Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д. Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д. Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001980113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй. ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 11-16 тоотод иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 03 сарын 27 ний өдрийн 10 цагийн орчимд 2 найзын хамт 0.750 граммын хэмжээтэй “Чингис” нэртэй архи уугаад ******* бид 2 гараад ******* гэрт нь очиж 0,50 граммын хэмжээтэй "Ерөөл ’ нэртэй архи хувааж угаад тэдний хашаанд байдаг Ж гэх айлд би ороод байж байтал намайг Ж.. “чи алуурчны дүү” гээд тэр үгнээс болоод үл ойлголцоод гадаа гараад дээр доороо ороод ноцолдож байхад ******* эхнэр салгасан. Тэгээд ******* гарахдаа тонгорч унагаасан, дээр доороо ороод ноцолдсон цохиогүй. 2 шил архи уусан байсан гэхдээ биеэ хянах чадвартай байсан. гэх мэдүүлэг/хх-ийн45-46/

... Би өөрөө эмнэлгийн уурын зууханд ажилладаг тэр өдөр бид ээлжээсээ буугаад ******* гэх найзындаа очоод 3 уулаа нэг шил архи уусан. Чингис 0,750 граммын архи уусан. Тэгээд ******* очсон тэгээд ******* бас нэг шил Ерөөл архи уусан. Тэгээд би бие засах гэж гарсан чинь урд айлд нь хиншүү болоод байхаар нь орсон тэгсэн тэднийх өөх шаргаагаад байцгааж байсан Тэгээд тэднийд сууж байхад гэрийн эзэн ах Ж гэх хүнтэй үл ойлголцох шалтгааны улмаас бид хоорондоо маргалдсан. Тэгээд гадаа гараад дээр дороо ороод ноцолдож зодолдсон нь үнэн. Тэгсэн ******* авгай гарч ирээд биднийг салгасан Өөр зүйл болоогүй Тэгсэн цагдаа дуудсан байна лээ. Бид тэрийг мэдээгүй гараад явсан. ******* эхнэр гарч ирсэн.Наана нь Ж гэх хүний авгай гарч ирсэн. Бас ээж нь гарч ирсэн. Өөр хүн байгаагүй. Би юу хийж байгаагаа мэдэж байсан. Тэгэхдээ тэр хүнийг зодоогүй байх. Энэ хүн л намайг зодсон гээд байгаа. ******* гэртээ байсан Намайг чи алуурчны дүү гээд байсан.Тэгээд бид маргалдсан. Тэгээд би тэр хүнийг заамдаж аваад дарж унагасан нь үнэн тэр хүн намайг элдэв нэгээр хэлээд доромжлоод байсан шүү дээ өөр хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг/хх-ийн47-49/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би ******* гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 6 жил болж байна. 2 хүүхэдтэй ядарсан болохоор өрөвддөг. Гэгтэл өнөөдөр түүний төрсөн дүү ******* гэх залуу бас нэг залуутай манайд орж ирээд намайг гэртээ өөх шараад сууж байхад хэрүүл өдөөд тэгснээ нөгөө залуу нь эхлээд намайг цохиод тонгороод унагасан Тэгээд намайг газар хэвтүүлээд хөлөөрөө дэвсээд өшиглөөд, тэгээд босож чадахгүй хэвтэж байхад ******* нь гарч ирээд бас дээрээс өшигчөөд заамдаад өндийлгөж байгаад зодсон Тэгээд тавиач гэхэд тавихгүй байсан тэгсэн *******гийн төрсөн дүүгийн хүү ******* орж ирээд салгасан. Тэгээд манай гэр бүлийн хүн цагдаа дуудсан. Бас түргэн дуудсан. Би өөрөө бие муутай олгой авхуулсан.Миний биеийн зүүн тал тэр чигээрээ мэдээгүй би эмнэлгийн хяналтад грүппт байдаг. Өөрийгөө хамгаалах чадваргүй Миний биеэ хамгаалах чадваргүй тахир дутуу болохоор тэгж зодож байгаа юм. Хоёулаа согтуу байсан. нэлээд согтуу байсан. Бид нэг хашаанд амьдардаг Хашаандаа 3 гэр. Хамгийн арын гэрт эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг.Миний биеийн байдал муу байна. Сая түргэн дуудаж үзүүлсэн. Дүгнэлт гаргуулж тэр хүмүүст арга хэмжээ авхуулмаар байна гэх мэдүүлэг /12-14/

... ******* нь миний хамтран амьдрагчийн төрсөн дүү нь байгаа юм. Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11-16 тоотод байдаг юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд би гэртээ өөх шараад сууж байхад гаднаас *******, 2 орж ирээд надаас өөх гуйхаар нь та нар согтуу байна битгий хэрүүл гуйгаад бай гэхэд гарч яваад нь буцаж орж ирээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би үг дугараагүй араас нь ******* орж ирээд тамхи асуухаар нь байхгүй гэхэд гэх залуу намайг заамдаад гэрээс чирээд гарахаар нь би 2 удаа нүүр лүү нь цохиход намайг тонгорч унагаад миний гэдэс рүү нэг удаа цохисон байж магадгүй мөн нуруу руу хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна өшиглөөд байсан. Би газар хэвтэж байхад надаас г хэн салгаж авсан гэдгийг мэдэхгүй байна нэг хүн салгаад авахаар нь би та хоёрыг цагдаад өгнө гэж хэлээд хашаанаас гарахад ******* миний араас зүүгдээд тавихгүй байхад эхнэрийн дүү ******* салгаж авсан. Тэгээд би буцаж гэртээ ороод эхнэртээ миний бие эвгүй болоод байна болохгүй бол тэр цагдаагаа дууд гэж хэлэхэд удалгүй түргэн ирээд араас нь цагдаа ирсэн. Үгүй би хэрэглээгүй байсан. Үгүй урьд өмнө нь маргалдаж байсан асуудал байхгүй. нь намайг тонгорч унагаасан мөн миний гэдэс рүү гараараа 1 удаа цохисон, дээрээс дэвслээд байсан. ******* нь намайг хашаанаас гарахад заамдаж бариад тавихгүй байсан. гийн буруугаас болж тархи доргисон гэж бодож байна. Хамар, хацар юунаас болж зулгарсан гэдгийг мэдэхгүй байна. Би эмнэлэгт үзүүлсэн, надад өвчин намдаах тариа тарьсан мөн хавирганы хэсгийн зураг авхуулсан.    Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

...2018 оны 03 сарын 27 ний өдөр гэртээ өөх шаргаагаад байж байтал гаднаас *******, Т нар орж ирээд надаас өөх гуйхаар нь “та нар согтуу байна надаас битгий хэрүүл гуйгаад бай” гэхэд гарч яваад Т буцаж орж ирээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би үг дугараагүй араас нь ******* орж ирээд тамхи асуухаар нь байхгүй гээд тэр хоёр гарч яваад удалгүй Т орж ирээд намайг заамдаад гэрээс гарахаар нь би 2 удаа нүүр лүү нь цохиход намайг тонгорч унагаад миний гэдэс рүү 1 удаа цохисон байж магадгүй нуруу руу өшигчөөд байсан хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тэгээд ******* эхнэрийнхээ хамт Тийг салгаж аваад салгах үедээ миний цамцыг урсан. Өөр маргаан болоогүй.Т нь намайг 1 удаа тонгорч унагаасан, миний гэдэс рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон мөн 3 аас 4 удаа нуруу руу өшиглөсөн. Батцэнгэл намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би машины шилээ төлүүлнэ. Нэмж хэлэх зүйл байхгүй г гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/

4. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би энэ Ж гэх хүнтэй хамтран амьдраад 6 жил болж байна Бид 2 хоёулаа грүппт байдаг. Би өөрөө 2 хүүхэдтэй. Энэ хүний хүүхэд гэж байхгүй. гэтэл өнөөдөр 2018 оны 03 дугаар сарын 27 ний өдөр бид гэртээ өөх шаргаагаад байж байхад манай миний өөрийн төрсөн дүү ******* нь танихгүй залуутай манайд согтуу орж ирээд манай хүнтэй муудалцаад сүүлдээ манай хүний дуу нь чангараад муу новшнууд минь ална шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гадаа хашаанд зуух тавиад гал түлээд өөх шаргааж байсан болохоор гэрт ороод очтол нөгөө манай дүүтэй хамт орж ирсэн залуу нь манай хүнийг дагуулж гарангуутаа дэгээдэж унагаагаад зодсон Тэгэхээр нь би болиоч ээ гээд цагдаа дуудсан. Тэгсэн манай дүү ******* л, Жг өшиглөөд малгайтай цамцнаас нь татаад цамцыг нь урсан. Тэгээд би дуудлага өгсөн. Уг нь манай гэр бүлийн хүн Жгээс болсон.Манай дүү уг нь намайг өмөөрөөд та манай эгчийг дандаа дээрэлхэж дарамталдаг гэсэн та зүгээр байгаарай гэж л хэлсэн байх. Тэгээд энэ 2 ийн хооронд үл ойлголцол гараад зодоон болсон. Энэ 2 ийн хооронд өсөрхөөд бие биедээ гомдоод зодоон нүдээн хийгээд яваасай гэж би бодохгүй байна. нэг нь миний төрсөн дүү, нэг нь манай нөхөр би яахаа мэдэхгүй байна. энэ 2 дандаа хэрүүлтэй уруултай дунд нь би хэцүү байна хуулийн дагуу шалгуулна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/

...Жтэй би хамтран амьдраад 6 жил болж байгаа, ******* нь миний төрсөн дүү харин Т гэдэг хүнийг би танихгүй. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 50 минутын орчимд би хашаандаа өөх шарлуулаад байж байсан гэр дотор Ж өөх шарлуулаад байж байхад гаднаас *******, Тийн хамт орж ирээд шууд гэр лүү орсон тэгээд гадаанаас сонсоход Т “сайн уу ах” гэж байсан тэгтэл Ж “чам шиг юмтай мэндэлж яадаг юм” гэхэд Т “ ах та битгий тэгээрэй” гэхэд Ж “чи алуурчны дүү шүү дээ танай ах хүн алсан” гэж байсан тэгээд би гэр лүү орж ирэхэд тэр хоёр хоорондоо духаараа тулаад зогсож байсан Тийг Ж түлхээд “чам шиг бандитай зодоон хиймээргүй байна” гэхэд Т намайг түлхээд гэрээс гаргасан тэгээд би гаднаас харж байтал Т Жг гаргаж ирэх гэхэд Ж 2 удаа нүүр лүү нь цохисон тэгтэл Т Жг гаргаж ирээд тонгорч унагаад хоёр гурван удаа гэдэс рүү нь цохиж байгаа харагдсан тэгээд би очиж “болиоч наад хүн чинь хагархай гэдэстэй хамаагүй тэгж зодож болохгүй” гэхэд тэр хоёр салсан. Ж босож ирээд Тийг заамдааж аваад байж байхад ******* тэр хоёрыг салгахад Ж Т хоёр хашаанаас гарахаар нь ******* араас нь гараад боль гээд Тийг хөөгөөд явуулсан өөр маргаан олоогүй. Тэгээд гэртээ ороод байж байтал Ж намайг цагдаа дууд би хохироод байж чадахгүй гэхээр нь би цагдаа дуудсан. Т нь Жг гэдэс хэвлий хэсэгт нь дөрвөөс таван удаа цохисон, нэг удаа тонгор ч унагасан. *******  цохиогүй малгайтай цамцнаас нь татаж болиулсан. *******,  хоёр гаднаас согтуу орж ирсэн харин Ж архи уугаагүй байсан. Ж,

Намайг цохиж зодсон юм байхгүй. Хэл амаар доромжлоогүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* нь миний нөхөр гэр бүл болоод 20 жил болж байна, Ж нь манай нөхөр ******* төрсөн эгч тай хамтран амьдрагч, Тийн талаар сайн мэдэхгүй манай нөхөр ******* хамт ажилдаг. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд би гэртээ ирэхэд манай нөхөр ******* найз Тийн хамт архи уугаад сууж байсан. Намайг гэртээ орж ирэхэд Т гарч бие засах гээд гараад явсан тэгээд би гэртээ цай чанаад цайныхаа дээжийг өргөх гэж гарахад Т Ж ах 2 зууралдаад байж байхаар нь би буцаж ороод Батцэнгэлд “Т, Ж ах хоёр зууралдаад байна” гэж хэлээд бид хоёр хамт гарч ирээд Тийг салгаад гэр лүү Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 4 дүгээр багийн 6 дугаар гудамжинд байдаг гэрт нь хүргэж өгөөд гэр лүүгээ ирэхэд өөдөөс гарч ирээд цагдаад өгчихлөө гэж хэлсэн. Тэр өдөр өөр маргаан болоогүй. Т нь Жтэй дээр доороо гараад ноцолдож байгаа харагдсан цохиж байгаа байдал харагдаагүй. ******* Жг цохиж зодсон зүйл байхгүй Ттэй ноцолдож байхад нь салгасан. Батцэнгэл, Т хоёр гаднаас согтуу орж ирсэн харин Ж архи уугаагүй байсан. Намайг цохиж зодсон юм байхгүй. Хэл амаар доромжлоогүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Ж нь манай ээжийн дүү тай хамтран амьдрагч ******* ь манай ээжийн төрсөн дүү. Т гэгчийг танихгүй. 2018 оны 3 дугаар сар 27-ний өдөр 13 цагийн үед гаднаас хашаандаа орж ирэх үед Т, Ж нар зууралдсан ******* ах салгах гэж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гээд тэд нарыг салгаад гэр гэрт нь оруулсан. Тэгээд би гэртээ орсон. Дахин зодоон маргаан болж байгаа талаар сонсогдоогүй. Ж ах согтуу байгаагүй гэж бодож байна.*******, Т нар согтуу байсан. Миний эрх чөлөөнд халдаж хэл амаар доромжилсон асуудал байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн

1. *******гийн биед тархи доргилт, хамар хацар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 35-36/         

Хавтаст хэргийн *******ийн 52-р хуудсанд авагдсан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 53-58 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч *******өд гомдол саналгүй, хавтаст хэргийн 59-60 нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 06-09 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн хар өнгийн Nokia маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 24 өдрийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4.11.16 тоотод иргэн *******г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч ,, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 228 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******өд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгийг шүүгдэгч *******ийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.               

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******өд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ