| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01418/И |
| Дугаар | 191/ШШ2025/11749 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/11749
| 2025 о 12 с 18 ө | Дугаар 191/ШШ2025/11749 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Б.Билгүүн, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** байранд байрлах, ********************* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух,************** /рд:*******/-д холбогдох,
97,938,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн тогтоолын дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************** зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, ************** тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т ************** төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Б.******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Шүд, эрүү нүүрний төвийн дарга Б.ийг төрийн албанаас халсан байна. Иргэн Б. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02357 дугаар захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргажээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар Б.ийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай дугаар тушаалыг үндэслэн 7,670,703 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд олгосон байна.
Б.******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д. төрийн албанаас халсан байна. Иргэн Д. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0451 дүгээр захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргажээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалаар Д. тус газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн Хамтын ажиллагаа, судалгаа, иргэдтэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, тус газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 1,949,437 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 16,686,495 төгрөг, нийт 18,635,932 төгрөгийг Д.д олгосон байна.
Б.******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны эдрийн дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.г төрийн албанаас халсан байна. Иргэн Г. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0451 дүгээр захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргажээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тушаалаар Г.г тус газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, тус газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 1,813,805 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 15,549,327 төгрөг, нийт 17,363,132 төгрөгийг Г.д олгосон байна.
Б.******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийгтүр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийгтүр орлон гүйцэтгэгч Э.г төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Э. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01478 дугаар шийдвэрээр Э.г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар Э.г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, Чингэлтэй дүүргийн Эрүүл чэндийн төвөөс нийгмийн даатгалын шимтгэлд 935,800 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цалин хөлсөнд 9,850,527 төгрөг, нийт 10,786,327 төгрөгийг Э.д олгосон байна. Түүнчлэн иргэн Э. нь шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 05 дугаар сарын 2-ны өдрөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дүгээр захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1,974,577 төгрөгийг олгосон байна. Иргэн Э.д нийтдээ 12,760,904 төгрөгийг олгосон байна.
Б.******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргаар ажиллаж байсан П. төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн П. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаар шийдвэрээр П. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 33,259,100 төгрөгийг П. ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байна.
Б.******* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л. төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Л. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй сүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/00364 дүгээр шийдвэрээр Л. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар Л. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нййгмийн даатгалын шимтгэлд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,106,327 төгрөг, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цалин хөлсөнд 3,000,000 төгрөг, нийт 4,106,327 төгрөгийг Л.д олгосон байна. Иргэн Л. нь шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон өдөр болох 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/Ш32022/17481 дүгээр захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлд 1,127,050 төгрөг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай дугаар тушаалыг үндэслэн 3,015,000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд, нийт 4,142,050 төгрөгийг олгосон байна. Иргэн Л.д нийт 8,248,377 төгрөг олгосон байна.
************** зөвлөлеөс хариуцагч иргэн Б.*******ид Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн,, дугаар, 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар, 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд хариуцагч иргэн Б.*******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 97,938,148 төгрөгийг төрийн сангийн тоот дансанд буруутай албан тушаалтан болох Б.*******оос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан ншйдвэрлэгдэж байгаа ********************* нэхэмжлэлтэй Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 97,938,148 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг сонирхлын зөрчил гаргасан болон албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, архидалт зохион байгуулсан гэх зэрэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх, албанаас халах шийдвэр гаргасан байдаг.
Б.*******ийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тус газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас өмнө томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзан өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүхийн маргаануудад оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулан шийдвэрлүүлсэн байдаг. ********************* гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэрүүдээс үзвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэсэн шийдвэр бус Б.*******ийг чөлөөлөгдсөний дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгчээр томилогдсонийн өгсөн чиглэлийн дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрүүд байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 56 дугаар зүйлийн 56.1.6-д тус тус заасны дагуу шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх зжиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тушаал гаргасан Б.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байхад гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Б.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Иймд Б.******* нь төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан гэж шүухээр тогтоогдоогүй байхад түүнийг буруутай гэж үзэж төрд учирсан хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болохоор төрд учруулсан хохирлыг арилгах ёстой гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 7-139, 172-173-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 189-250, 2-р хавтаст хэргийн 1-151-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ************** зөвлөл хариуцагч Б.*******ид холбогдуулан гэм хорын хохиролд 97,938,148 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Хариуцагч Б.*******ийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг шүүхээр дүгнүүлээгүй, ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхийн маргаануудад оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулан шийдвэрлүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. ************** тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ,
50 дугаар зүйлийн 50.2-т ************** төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.
4.1. ************** зөвлөлөөс дээрх хуулийн заалтын дагуу Б.*******ид 2024 оны 04 сарын 26-ны өдрийн, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн, 2024 оны 04 сарын 26-ны өдрийн, 2024 оны 09 сарын 24-ний өдрийн, 2024 оны 12 сарын 20-ны өдрийн, 2025 оны 01 сарын 16-ны өдрийн дугаартай мэдэгдлээр төрд учирсан хохирлыг төлөх талаар мэдэгдсэн, улмаар хохирлыг төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч ************** зөвлөл шаардах эрхтэй байна./хх-27, 49-50, 72, 88/
5. Б.******* Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Шүд, эрүү нүүрний төвийн дарга Б.ийг төрийн албанаас халсан, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д. төрийн албанаас халсан, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр тушаалаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.г төрийн албанаас халсан, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.г төрийн албанаас чөлөөлсөн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргаар ажиллаж байсан П. төрийн албанаас чөлөөлсөн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л. төрийн албанаас чөлөөлсөн байна.
5.1. Дээрх нэр бүхий ажилтан нар ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасанд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/02357 дугаар захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0451 дүгээр захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01478 дугаар шийдвэрээр Э.г Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/02704 дүгээр захирамжаар Э.гийн ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/00073 дугаар шийдвэрээр П. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан тушаал, шийдвэрүүдээр тогтоогдож байна. /2хх-10-13, 34-42, 52-60, 76, 83-97, 101-104, 105-118, 127-128, 136-143, /
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсний дагуу дээрх үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
5.3. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Б.д 7,670,703 төгрөгийг, Д.ын цалинд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16,686,495 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,949,437 төгрөг, Г.д 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалин хөлсөнд 15,549,327 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,813,805 төгрөг, Э.д 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цалин хөлсөнд 9,850,527 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 935,800 төгрөг, 1,974,577 төгрөг, П. цалинд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 33,259,100 төгрөгийг, Л.д 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,015,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1,127,050 төгрөг, 1,106,327 төгрөг, нийт 97,938,148 төгрөгийг тооцож шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, төлбөрийн хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай дугаар тушаал зэргээр тогтоогдож байна. /1хх-71, 2хх-15, 30, 32, 41-42, 44-48, 65, 67-71, 122-126/
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар ************** зөвлөл төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалттай.
5.4. Хариуцагч Б.******* Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажилтан Б., Г., Д., Э., П., Л. нарыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрт заасан 89,031,152 төгрөгийг ажилтан нарт, уг мөнгөн дүнгээс зохих журмын дагуу суутгасан нийгмийн даатгалын шимтгэлд 5,906,996 төгрөг, нийт 97,938,148 төгрөг төрийн мөнгөн хөрөнгөөс гарч төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байх тул хариуцагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
5.5. Иргэдийн төлөөлөгчийн шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болохоор төрд учруулсан хохирлыг арилгах ёстой гэж үзэж байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
5.6. Иймд дээрх үндэслэлүүдээр, хариуцагч Б.*******оос төрд учирсан хохиролд 97,938,148 төгрөгийг гаргуулж ******* сан банкны улсын төсвийн тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 97,938,148 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.*******оос 97,938,148 /ерэн долоон сая есөн зуун гучин найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан ******* сан банкны улсын төсвийн тоот дансанд оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 647,641 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН
Б.ЦОЛМОНГЭРЭЛ