүй байна. Үгүй намайг бөөлжөөд ирэх үед цагдаагийн машинд суулгасан бөгөөд ямар нэгэн цагдаагийн алба хаагчийг өмнөөс шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/,

...Би 1998-2008 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сум Эрдэнэмандал ахлах сургуулийн 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. ******* бид хоёр 2010 онд анх танилцаж 2012 онд гэр бүл болсон. Бид хоёр 3 хүүхэдтэй. Холбогдсон хэргийнх нь талаар мэдэж байгаа. Миний бие тухайн үед хамт явсан юм. Манай эхнэр ******* нь энгийн даруу төлөв зан ааштай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тухайн үед найз нөхөдтэйгөө нийлээд архи согтууруулах зүйл жоохон хэрэглэсэн байсан. Бид хоёр 3 хүүхдийн эцэг, эх болсон болохоор хоорондоо сайн харилцаатай байдаг. Манай эхнэр одоогоор Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Бөхт дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Бид хоёрын дундын өмчлөлд 5 ханатай гэр, 32 инчийн өнгөт зурагт гэх зүйлүүд байдаг. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,

15. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... *******, ******* нартай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй найзууд байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цагийн үед найзууд болох Э, *******, Л, ******* *******, нартай Есөн-Эрдэнэ захын ар талд байх Вulе sку караоке орж 0.75 гр-ийн Ерөөл архи, 0.5 гр-ийн Ерөөл архи хүн хүний хоёр хоёр пиво захиалж суугаад дуулж байсан бөгөөд би тухайн үедээ архиндаа согтоод тасарсан байсан тул юу болсон талаар юу ч санахгүй байна нэг мэдсэн чинь маргааш нь өглөө цагдаагийн газрын саатуулах байранд *******, *******, Л, нартай орсон байсан. Надад энэ талаар санаж байгаа зүйл байхгүй байна. Тийм зүйл байхгүй. Би тухайн үед нэлээн архи пиво уусан тасарсан байсан бөгөөд тухайн үед юу болсныг санахгүй байна. Би санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 86-87/

16. Гэрч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цагийн үед эхнэр ******* найзууд болох *******, Л, , , Э нартай Есөн-Эрдэнэ захын ар талд байх Вulе sку караокед орж 2 шил архи, хүн хүний хоёр хоёр пиво аваад 2 цаг дуулсан бөгөөд хаах цаг болоод 00 цагийн үед караокеноос гараад зам өгсөөд алхаад явж байтал нь такси зогсоож суусан байхаар нь бид нар яваад очсон машинаас нь буусан байсан бөгөөд бид нарыг очих үед таксины жолоочтой мөнгөнөөс болж маргалдсан байсан бөгөөд би тухайн үед архи их уусан байсан учир бөөлжөөд зогсож байсан удалгүй цагдаа нар ирээд та нар юу болж байна гэсэн чинь нь цагдаа нартай маргалдаад байсан удалгүй цагдаагийн старекс машинтай цагдаа нар ирээд машин суу гэхээр нь би цагдаагийн старекс машинд Л, бид 3-ийг оруулсан тэгсэн чинь Л нь гармаар байна гээд машины хойд талын хаалгыг хөлөөрөө өшиглөж байгаад хойд цонхыг хагалаад гараад явсан старекс машинд бид 2-ийг суулгаад цагдаагийн газарт ирээд саатуулах байранд оруулж тэндээ хоносон. Э нь таксины жолоочтой маргалдаж байхыг харсан харин цохилцож байхыг хараагүй Л нь цагдаагийн ажилтны биед гэмтэл учруулж байхыг хараагүй намайг машины ар талд байх үед Л нь машины хаалганы цонхыг хөлөөрөө өшиглөөд цонхыг хагалж байхыг харсан. Үгүй тийм зүйл байхгүй. Үгүй би хараагүй цагдаагийн 2 ажилтан нь г гавласан байхыг харсан харин зодож цохисон байхыг хараагүй. Тухайн үед би архи уусан нь уусан бөгөөд би тухайн үед бөөлжөөд

хөдөлж чадахгүй байсан. Үгүй би тухайн үед цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй цагдаа нар ирээд намайг машинд суу гэхээр нь би хамгийн түрүүнд орж суусан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 88-90/

17. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22 цагийн үед нөхөр ******* найзууд болох Л, , , Э, ******* нартай Есөн-Эрдэнэ захын ар талд байх Вulе sку караокены өрөөнд орж 2 шил архи хүн хүний хоёр хоёр пиво авч дуулж байгаад 00:30 минутын үед караокеноос буугаад зам өгсөөд алхаж явсан чинь такси барина гээд буцаад алхсан нь такси барих гэсэн чинь такси зогсож байхаар нь аваад ир гээд , ******* нарыг явуулсан чинь булан тойроод яваад өгсөн байхаар Э араас нь явсан мөн араас нь ******* явсан Л бид 2 үлдсэн бөгөөд Л хашааны хажууд бөөлжсөн би хажууд нь хүлээж зогссон тэгээд байж байтал буцаад явсан гэх хүмүүс харагдаж байсан бөгөөд *******, Э, *******, нар нь ирсэн тэгсэн цаад талд машин зогссон чинь такси барина гээд буцаад явсан араас нь ирж байсан хүмүүс буцаж очсон би Лг аваад араас нь очсон чинь , нь нар нь таксины жолооч эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй маргалдаад зогсож байхаар нь юу болсон гээд очоод таксины жолооч ах эгч 2-оос уучлалт гуйгаад би найз нараа аваад явлаа гэсэн ******* нь ыг машинаас буулгасан би *******ийг сугдаад явж байсан чинь дахин жолооч ахтай маргалдаад байхаар нь нөхөр нь эхнэр лүгээ цагдаа дууд гэсэн чинь эхнэр нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн бөгөөд маргалдаад байж байхад эхнэр дахин цагдаа руу залгах үед наанаас нь Э нь цагдаа руу залгаад байна шүү дээ тэр эгч рүү явж маргалдсан бөгөөд би наана хоорондоо маргалдаад байсан тэгтэл удалгүй цагдаагийн жижиг машинтай 2 цагдаа ирээд юу болоод байгаа юм гээд за одоо яв гэхээр нь би таксины ах эгч 2-оос уучлалт гуйгаад явах гэсэн чинь нэг цагдаа нь дахин цагдаа нар дуудсан бид нар караокены үүдэнд байх үед цагдаагийн старекс машинтай цагдаа нар ирээд г барьж аваад гавлах гэтэл эсэргүүцэж байсан бөгөөд *******ийг 1 цагдаа нь машин суу гэсэн чинь старекс машинд суусан ыг суу гэсэн чинь суухгүй байсан тэгтэл *******ийг машинд суулгасан чинь буцаад гараад ирсэн тэгтэл Лг машинд суулгах гэсэн чинь суухгүй эсэргүүцээд байхаар нь машинд суулгасан мөн ыг машинд суулгаад хаалга хаасан тэгтэл нь гавлуулахгүй машинд суухгүй эхнэрийг буулгачих гээд байсан тэгтэл Л машины хойд талын хаалгыг өшиглөөд цонхыг хагалсан чинь хагарсан цонхны шил нь 1 цагдаагийн нүүрийг зүссэн тэгтэл хагарсан цонхоор Л гарч ирсэн араас нь гарч ирсэн тэгтэл жижиг цагдаагийн машинд *******ийг 2 цагдаа суулгах гээд барилцаад байна гэхээр нь жижиг цагдаагийн машинд очсон чинь жижиг машинд оруулсан тэгтэл Э нь боож аллаа шүү дээ гээд цагдаа нарыг гараас татаад байснаа *******ийг суулгасан араас нь Э суусан нөгөө хаалгаар Л, нар суугаад , ******* нарыг старекс машинд суулгаад аваад явсан тэгтэл намайг орхиод явсан би араас нь машинаар яваад очсон чинь *******, Л, , , ******* нарыг саатуулах байранд оруулсан. Би Эийн жолоочийн эхнэрийг цохиж байхыг хараагүй харин Э нь цагдаа дуудлаа ш дээ гээд тэр эгчийн наад талаас нь явж байхыг харсан цохиж байхыг хараагүй наана ноцолдож байх үед тэр эгчийн гар утас нь газар унасан байхаар нь би авч өгсөн. Би Л нь машин дотроос хаалганы цонхыг өшиглөж байгаад цонх нь хагарах үед шил нь үсэрч цагдаагийн нүүрийг зүссэн харин нөгөө цагдааг цохиж байхыг хараагүй. *******ийг машинд суулгах гэж байхад би очиход болиоч хүн аллаа ш дээ гэсэн чинь чи цаашаа бай гээд миний цээж хэсэг рүү гараараа цохиж авсан гэхдээ ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр байсан. г гавлах үед нь эсэргүүцэж байх үед цагдаа нар нь цохиж байхыг би харсан аль цагдаа нь цохиж байхыг сайн хараагүй. Би тухайн үед 1 пиво 2 рунк архи уусан байсан бөгөөд миний согтолт гайгүй байсан.Үгүй тийм зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 91-93/

18. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2006 онд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургуулийн 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохоор уншиж бичиж чадна. *******, ******* нар нь миний найз байгаа юм бид нар одоогоос 1 жил гарангийн өмнөөс найзалж нөхөрлөх болсон. Миний хувьд *******, ******* нартай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би тэднийг ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар өөрсдөөс нь сонсож мэдсэн. *******, ******* нарыг ааш зан сайтай, даруу төлөв шударга зантай. *******, ******* бид нар найз нөхөд олонтой, найз нөхдийн дунд *******, ******* нар нь нэр хүнд сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тухайн үед тэднийг согтууруулах ундааны зүйл хэрэглээд түүнээс болж хэрэгт холбогдсон гэхэд миний хувьд итгэхгүй байгаа юм. ******* нь нөхөр 3 хүүхэд нөхөр нь баруун бүсийн худалдааны төвд хамгаалагчаар ажилд орсон гэсэн. Харин өөрөө надтай хамт Бөхт дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Харин ******* нь ажилгүй гэртээ байгаа бөгөөд түүний нөхөр нь гэрээрээ мужаан хийдэг юм. Тэр хоёр нэг хүүхэдтэй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 96-97/

19. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед Улаанбаатараас 14 цагт гарсан автобуснаас хүн тосох гээд тээврийн бирж дээр очсон чинь автобус ирэх болоогүй Шаргалжуут худалдааны төвийн үүдэнд 'зогсож байтал нэг танихгүй залуу миний машины арын хаалгаар орж ирж суугаад бид нар таксидах гэсэн юм 7-лаа байгаа чихээд явчихъя гэж хэлсэн. Тэгэхээр би таксинд явахгүй гэхэд түүний араас нэг танихгүй өндөр махлаг залуу ирээд нөгөө залуугаа авч явахаар болсон. Тэгээд нөгөө залуугаа машинаас буулгаад миний цонхон дээр ирээд нөгөө өндөр махлаг залуу Чи яасан баян юм гээд миний нүүр лүү түлхсэн. Тэгээд би машинаас буусан чинь нөгөө залуу миний нүүр лүү дэлсчих шиг болсон чинь хамраас жоохон цус гарсан. Тухайн үед тэр хүмүүсийн араас эмэгтэй эрэгтэй нийлсэн нэлээн хэдэн хүн ирсэн. Тэгээд манай эхнэр намайг зодох гэж байна гэж бодсон байх Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэж байгаад хүн гар луу нь цохиод утсыг нь унагаачихсан юм байна лээ. Тэгээд миний утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удаагүй Цагдаагийн алба хаагч нар ирээд нөгөө хүмүүсийг авч явах гэж байсан бөгөөд тэдгээр хүмүүс нь явахгүй гээд эсэргүүцээд байх шиг байсан. Тэгээд эхнэр бид хоёр явах гэхэд цагдаагийн алба хаагч та нар байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр засмалаар 4 замын уулзвар орчхоод буцаад ирсэн чинь нөгөө хүмүүсийг цагдаагийн алба хаагч нар авч явж чадаагүй байсан. Тэгээд эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагад очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулъя гээд очиж шалгуулчхаад явсан. Манай эхнэрийг тэнд байсан нэг жижигхэн биетэй хүүхэн нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гээд толгой руу нь хэд хэдэн удаа цохиод авах шиг болохоор нь би тэр эмэгтэй очиж салгасан. Намайг салгахаас өмнө тэр эмэгтэй нүд рүү нь цохисон гэсэн. Би түүнийг нь хараагүй. Тухайн үед тэр өндөр махлаг залуу миний хамар луу дэлсээд авсан. Санаатай дэлссэн, санамсаргүй дэлссэн эсэхийг би мэдээгүй. Тэгээд миний хамраас жоохон цус гарсан. Гэмтэл, шарх учирсан зүйл байхгүй. Тухайн үед миний биед гэмтэл шарх учраагүй болохоор надад одоо шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Би энэ хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг хангайд ганцаараа малаа маллаж байсан болохоор аймгийн төв рүү орж ирж чадаагүй юм Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 102-104/

20. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн

1.ийн биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, баруун шанаа хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 111-112 /,

21. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 92 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед зүүн хацарт шарах гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 115-116 /,

22. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед уруулд шарх, зулгаралт, зүүн нүд, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / хх-ийн 115-116 /, болон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Р.Уранцэцэгээс 12 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 2018 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шаргалжуут” худалдааны төвийн хажууд иргэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь нь 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 2018 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шаргалжуут” худалдааны төвийн хажууд хууль сахиулагч *******ын зүүн шанаанд өшиглөж, зүүн нүдний доод хэсэгт самардаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хууль сахиулагч Б.ын зүүн нүдний доод хэсэгт самардаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, Б., нарын мэдүүлэг, гэрч Б., , Б., Б. О.*******, Б.*******, , Д. нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны 91,92, 94 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирол нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, биелүүлэхтэй холбогдуулан үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хорин найман долоо хоногтой буюу долоон сартай жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хөтөч картад бичигдсэн жирэмсний хугацаанд хийгдсэн үзлэгээр тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Уг хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ТСЛ” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн, шүүгдэгч *******ийн “Melody” маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож дээрх зурагтыг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******г зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан *******д зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг ялтан *******ийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний дотор төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар ялтан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан / 06 / сарын хугацаагаар хойшлуулж уг хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан ******* нь шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх ял оногдуулахыг дурдаж, ялтан *******д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

8. Энэ хэргийн учир шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн “ТСЛ” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн, шүүгдэгч *******ийн “Moledy” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.               

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ