2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/11748

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 о 12 с 18 ө

Дугаар 191/ШШ2025/11748

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *** тоотод оршин суух,******* овогт************** /рд:*******/-д холбогдох, 

110,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Б.Баярхишиг оролцов.

Зохигчдын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ш.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2024 оны 02 сарын 16-ны өдөр иргэн Ш.*******тэй барьцаат зээлийн гэрээг байгуулсан ба гэрээнд зааснаар 100.000.000 төгрөгийг Ш.*******д шилжүүлж өгөх, Ш.******* 2024 оны 08 сарын 16-ны өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Тохиролцсоны дагуу Ш.*******гийн өр төлбөрийг төлөх зорилгоор түүний зааврын дагуу шилжүүлсэн. Гэтэл Ш.******* 2024 оны 08 сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээнд үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсон. 2024 оны 08 сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэл 105 хоног ба хоногт тооцогдох алданги нь 100.000 төгрөг байна. Иймээс алдангид 10.500.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл бий болсон. 2024 оны 09 сарын 19-ний өдрийн байдлаар Ш.******* нь зээлийн гэрээний дагуу авсан 100.000.000 төгрөг, алданги 10.500.000 төгрөг, нийт 110.500.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ш.******* нар шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч тал 20,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 90,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 5,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 31-ны өдрийн дотор 71,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ш.*******д холбогдуулан үндсэн зээлд 100,000,000 төгрөг, алдангид 10,500,000 төгрөг, нийт 110,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал 20,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2025 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 71,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ш.******* нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.******* 2025 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 71,000,000 төгрөг, нийт 90,000,000 /ерэн сая/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 710,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ