| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0125/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/155 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э. Гантулга,
Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э. Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714003420035 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч: ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Сайн-Оюут” сургуулийн эрэгтэй хүүхдүүдийн дотуур байранд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед насанд хүрээгүй хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй иргэн *******,*******,*******, Ц, З, Т нарыг айлган сүрдүүлж зодож, хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би өмгөөлөгч авахгүй. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой Өлзийт сумын Сайн-Оюут сургуулийн эрэгтэй дотуур байранд яллагдагчаар татсан тогтоолд нэр дурдагдсан хүүхдүүдийг шоглож, зодсон нь үнэн юм, би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж байна, бусдад учруулсан гэм хор, хохирлыг бүрэн төлж барагдуулна. өөрийн гэмээ ухамсарласан учир үргэлжлүүлэн өөр зүйл яримааргүй байна, шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна гэх мэдүүлэг /хх-ийн 148-149/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Та 2017 оны 11 сарын 30-нд 20-н цагийн үед манай дотуур байранд олон нийтийн цагдаа ******* орж ирээд байрны хүүхдүүдийг тоондоо жагс гээд жагсаагаад суу гээд, бас бос гээд тэгээд газар хэвт гээд хэвтүүлээд нэлээд байлгаж байгаад босгоод гарыг нь өргүүлээд тоог нь аваад зогсоож байгаад бага насны хүүхдүүдээс өрөө лүү нь оруулаад дээр нь зогсож байсан, Б, Н, З, *******,*******, Ц, бид нарыг үлдээсэн, тэгээд Зг дагуулаад би өдөр чамайг юу хий гэсэн, хийсэн юмыг үзнэ гээд тасаг руу нь орсон тэгээд гараад ирэх хооронд нь бид нар гараа буулгасан байж байгаад гарч ирэхэд нь өргөсөн тэгтэл бид нарыг хагас суулгасан тэгэхээр нь би танд ингэх эрх байхгүй гэхэд элэг рүү цохихоор нь би тонгойсон тэгтэл нөгөө талын хавирга руу нь цохихоор нь би өндийж ирээд би шанаа руу нь цохисон. Тэгтэл зөрүүлээд намайг цохиж байгаад чирээд 8-р тасаг руу орох гэхэд Б, Н, Ц, нар салгах гэхэд бид 4-г 8-р тасаг руу дагуулж ороод намайг хэд хэдэн удаа өшиглөөд, дэвссэн, нөгөө цуг орсон хэдийг бас цохиод байсан, тэгж байгаад миний өмссөн фудболкыг тайлуулаад гараа ороогоод бид 4-г цохиод байсан, намайг хаа таарсан газраа дандаа зодож байна гээд намайг өмдөө тайл гээд дараа нь нөгөө 3-г тайл гээд тайлуулаад байж байхад байрны тогооч нар орж ирэх гэхэд оруулаагүй та нарт хамаагүй гээд байсан, тухайн тасгийн хүүхэд Тг захиралд юм уу багшид хэл гээд явуулах гэхэд ******* орж ирээд Тг жийж унгаасан тэгтэл тогооч нар цонхон дээр ирэхэд хувцас өмсүүлээд Цын тэлээг аваад намайг бөгсөө гаргаж бай гээд бөгсөн дээр тэлээгээр шавхраад байсан тэгээд бид нарыг дахиж ганц нэг цохиж байгаад эхлээд Бг гаргаад дараа нь Цыг гаргаад гадагшаа хэнийг гаргаж болохгүй шүү гэж хэлсэн гэсэн, Н бид 2 үлдсэн тэгтэл Нг намайг зод зодохгүй бол Нг зодно гээд байсан, Н намайг 1 өшиглөсөн ******* гадаа гарсан эргэж орж ирээд Нг явуулаад намайг цохиод чи захиралдаа хэлэх үү гээд 2-3 удаа цохиод тасагтаа ор хүнд хэлбэл ална шүү гэсэн би тасагтаа ороод байж байхад дахиж тоондоо жагс гээд тоондоо дахиж жагсаасан тэгтэл Б байхгүй байсан Нг олж ир гэсэн Н өрөөнөөс орж куртикээ аваад ирэхэд хаачих гэж байгаа юм гээд жагсаж байсан хүүхдүүдийг нүдийг нь аниулж байгаад дээр зогсож байсан З,*******, *******, Ц бид нарыг нэг нэг элэгдсэн, тэгээд нарыг 8-р тасаг руу оруулаад намайг цохиж аваад та нар энэ гөлөгнөөсөө болж цохиулж байгаа юм гээд нөгөө хэдийг цохиж байгаад нөгөө хэдийг гаргаад намайг элэгдээд би өнхөрч унаад босож чадахгүй байсан тэгтэл дал руу цохисон би арай хийж босоод тасагтаа орсон би эвхрээд явж чадахгүй байхад намайг зүгээр яв гээд орилоод байсан тасагтаа ороод хэвтэж байхад дахиж тоондоо жагс гээд жагссан багш нар ирсэн тэгээд би Нтай хамт эмнэлэгт очиж үзүүлсэн. Ямар нэг асуудал байхгүй. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Намайг гэдэс, толгой, дагз, хөл рүү гараараа болон хөлөөрөө цохиод 2-3, 5-3 мөргүүлсэн. 2017 оны 01 сарын 01 нд сургуулийн байранд нөгөө тасагтаа ороход тухайн тасгийн Б, Н наана хэдэн хүүхэд байсан тэд нарыг цохиж байгаад намайг 3 цохиод элэгдсэн тэрнээс өөр зодож, цохиж байсан удаа байхгүй. Гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/
... Би Өлзийт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Сайн-Оюут” сургуульд суралцдаг, тус сургуулийн дотуур байранд амьдардаг юм. Байрны багш Хөвсгөл аймаг руу семинарт явсан байсан ба тэр үед Д ах дотуур байрыг хариуцаж байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр оройн тоог 20 цагийн үед хийсэн. Оройн тоо хийж дуусгаад биднийг явган суулгаж, босгож, шалан дээр хэвтүүлсэн, мөн хана руу харуулж зогсоогоод хоёр гарыг өргүүлсэн. Д ахыг дэглээд байхаар нь би урдаас нь танд ингэх эрх байгаа юм уу гэхэд гэдэс гүү хоёр гурав гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Д ахын шанаа руу нэг удаа цохисон. Д ах надаас гадна 3 хүүхдийг дагуулаад 8 дугаар тасагт оруулсан. 8 дугаар тасагт биднийг оруулчхаад зодсон, Д ах намайг зодсоны улмаас зүүн нүд, зүүн даланд цус хуралт үүссэн. Миний толгойнд доргилт үүсэж толгойгоо би бариулсан. Надад одоо өвдөж зовуурилж байгаа зүйл алга байна. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол алга, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Д ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/
... Д ах 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой эхлээд тасаг руу Ц, Н, Б бид дөрвийг дагуулж орж байгаад зодсон, тэгэхэд хэнийг биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж байгааг тоолж анзаарч хараагүй.
Дараа нь 2 дахь удаа тасагт оруулахдаа Ц, Н,*******, З, ******* бид нарыг оруулсан. Тэгчхээд бүгдийг нь цохиж зодсон. Зодохдоо гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, тэлээгээр намайг ороолгосон, бидний хувцсыг тайлуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дотуур байрны хүүхдүүдийг зодож цохиогүй. Харин дэглэж гарт нь юм бариулж зогсоож, мөн суниалгасан, 5 тоолоход орондоо орж унт гэсэн шаардлага тавьсан. Д ах намайг эхлээд элэгдээд дараа нь зүүн бөөр рүү гараараа цохисон тэгэхээр нь түүний толгой руу зөрүүлээд мөргөсөн. Тэгээд Д ах бид хоёр барилцаж авсан. Тэнд байсан хүүхдүүд бид хоёрыг салгасан юм. Түүнээс өөр байдлаар Д ахын шаардлагыг эсэргүүцэж зодолдсон зүйл байхгүй. Дээрх үйл явдал болоогүй, байрны хүүхдүүдээс толгойгоо хагалсан хүүхэд байгаагүй, Д ах бид хоёрын хооронд үйл явдал болсон түүнээс тэнд байсан хүүхдүүдтэй Д ах зодолдоогүй. Д ах руу олуулаа дайрч давшилсан зүйл болоогүй, худлаа мэдүүлсэн байна. гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
4. Арван найман насанд хүрээгүй хохирогч Ө.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Та 2017 оны 11 сарын 30-нд 20-н цагийн үед олон нийтийн цагдаа байрны хүүхдүүдийг тоонд нь жагсаагаад бүгдийг нь суу бос гээд, дахиж суу гээд хэвт гээд би хажуу талын хүүхэд рүү хараад инээгээд байж байсан чи яагаад хэгжүүн гөлөг вэ гээд нуруун дээр дэвссэн тэгээд бүгдийг нь бос гээд бүгдийг нь эргэ гээд хана руу харж зогсоогоод доороос авхуулаад юу хийсэн талаар асуугаад оруулаад байсан над дээр ирээд чи яасан шогч гөлөг вэ гээд нэг элэгдсэн хавирга руу нэг цохиод тасагтаа орж тасгаа цэвэрлэ гээд намайг тасаг руу оруулсан би тасгаа цэвэрлэж байхад Б, Н, Ц, Л нарыг оруулж ирээд Л ахыг зодоод бас нөгөө хэдийг нь зодоод байсан намайг хогийн шүүр тавихгүй хогоо шүүрд гээд байсан тэгээд манай өрөөнд оруулж ирсэн 4-н ахын хувцсыг тайлуулаад Цын өмдний тэлээг аваад Л ахыг бөгсөө гарга гээд бөгсөн дээр нь тэлээгээр ороолгоод байсан байрны 2 тогооч ирсэн тасгийн үүдэн оруулахгүй уулзаад байсан тэгтэл намайг Л ах захиралд юм уу урд байрны багшид хэл гэсэн би гарах гэхэд үүдэн дээр таарахад намайг цээж рүү жийгээд цаашаа байгаарай гөлөг минь гэсэн тэгээд би орон дээрээ очоод суусан тэгтэл 2 тогооч цонхон дээр очоод тогшсон би хөшгөө ярах гэхэд хөшиг ярах юм бол ална гэсэн өрөөнд байсан 4-н ахыг танай засаг дарга, сургуулийн захирал нүд гэсэн гээд зодоод байсан, тэгж байгаад дахиж тоонд жагсаагаад бүгд нүдээ ань гээд жагсаалын эхэнд байгаа 5 хүүхэд болох *******,*******, Ц, Л, З нарыг 8-р тасаг руу ор гээд манай тасагт оруулж ирээд бүгдийг нь элэгдээд цохиод байсан тэгээд нэг нэгээр нь гаргаад байсан, удалгүй дахиад жагс гээд гарахад сургуулийн захирал ирсэн байсан. Намайг нийтдээ нуруу, элэг, хавирга руу 3-4 удаа цохисон. Толгой жаахан өвдөж байгаа, хөхөрсөн, шалбарсан, зүйд байхгүй. Намайг өмнө зодож, цохиж байгаагүй. Гомдол санал алга байна. Надад өөр нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед Д ах хүүхдүүдийг тоонд жагсаагаад бүгдийг нь бос, суу гэж байснаа би хажуу дахь хүүхэд рүүгээ хараад инээтэл чи ямар хэгжүүн гөлөг вэ нуруун дээр дэвссэн. тэгснээ бүх хүүхдүүдийг хана руу харуулж зогсоогоод жагсаалын дороос юу хийснийг нь асуугаад оруулаад байсан. Над дээр хүрч ирээд яасан шогч гөлөг вэ гээд намайг тасаг руу оруулсан. Тасгаа цэвэр гэж хэлсэн. намайг тасагт ороод тасгаа цэвэрлээд байж байтал. Б, Н. Ц. Л нарыг оруулж ирээд Л ахыг зодоод намайг хогийн шүүрээ.тавьж болохгүй шүү гээд байсан. Манай өрөөнд 4 ахыг оруулж ирээд хувцсыг нь тайлуулаад Ц ахын өмдний тэлээг аваад Л ахын бөгс рүү ороолгосон тэгээд байж байтал тогооч нар ирлээ гээд өмдийг татуулсан, тогооч нартай уулзаад тэднийг тасагт оруулаагүй. Би байрны багшид хэлнэ шүү гээд гарах гэтэл зүгээр байгаарай гэж хэлээд цээж рүү жийсэн. Би орон дээр очиж суусан. гаднаас тогооч нар цонх тогшиход хөшиг нээвэл ална шүү гээд байсан. Дараа нь дахиж тоонд жагсаагаад бүгд нүдээ ань гээд хана руу харуулж зогсоосон. Жагсаалын эхэнд зогсож байсан ах нарыг элэгдээд байсан. Миний биед гэмтэл шарх учраагүй. Надад одоо гаргах санал, хүсэлт. гомдол алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 177-178/
5. Арван найман насанд хүрээгүй хохирогч С.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед бие засчхаад байр руу ороход олон нийтийн цагдаа Д ах нэг давхарт байрны хүүхдүүдийг жагсаасан. Д ах газар хэвтүүлээд мөн гар өргүүлж хана руу хар гээд дараа нь доороос нь өдөр юу хийсэн гэж асуугаад хүүхдүүдийг оруулсан, ******* бид 2-г дахиж шалаа угаа гээд тасаг руу оруулсан. Бид 2-г тасаг руу орсны дараагаар коридорт чанга чанга дуугараад уурлаад байгаа бололтой байсан ба гараа өргө гээд загнаад байсан. Лг танд ингэх эрх байгүй ш дээ гэтэл Д ах уурлаад Лг цохиж авсан. Тэр үед би тасгаас түмпэнтэй угаадас барьж гарч таараад харсан юм. Коридороор алхахгүй шүү гээд Лг гараас нь татаад тасаг руу оруулсан. ******* бид 2 айгаад шалны даавуу олж байгаад шалаа угаасан. Үйл явдал болж байхад 2 тогооч эгч гаднаас орж ирсэн. Энд юу болоод байгаа юм бэ гэж байсан, тэгсэн Д ах би ажлаа хийж байна гэж хариу хэлсэн. Тэр надад ингэх эрх байгаа гэж хэлсэн. Байрны хүүхдүүдийг нэлээн байж байгаад тоонд дахин жагсаасан. Намайг үүдэнд шал угааж байхад тоондоо жагс гээд бөгс рүү нэг удаа өшиглөөд дараа нь нуруу луу нэг удаа цохисон. Хүүхдүүдийг коридорт жагсаачхаад бага хүүхдүүдээс нь тасаг руу нь оруулсан. Биднийг тоонд жагсаачхаад дараа нь ******* бид 2-г Лтэй тасагт оруулсан. Л рүү Д ах заагаад та нар энэ гөлөгнөөс болж зодуулж байгаа гэж хэлсэн. Дээрх үйл явдал болсон. Урд өдөр нь зодож цохисон зүйлгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
6. Арван найман насанд хүрээгүй хохирогч*******ямдаваа мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед бие засчхаад байранд ороход Д ах байрны хүүхдүүдийг тоонд жагсаасан байсан. Байрны хүүхдүүдийг бага ангийн хүүхдүүдээс эхэлж оруулаад 7 хүүхдийг үлдээсэн. тэгснээ Д биднийг хагас суу гэсэн тэгэхээр нь хагас доош суусан. ******* хагас суугаагүй тэгтэл Д ах нүүр рүү нь цохиж авсан Тэгсэн Л зөрүүлээд Д ахыг цохиж авсан. Тэгэхэд Д ах уурлаад Ц, Н. Л Б нарыг тасаг руу оруулсан. Харин Д, З бид гурвыг явуулсан. Удалгүй биднийг дахиад тоонд жагсаасан. Тоонд жагсаачхаад бага настай хүүхдүүдээс тасаг руу нь оруулсан. Мөн эхний үлдсэн 7-оос Б алга байсан, бид зургааг үлдээгээд бид нарыг элэгдээд өшиглөөд байсан. Тэгж байгаад *******, Н хоёрыг үлдээсэн. Бусад хүүхдүүдийг гаргасан. Түүнээс хойш ямар нэгэн асуудал болоогүй. Миний биед гэмтэл шарх учраагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/
7. Арван найман насанд хүрээгүй хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед олон нийт цагдаагийн ажилтан Д байранд ирээд байрны хүүхдүүдийг тоонд жагсаасан, тэгчхээд суу, бос гэж байгаад хүүхдүүдийг хана руу харуулж зогсоогоод гар өргүүлсэн. Тоогоо авчхаад доороос нь нэг нэгээр нь оруулсан. Жаахан хүүхдүүдээс эхлээд оруулсан.Дээгүүр зогсож байсан 6 хүүхдийг зогсоочхоод Д нэг тасаг руу орсон, түүнийг тасаг орчхоод буцаж гарч ирэх үед үлдсэн хүүхдүүд болох бид нар гараа буулгачихсан зогсож байсан. Тэгсэн ирчхээд та нарыг хэн гараа буулга гэсэн юм гээд байсан. Тэгсэн Л танд биднийг ингэх эрх байхгүй гэхэд Д Лг нүүр рүү нь цохиод элэгдэж цохисон. Тэгсэн Л цохиулсныхаа Д олон нийтийн цагдааг толгойгоороо мөргөчихсөн юм. Д ах 8 дугаар тасаг руу Б, Л, Ц бид дөрвийг оруулчхаад Лг өмнөөс сарвалздаг хэн бэ гээд зодсон. Тухайн тасагт гурван жаахан хүүхэд байсан. Тэгээд биднээс өөр хүн байгаагүй. Д ах бидний хувцсыг тайлуулсан, хувцас тайлуулчхаад Лгийн бөгсөн дээр тэлээгээр ороолгосон. Тэгээд байж байхад хоёр тогооч гаднаас тасгийн хаалга татсан, тэгсэн оруулалгүй өөрөө урдаас нь гарсан. Хоёр тогооч бид хэдийг хараагүй. Хоёр тогооч байрнаас гараад цонхон дээр ирээд цонх тогшиход гурван жаахан хүүхдийн нэг нь цонхны хөшиг нээх гэхэд битгий гэж хэлсэн. Тэгээд байж байтал бидний хувцсыг өмсүүлсэн. Тасаг дотор тэнд оруулсан бид дөрвийг дөрвүүлийг нь зодсон. Миний баруун шанаа руу хоёр удаа цохиж, нэг удаа гараараа элэгдэж, цээж рүү жийсэн, өөр цохиж зодоогүй. Зодуулсны улмаас цээж рүү жаахан хөндүүрлэж байсан бусдаар гэмтэл, шарх гээд байх зүйл учраагүй. Д ахын өмнөөс эсэргүүцэж зодолдсон хүүхэд байхгүй, харин Л түүнийг мөргөсөн өөр зүйл болоогүй. Д ах 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орой тоо хийхдээ коридорт хүүхдүүд жагсаачхаад цүнх, ном зэрэг зүйлс өргүүлсэн, бас суниалгасан тэгчхээд тараасан. Д ах архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/
8. Арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед олон нийт цагдаагийн ажилтан Д байранд ирээд байрны хүүхдүүдийг тоонд жагсаасан, тэгчхээд суу, бос гэж байгаад хүүхдүүдийг хана руу харуулж зогсоогоод гар өргүүлсэн. Тоогоо авчхаад доороос нь нэг нэгээр нь оруулсан. Жаахан хүүхдүүдээс эхлээд оруулсан. Дээгүүр зогсож байсан 6 хүүхдийг зогсоочхоод Д нэг тасаг руу орсон, түүнийг тасаг орчхоод буцаж гарч ирэх үед үлдсэн хүүхдүүд болох бид нар гараа буулгачихсан зогсож байсан. Тэгсэн ирчхээд та нарыг хэн гараа буулга гэсэн юм гээд байсан. Тэгсэн Л танд биднийг ингэх эрх байхгүй гэхэд Д Лг нүүр рүү нь цохиод элэгдэж цохисон. Тэгсэн Л цохиулсныхаа Д олон нийтийн цагдааг толгойгоороо мөргөчихсөн юм. Түүний дараагаар Д нь *******гаар шал угаалгаж,*******ийг дээш нь гаргасан. Манай байр хоёр давхар юм, биднийг нэг давхарт жагсаасан байсан. Д ах 8 дугаар тасаг руу Н, Л, Ц бид дөрвийг оруулчхаад Лг өмнөөс сарвалздаг хэн бэ гээд зодсон. Тухайн тасагт гурван жаахан хүүхэд байсан. Тэгээд биднээс өөр хүн байгаагүй. Д ах бидний хувцсыг тайлуулсан, хувцас тайлуулчхаад Лгийн бөгсөн дээр тэлээгээр ороолгосон. Тэгээд байж байхад хоёр тогооч гаднаас тасгийн хаалга татсан, тэгсэн оруулалгүй өөрөө урдаас нь гарсан. Хоёр тогооч бид хэдийг хараагүй. Хоёр тогооч байрнаас гараад цонхон дээр ирээд цонх тогшиход гурван жаахан хүүхдийн нэг нь цонхны хөшиг нээх гэхэд битгий гэж хэлсэн. Тэгээд байж байтал бидний хувцсыг өмсүүлсэн. Тасаг дотор тэнд оруулсан бид дөрвийг дөрвүүлийг нь зодсон. Миний цээж рүү хөл, гараараа цохисон, нүүр рүү гартаа юм ороож байгаад цохисон. Миний доод уруулын дотор хэсэгт хэгзэрсэн, цээж тэр үедээ бага зэрэг хөндүүрлэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Д ахын өмнөөс эсэргүүцэж зодолдсон зүйлгүй, харин Л түүнийг мөргөсөн өөр зүйл болоогүй. Д ах 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орой тоо хийхдээ коридорт хүүхдүүд жагсаачхаад цүнхийг нь өргүүлсэн, бас суниалгасан тэгчхээд тараасан. Тасаг тасагт нь орж 10 тоолохын хооронд орондоо орж амрахгүй юм бол суниана гэхчлэн дэглэсэн. Тэр өдөр хүүхэд зодоогүй, харин Цыг цохисон сураг байсан. Д ах надтай байсан хүүхдүүдийг цохиж зодсон, биеийн аль хэсэгт нь хэдэн удаа цохисныг сайн анзаарч хараагүй. Д архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Байрын багш тэр үед томилолтоор Хөвсгөл руу явсан байсан тэр хооронд тэр хооронд Д ах байр хариуцаж байсан юм билээ. гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/
9. Арван найман насанд хүрээгүй хохирогч*******ашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед бие засчхаад байр руу ороход олон нийт цагдаагийн ажилтан Д ах нэг давхарт байрны хүүхдүүдийг жагсаачихсан байсан. Би жагсаалд ороод зогсож байтал хүүхдүүдийг хана руу хар гэж хэлсэн. Тэгж байж байснаа доороос нь тасаг руу нь оруулж эхэлсэн. Тэгээд оруулж байснаа дээгүүр зогсож байсан З, Л, Ц, Н, Б, ******* бид хэдийг үлдээгээд гар өргүүлээд хагас суулгасан, тэгснээ Л ахыг өшиглөөд цохиод авсан. Л ах Д ахын гараас барьж аваад түүнийг мөргөчих шиг болсон, тэгээд барилцаад авахаар нь салгасан. З, ******* хоёрыг шалаа угаа гээд явуулсан. Би тасаг руугаа орох гээд явсан, харин үлдсэн дөрвийг нэг тасаг руу оруулж байсан. Тэгсний дараагаар дахиад хүүхдүүдийг жагсаагаад хүүхдүүдийг нүдээ ань гэж байгаад хүүхдүүдийг цохиод байсан. Тэгснийхээ дараагаар жаахан хүүхдүүдийг оруулчхаад Л, Н, Ц, *******, З бид хэдийг авч үлдсэн. Б ах байрнаас гараад явчихсан. Бид нарыг тасагт оруулчхаад Л ахыг зодоод бидэнд хандан та нар үүнээс болж зодуулж байгаа юм гээд бид нарыг цохиж авсан. Миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон, толгой руу нэг удаа гараараа цохисон, өөр цохиж зодсон зүйлгүй, зодуулсны улмаас миний биед гэмтэл учраагүй. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орой гар дээр суниалгаад, 5 тоолохын хооронд унтахгүй бол суниалгана гэж сүрдүүлсэн, мөн хүүхдүүдийн гарт юм бариулж өргүүлж зогсоолгоод байсан. Тэр үед хүүхдүүдийг зодож цохиогүй. Д ах Лтэй барилцаж авсан, Л цохиулсандаа шаралхаад Дыг ахыг мөргөх шиг болсон тэгээд барилцаж авсан, тэгэхээр нь салгасан. Өөр байдлаас Дыг ахыг эсэргүүцэж зодолдсон хүүхдүүд байхгүй. Д ах ялгаж авч үлдсэн хүүхдүүдийг 2 удаа тасаг руу дагуулж орсон, хоёр дахь оролтод би дээр нэр дурдсан хүүхдүүдтэй орсон, хэн хэнийг хаана нь хэдэн удаа цохиж авсныг нэг бүрчлэн санахгүй байна. Ямар ч байсан хүүхдүүдийг цохиж зодсон юм. Миний биед гэмтэл, шарх учраагүй. Д ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгэхэд байрны багш Хөвсгөл аймаг руу ажлаар явсан байсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/
9. Арван найман насанд хүрээгүй хохирогч*******ашзэвэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед бие засчхаад байр руу ороход олон нийт цагдаагийн ажилтан Д ах хүүхдүүдийг хана руу харуулж зогсоогоод бага ангийн хүүхдүүдийг тасаг руу оруулаад Н,*******, Б, Л бид нарыг гар өргүүлж зогсоогоод 8 дугаар тасаг руу орсон, бид нар гар өвдөөд гараа буулгачхаад байж байхад Д ирээд яахаараа гараа буулгадаг юм гэхээр нь бид нар гараа буцааж өргөсөн. Д. Л гараа өргөөгөөгүй тэгсэн Д ах Лг цохиход Л танд ийм эрх байхгүй гээд зөрүүлээд мөргөсөн юм билээ. салгах гэтэл Н,*******, Б бид гурвыг цохиж аваад 8 дугаар тасаг руу Лг чирээд орсон, тэгснээ бид нарыг дуудаад ороод ир гэсэн. Тэгэхээр нь тасаг руу ортол бид нарыг ээлжлээд цохиж авсан. Тэгж байгаад Лг бөгсөө гарга гээд миний тэлээг аваад бөгсөн дээр тэлээгээр ороолгосон үйл явдал болж байхад манай байрны 2 тогооч ирж явсан юм билээ тэгсэн болиод тасгаа цэвэрлэж байгаа гэж хэлээд гаргасан. Тэгээд байж байснаа дахиж хүүхдүүдийг тоонд жагсаагаад том хүүхдүүдийг цохиж авсан тэгснээ бага ангийн хүүхдүүдийг тасаг руу нь оруулсан. Жагсаалын дээд хэсэгт байсан 6-н хүүхдийг тасаг руу оруулсан. Лгээс болж та нар зодуулж байгаа юм гээд бид нарыг зодож цохисон. Тухайн үед*******, *******, Н, Л, З бид нар байсан биднээс эхлээд намайг гаргаад үүдэнд байж бай, хүүхдүүд гаргаж болохгүй шүү гэсэн. Тэгж байснаа хүүхдүүдийг нэг нэгээр нь гаргасан. Д ах 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр дотуур байранд ирчхээд байрны хүүхдүүдийг унт гээд намайг тасагтаа хичээлээ хийгээд сууж байхад хичээлээ дуусга, унт 10 тоолохын хооронд ороо засаад унт гээд байсан. Би тэр хугацаанд нь амжаагүй тэгсэн 10-н удаа сунайлгасан. Тэгчхээд дараа нь 10 удаа сунайх уу 10 удаа цохиулах уу гэсэн тэгэхээр нь би 10 удаа цохиулъя гэж хэлэхэд миний баруун, зүүн шанаанд цохисон. Тэр өдрөө тэгээд өнгөрсөн. Маргааш нь миний өмнө мэдүүлсэн зүйл болж өнгөрсөн. Тухайн үедээ зүүн хавирганы орчим хөндүүрлэж байсан, тэр хэсэгт шалбарсан байсан, мөн тархи толгой өвдөж байсан. Одоо миний бие зүгээр байгаа өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Д ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Надад нэмж хэлэх зүйл гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 195-187/
10. Арван найман насанд хүрээгүй хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ
Манай ач хүү Л нь Өлзийт сумын Сайн-Оюут сургуулийн 126 бүлэгт суралцдаг юм. Манай ач хүүхэд сургуулийнхаа эрэгтэй дотуур байранд амьдардаг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орой манай сумын олон нийт цагдаагийн ажилтан Д нь эрэгтэй хүүхдүүдийн дотуур байранд очиж хүүхдүүдэд гар хүрсэн юм билээ. Тэр дунд манай ач Л байсан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. Ерөнхийдөө манай хүүхдийн биеийн байдал дажгүй, хэвийн байгаа. Миний хувьд хэргийн талаар нэг бүрчлэн мэдэхгүй байна. Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл алга, залуу хүүхэд Д цаашид өөрийн алдааг засаж залруулаад явах байх гэж бодож байна. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 51-53
11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Олон нийт цагдаагийн ажилтан Дт сургуулийн дотуур байрыг хариуцаж ажиллах талаар Засаг дарга болон миний бие үүрэг чиглэл өгсөн. Яагаад үүрэг чиглэл өгсөн бэ гэвэл сурагчдын дотуур байрны багш нь Хөвсгөл аймаг руу туршлага судлах ажлаар явсан, тэр хойгуур хариуцаж ажилла гэдэг үүрэг чиглэлийг Засаг дарга бид хоёрын зүгээс өгсөн юм. Манай багш 2017 оны 11 дүгээр сарын 30-ны үед Хөвсгөл явсан. Дотуур байрны хүүхдүүдийг зодсон талаарх мэдээллийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой 19 цагийн үед засаг дарга оос сонссон. Засаг дарга надад хэлэхдээ олон нийт цагдаагийн ажилтан Д нь байрны хүүхдүүдийг зодоод байгаа юм шиг байна чи очоод шалгаадах гэж хэлсэн. Түүний дагуу миний бие сурагчдын дотуур байр орсон, тэгэхэд хүүхдүүд өрөө өрөөндөө, жижүүр хоёр сурагч ширээний ард сандал дээр сууж байсан. Дотуур байр руу ороход өөдөөс Д, дотуур байрны хүүхэд Нн хамт гарч ирсэн. Тэгэхээр нь буцааж байр руу дагуулж ороод Дт хандан чамайг байрны хүүхдүүд зодоод байна гэсэн мэдээлэл ирлээ гэхэд Д би хүүхдүүд зодоогүй. Коридорт байсан жижүүр 2 хүүхэд байсан. мөн Н нараас хүүхдүүд зодсон эсэх талаар асуухад үгүй гэж байсан. Тэгэхээр нь Дыг дагуулаад хоёулаа эмэгтэй хүүхдүүдийн дотуур байр ороод шалгаадахъя гээд хамт явсан. Тэгээд эмэгтэй дотуур байраа шалгачхаад буцаад эрэгтэй дотуур байр руу орсон, тэгээд нийгмийн ажилтантай уулзахад хүүхдүүд надад ярихдаа Д нь хүүхдүүд зодож, гарыг нь өргүүлж, хана руу харуулж жагсаасан, шал хоёр гурван удаа угаалгаж тоонд хоёр гурван удаа зогсоосон гэсэн мэдээлэл авагдлаа гэсэн. Дыг заал руу яв яв гэж хэлээд явуулсан. Дыг явуулсны дараагаар дотуур байрны хүүхдүүдтэй уулзахад Д урд шөнө бид нарыг 5 минутын дотор унтаж амар, унтахгүй амрахгүй бол асуудал ярина гэж сүрдүүлсэн. Дыг дотуур байр хариуцаж ажилла гэдэг үүргийг өгөхөд Засаг дарга, орлогч, хурлын дарга гэхчлэн хүмүүс байсан, Дыг сургуулийн нийгмийн ажилтны хамт хүүхдүүдийн дотор байранд хяналт тавьж ажилла гэдгийг өгч байсан. Д нь Л, Н, Б,******* нарыг зодсон гэсэн мэдээллийг авсан, хүүхдүүдтэй уулзахад Лгээс бусад хүүхдүүдийн биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй, харин Лгийн хонгоны хэсэгт улаан ором үүссэн байсан. Хүзүүний орчимд бас байсан. Өөр бусдыг анзаарч хараагүй. Л бол төлөв томоотой хүүхэд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, Л ээж, аав нь Сэлэнгэ аймагт байдаг. Бгийн хувьд зан байдал жаахан тийм хэрүүлч бусдын шаардлагыг хүлээж авах чадвар сул. Нн хувьд дотуур байрны тогооч, үйлчлэгч нарыг хэл амаар доромжилдог гэсэн мэдээлэл ирж байсан, архи тамхины асуудалд холбогдох гээд байдаг, хүмүүжил жаахан тийм хүүхэд. Згийн талаар мэдэхгүй байна. Ц бол гайгүй сурагч, асуудалд орооцолдоод байдаг хүүхэд биш. Д хэл үг дагуулдаг сахилга сулавтар хөнгөндүү хүүхэд, ******* хөнгөн, зан аашны хувьд гайгүй, бусдад уруу татагдах хандлагатай, Т энэ жил сурагчийн дотуур байранд орсон, түүний талаар сайн мэдэхгүй. Сургуулийн дотуур байрны эрэгтэй хүүхдүүдийг байрны багш эзгүйд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийт цагдаагийн ажилтан Дыг ажиллуулсан юм. Миний ярьсан зүйлүүд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 93-95/
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би Дыг танина, манай сумын олон нийт цагдаагийн ажилтан юм. Түүнээс ах дүү садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй юм. Би гэрчийн эрх, үүргийг ойлгож мэдлээ. Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой Д гэх залууд зодуулсан гэх Л, Б, Н нарыг үзэж тодорхойлолт бичсэн. Миний үзсэн хүүхдүүдээс Н, Б нарт шарх гэмтэл гээд байх зүйлгүй байсан ба харин Л гэх хүүхдийн хүзүүний хэсэгт зулгарч, хүрэнтсэн, баруун мөр хөхөрсөн, зүүн далны орчимд хөхөрсөн, зүүн гар хөдөлгөхөд эмзэглэл их, өгзөг орчимд гүвдрүүтэж ороолгуулсан ором гарсан байсан. Асуумжид Дт зодуулсан, хэд хэдэн удаа цохисон, тэлээгээр ороолгосон гэж байсан. Дээрх хэлснээс өөр шарх, гэмтэл байхгүй, нүүрэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Надад үзүүлсэн хүүхдүүд сурагчийн дотуур байранд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20-21 цагийн үед Дт зодуулсан гэж байсан. Үзүүлсэн хүүхдүүдийн биеийн байдал ерөнхийдөө гайгүй байсан. Миний ярьсан зүйлүүд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би Дыг танина, манай сумын олон нийт цагдаагийн ажилтан юм. Түүнээс ах дүү садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй юм. Олон нийт цагдаагийн ажилтан Дт сургуулийн дотуур байраар эргэж тойрч хяналт шалгалтыг тавих талаар үүрэг чиглэлийг өгсөн юм. Учир нь сургуулийн дотуур байрны багш Хөвсгөл аймаг руу туршлага судлах ажлаар явахаар болсон тэгээд эрэгтэй хүүхдүүдийн дотуур байранд хяналтыг сайн тавиулахаар олон нийт цагдаагийн ажилтан Дт чиглэл өгсөн. Сургуулийн дотуур байрны эрэгтэй хүүхдүүдийн сахилга бат алдагдаж янз бүрийн асуудалд орж, өртөж болзошгүй явдлаас сэргийлэх зорилготой. Эрүүл мэндийн төвөөс Нарантуяа сувилагч утсаар яриад Д хүүхэд дарамтлаад янз бүрийн асуудал гаргасан юм шиг байна, нэг хүүхэд нь манайд ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би сургуулийн захирал руу утсаар залгаж яриад юу болсон талаар шалгаадах гэж хэлсэн. Д хүүхэд зодсон юм шиг байна гэж сургуулийн захирал Хашбилэг танилцуулсан юм, тэгээд байрны хүүхдүүд зодуулж гэдгийг мэдсэн юм. Миний ярьсан зүйлүүд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/
14. Арван найман насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Д ах орой ирээд хүүхдүүдийг коридорт гаргаж жагсаагаад шал заваан байна гээд хэд хэдэн хүүхдүүдээр шал угаалгасан. Мөн Т бид 2-г шаланд хэвтүүлж байгаад Д ах хөлөөрөө нуруун дээр дэвссэн. Хөлөөрөө дэвсэхдээ чанга дэвсээгүй, тэр үед бид 2-н биед шарх учраагүй, тэрхэн зууртаа жаахан хөндүүрлэж байсан. одоо миний бие зүгээр байгаа эмчид үзүүлэх шаардлагагүй. Тэр орой унтаагүй хүүхдүүдийг сунайлгасан, хүүхдүүдийг зодож цохисон зүйл байхгүй. Харин 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дотуур байрны том ах нарыг зодсон. Миний ярьсан зүйлүүд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 192-193/
15. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 662 дугаартай шинжээчийн:
*******-н биед тархи доргилт, зүүн нүд, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 102-103 /
16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 661 дугаартай шинжээчийн:
А.*******-н биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3 .Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 658 дугаартай шинжээчийн:
1. Д.*******ийн биед гэмтэл тогтоогдоогүй.
18. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн:
1. А. Нн биед гэмтэл тогтоогдоогүй.
19. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед гэмтэл тогтоогдоогүй.
20. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн:
1. Б. Цын биед гэмтэл тогтоогдоогүй.
21. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн:
1. Ө.Тгийн биед гэмтэл тогтоогдоогүй.
22. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн:
1. С.Згийн биед гэмтэл тогтоогдоогүй. гэх дүгнэлт болон хавтаст хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 150-154 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн 39-42 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э. Дын эзэмшлийн “Самсунг Ж-5” маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Сайн-Оюут” сургуулийн эрэгтэй хүүхдүүдийн дотуур байранд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг гар дээр суниалгасан, гарыг цүнх бариулж зогсоосон, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед насанд хүрээгүй хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, Ө.Т,*******ямдаваа, С.З,*******ямсүрэн, *******,*******ашзэвэг нарын мэдүүлэг, гэрч Э. Хашбилэг, Б. Ичинхорол нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 661, 662, 656, 658, дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх, 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, арван найман насанд хүрсэн хүн хүүхдийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбоди сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, -ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан”...эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, арван найман насанд хүрсэн хүн хүүхдийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбоди сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн” гэмт хэрэг үйлдсэнд нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлагыг оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Самсунг Ж-5” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 07 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Самсунг Ж-5” гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,
Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбоди сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажилд хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар ялтан *******т оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, уг ялд хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ