2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/11639

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 16 191/ШШ2025/11639

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Х******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Д*******ий гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Х******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хана цохио констрашн ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдан Барилгын засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

Хана цохио констрашн ХХК нь 2021 оны 09 сарын 09-ний өдөр А******* ХХК-тай ******* дугаар тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Хана цохио констрашн ХХК нь А******* ХХК-ны *******,*******,******* дугаар блокийн зоорийн давхраас технхикийн давхрын хөөсөн дулаалга, 2 давхраас техникийн давхрын хөөсөн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Хана цохио констрашн ХХК нь 2021 оны 09 сарын 09-ний өдөр А******* ХХК-тай ******* дугаар тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу А******* ХХК-ны *******,*******,******* дугаар блокийн зоорийн давхраас технхикийн давхрын хөөсөн дулаалга, 2 давхраас техникийн давхрын хөөсөн фасадны ажпыг хийж гүйцэтгэн гэрээний үүргээ 100% биелүүлсэн.

Гэвч А******* ХХК нь 2021 оны 09 сарын 09-ний өдрийн ******* дугаар тоот ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т 'Гадна хөөсөн фасад 2-16 дугаар давхар болон техникийн давхрын иж бүрэн ажлын багц үнэлгээ 703,350,000 /долоон зуун гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөг /5,210м2* 135,000/ төгрөг болно. , 3.1.2-т Бартгын чулуун фасад 1-р давхар ажлын багц үнэлгээ 162,400,000 /нэг зуун жаран хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг /560*290,000/ төгрөг болно., 3.1.3-т Нийт ажлын төлбөр 865,750,000 /найман зуун жаран таван сая долоон зуун тавин мянга/ төгрөг болно. гэж гэрээний төлбөрийн нөхцөлийг тодорхойлсон ч захиалагч А******* ХХК нь өнөөдрийг хүртэл ажпын хөлсийг гүйдэтгэгч Х******* ХХК өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй юм.

Хариуцагч А******* ХХК-тай холбогдож үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай талаар ярих гэхээр захирал болон хариуцсан ажилчид нь утсаа ерөөсөө авахгүй алга болж бидний ажилд хүндрэл учруулсаар байсан тул бүртгэлтэй хаягаар нь очиж шалгахад оршин суудаг эсэх нь тодорхойгүй байсан. Улсын бүртгэлийн хаяг болох дугаар хороонд албан бичгээр хандахад А******* ХХК нь тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн тодорхойлолт өгсөн, гэрээн дээрх хаяг болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг Даргад албан бичгээр хандахад үйл ажиллагаа явуулдаггүй тухай тодорхойлолтыг тус тус өгсөн. Иймд А******* ХХК болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох А.Жийг эрэн сурвалжилж, иргэний хэрэгт хариуцагчаар орвол зохих этгээдийн оршин байгаа хаягыг тодорхой болгож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.05.23-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.09.09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 2025.11.12-ны өдрийн 48313 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Х******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...А******* ХХК нь өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021.09.09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, А******* ХХК нь хүсэлт гаргагч Х******* ХХК-нд 865,750,000 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээнд бичигдсэн , тоотод бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, түүнчлэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаан дээрх -р хороо, тоотод бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, -р хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, шуудангийн магадлагаагаар тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А******* ХХК нь Х******* ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин байрлаж байгаа болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Х******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, А******* ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч Х******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар А******* ХХК /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар А******* ХХК-ийн оршин байрлах хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Д******* /утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН