2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/11313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025о 12с 04ө

Дугаар 191/ШШ2025/11313

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, ******* ХХК, /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй

БНХАУ-ын иргэн *** long /рд: *******3, паспортын дугаар:*******/г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, нарийн бичгийн даргаар Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... *** Очир ХХК иргэн *** *** -тай хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн хэрэгжүүлсэн гэх орон сууцын хорооллын нэг блок дээр 5,000,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулъя гэж тохиролцож, 70%-ийн гүйцэтгэлтэй байхад нь үлдэгдэл хөрөнгө оруулалтаа зээлийн гэрээ байгуулах замаар барьцаалах хэрэгтэй байна гэж 70%-ийн гэрчилгээг*******-д шилжүүлж, 2019 онд гадагшаа явсан. Тэгээд орж ирээгүй байж байх явцад нь компани барилгаа 100% болгоод ашиглалтад оруулж, одоо гэрээг дүгнэх асуудлаар маргаан үүсээд байгаа.******* 2019 оноос 2023 он хүртэл Монгол Улсад байхгүй байсан ба сүүлд хүнээс сонсоход ирсэн байсан учраас манай зүгээс өмнөх хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Бидний авсан мэдээллээр Монголд хэд хэдэн удаа ирж үлдэгдэл байшин зарах, орон сууц барих асуудал яригдсан байсан. Одоогийн байдлаар бидэнд олдохгүй байгаа учраас өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс нэхэмжлэл гаргах боломжийг олгох үүднээс шүүхээс эрэн сурвалжилж өгнө үү ... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-11-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Гадаадын иргэн харьяатын газрын 2025.11.07-ны тоот, Хил хамгаалах ерөнхий газрын 2025.11.19-ний тоот албан бичгүүд хавтаст хэргийн 15, 17-р тал.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК БНХАУ-ын иргэн *** ***-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа оршин суудаггүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт ******* ХХК болон иргэн *** *** нарын хооронд байгуулагдсан 2013.07.09-ний өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 01ы өдрийн 19831 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, БНХАУ-ын иргэн Yong-ын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, БНХАУ-ын иргэн *** ***-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

БНХАУ-ын иргэн *** *** хамгийн сүүлд ***  оршин сууж байсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн *** *** /рд: *******3, паспортын дугаар:*******/г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *** *** -ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4 БНХАУ-ын иргэн *** *** -ыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:,/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ