2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00054

 

 

2025 о 12 с 22 ө

Дугаар 191/ШШ2026/00054

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх,, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** оршин суух, ******* овогт************** /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод байрлах,******* ХХК /рд:*******/,

Хариуцагч: *** байрлах байрлах, ХХК /рд:*******/,

Хариуцагч: *** байрлах,******* ХХК /рд:*******/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** тоотод оршин суух,, /рд:/,

Ай ХХК болон иргэн Д. нарын хооронд 2022 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ, иргэн Д., иргэн Л. нарын хооронд 2024 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ,******* ХХК болон иргэн Л. нарын хооронд 2024 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *** тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг А.******* миний нэр дээр шилжүүлэхийг******* ХХК, Ай ХХК,******* ХХК нарт даалгах,******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч ХХК,******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л., гэрч П., Ц., нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.******* нь 2021 оны 07-р сарын 30-ны өдөр******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, *** тоот 3 өрөө 65,71 м.кв орон сууцыг нэг метр квадрат талбайг 1.700.000 төгрөгөөр тооцож, нийт 111.707.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болно. Гүйцэтгэгч компани дээрх орон сууцыг 2021 оны 4-р улиралд барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байх үүргийг хүлээсэн бөгөөд захиалагч миний зүгээс орон сууцны үнийг төлж барагдуулах.үүрэг хүлээсэн боловч уг орон сууц нь баригдаж дууссан боловч Улсын комисст хүлээлгзж өгөегүй байгаа болохоор өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй өмчлөх эрх шилжих боломжгүй байгаа, мөн дээрх надтай гзрээ хийсэн тухайн тоот орон сууцыг өөр этгээдтэй гэрээ байгуулан төлбөрийг нь авсан тул мккий бүхэл бүтэн найманлийн хөдөлмөр талаар болж байна. Учир нь би өөрөө барилгын дотоод засал хийж амьдралаа залгуулдаг бөгөөд байртай болохоор зооилго тавьж хийсзн ажлын хөлсөө найманлийн турш хадгалсан мөнгөө******* ХХК-тай гэрээ байгуулан 88.225.509 төгрөгийг төлсөн. Би******* ХХК-д 2021 оны 07-р сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 07-р сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 08-р сарын 31-ний өдөр 24.000.000 төгрөг, 2021 оны 10-р сарьш 13-ний өдөр 24.000.000 төгрөг, 2021 оны 11-р сарын 28-н:ы эдөр 225.509.04 нийт 88.225.509.04 төгрөгийг тус тус төлсөн байна. Би гүйцэтгэгч компанитай гэрзэ байгуулан төлбөрийнхөө 78 хувийг гүйцэтгэчихээд байхад гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан төлберийг авч орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх болсон нь шударга ёсонд үл нийцнэ. Миний бие үлдэгдэл төлбөрөө төлөөгүй шалтгаан нь барилгаа дуусгаж Улсын комност хүлээлгэж өгөхгүй удсанаас болсон бөгөөд хэрэв гүйцэтгэгч компани миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төлбөрийг гүйцээн төлөхөд бзлэн байна. Түүнчлэн миний зүгээс барилгьш үнэ өссөн нь тухайн орон сууцыг надад өгөхгүйгээр өөр этгээдэд өндөр үнээр зарж борлуулан өндөр ашиг олох зорилгыг гүйцэтгэгч******* ХХК агуулж байна гэж үзэж байна. Иймд *** тоот 3 өрөө 65,71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоох, уг орон сууцыг өмчлөх эрхийн гзрчилгээг А.******* миний нэр дээр шилжүүлэхийг******* ХХК-д даалгаж шударга ёсыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаа А.******* болон******* ХХК-ийн хооронд 2021 оны 07-р сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын тоот гэрээний 4.2-т заасны дагуу гуйцэтгээгуй үургийн үнийн дунгээс 0.01 хувиар тооцсон алданги болох 55,853,500 төгрөгийг******* ХХК-аас гаргуулж А.******* миний биед олгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд маргаан бүхий *** тоот 3 өрөө 65,71 м.кв орон сууцны өмлөгчөөр Л. гэх иргэн бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авахдаа ХХК болон иргэн Д.ийн хооронд 2022 оны 05-р сарын 16-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ, иргэн Д., иргэн Л. нарын хооронд 2024 оны 07-р сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ХХК болон иргэн Л. хооронд 2024 оны 07-р сарын 23-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г тус тус байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулъ зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл мөн гэж үзэж байгаа болно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа зайлшгүй нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн тул А.******* би нэхэмжлэлийн шаардлагаа******* ХХК болон иргэн Д.ийн хооронд 2022 оны 05-р сарын 16-ны өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ, иргэн Д., иргэн Л. нарын хооронд 2024 оны 07-р сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ХХК болон иргэн Л. хооронд 2024 оны 07-р сарын 23-ны өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г тус тус хүчин төгепдер бус хэлцэлд тооцож өгнө үү. А.******* гэдэг хүн одоогоос 11лийн өмнө аймгаас орж ирсэн. 13, 16 настай 2 хүүхдээ орхиод, нөхөр нь салаад явчихсан өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүд том болох юм чинь би ерөөсөө хот орж ажил хийгээд байртай болох юм байна. Ээж аавдаа байртай болтол 2 хүүхэд харж бай гэж үлдээж ирээд барилгын засал чимэглэл хийж ажиллаад овоо хэдэн төгрөг болгоод байртай болох гээд зар хайж ирсэн. Фейсбүүк дээр хайж байтал одоо энэ маргаан болоод байгаа байр гарч ирсэн. Нэгэнт авч байгаа юм чинь том байр хэрэгтэй гээд 65.71мкв байр захиалсан. Захиалахдаа өмнө хэлсэнчлэн бартер бартераар шууд төлнө гээд байгаа юм.******* ХХК, ХХК бартераар 100% төлнө гээд бартерын зүйл байраа оруулаад өгчихсөн. Одоо маргаж байгаа 108 дугаар байрны 099 тоот тэгхээрээ үнэмшээд гэрээ байгуулж байгаа юм. Дараа нь юу болсон бэ гэхээр мөнгө нэхсэн мөнгө нэхэнгүүт нь төрсөн ахынхаа эхнэрээс 17,000,000 төгрөг зээлчихсэн. Нотлох баримтаар нотлогдсон эвлэрлийн гэрээ нь байгаа юм энэ мөнгөө төлөөд дуусгасан. Хоёрдугаарт цалингийн зээл авсан. 13,000,000 төгрөгийн зээл авсан ингэж байгаад байрны мөнгө бүрдүүлж өгсөн. Энэ хүн шууд бэлэн мөнгө гаргаад өгөх баян хүн биш нийт 88,000,000 төгрөг төлөгдсөн. Хүүхдүүд нь ээж байр юу болсон бэ гээд байр авна гээл хэлж чадахгүй байгаа байхгүй юу байраа алдсан гэж том хүүхэд нь одоо 12 дугаар анги төгсөнө ирнэ гэж байгаа юм гэтэл түрээсийн байранд гурвуулаа 2 өрөө байр түрээсэлдэг. Тэгээд 1 өрөөнд нь шигдээд байж байна. Яруу найрагч Баавуудорж гуай хэлсэн байдаг. Бэлд гарсан хүн яаж оргил уруу гархыг заана гэж гэтэл энэ компани маань нэлээн том болчихсон нилээн оргилд гарчихсан байж нэг муу ядарсан эмэгтэй 2 хүүхэддээ байр захиалхаар өгөхгүй гээд манайх наадхыг чинь огт мэдэхгүй гэж байгаа юм. Дээрээс нь******* ХХК охин компани нь ХХК ингээд төлбөр тооцоо нийлээд яваад байгаа байхгүй юу, 52,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарчихаад өө ийм юм байхгүй гээд ингээд суугаад байгаа юм. Энэ байр энэ гэрээтэй оролцоогүй зүйл гэж байхгүй. Очоод би нэг байртай болъё гэхээр өөдөөс нь өшиглөөд, чулуу шидээд хөөгөөд байдаг. Ингэж болж байгаа юм уу энэ хүн чинт задарсан хүн биш ээ ядарсан эмэгтэй энэ байрыг өгчихөд энэ компани тэгж сүйрээд дампуураад байх асуудал байхгүй. Тэгээд энэ хүн эмнэлэгт хэвтсэн. Яагаад гэсэн чинь хүнээс авсан зээлүүд нь нэхэгдээд тэгээд ажлаа хийж байсан. Гэтэл хатгаа аваад сүүлдээ энэ нь сүрье болоод 3 сар эмнэлэгт хэвтсэн одоо болтол ханиахад шууд цээжээ барьдаг. Одоо энэ хүн дахиад ажлаад 8л мөнгө цуглуулах, байрны үнэ 3 дахин өссөн. Одоо ийм биетэй хүн байрны мөнгө цуглуулна гэдэг хэцүү ийм ийм байдлуудыг бодооч ээ, би хуулийг бодохдоо хүн чанао гэж ойлгодог цаасан дээр хараар бичсэн хүн чанар гэж ойлгодог. Өрөвч нандин сэтгэл гэж ойлгодог, шударга ёс гэж ойлгодог ер нь тийм ч байх ёстой хүчтэйд нь хүчгүйг нь дээрхлүүлэхгүй гэж, хэн нэгэн зальт этгээдэд дундаас нь ашиг олуулахгүй гэж, хууль байдаг гэж ойлгодог. Шударга ёсыг хэрэгжүүлэх гэж сууж байгаа хүмүүсийг шүүгч нар гэж ойлгодог. Тийм учраас энэ ядарсан эмэгтэйд байрыг нь олгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Жи ХХК-тай анх 2021 оны 05 сарын 19-ны өдөр ХХАГ-003 тоот Бараа материал, худалдах, худалдан авах гэрээ болон 2021 оны 05 сарын  25-ны өдөр тоот Бараа материал худалдах, худалдан авах нэмэлт гэрээ-г тус тус байгуулсны үндсэн дээр тухайн компанид шаардлага бүхий барилгын бараа атериал нийлүүлж түүний төлбөрт үнийн дүнд тохирсон байрнуудыг ашиглалтанд орох үед хүлээн авахаар харилцан тохиролцсон. Тухайн бараа материалын төлбөрт олгогдож буй байрнуудыг захиалгаар орон сууц захиалах гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдэд борлуулах боломжтой талаар Жи ХХК-ийн борлуулалтын захирал тайлбарласан тул худалдан борлуулж, борлуулалтын хувь гэх төлбөрийг ХХК нь авсан юм. Тус худалдан борлуулсан байрнуудаас иргэн А.******* нь А блокын 11-р давхарын 1102 тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг захиалгаар орон сууц худалдан авах гэрээний дагуу авч өнөөдрийн байдлаар 88,225,509.04 төгрөгийг төлсөн нь үнэн болно. Бараа материал худалдах худалдан авах гэрээний дагуу бидний зүгээс гэрээнд заасан бараа материалын зохих хэсгийг урьдчилан нийлүүлж, хамтран ажиллаж байсан боловч дэлхий нийтээр цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн цар тахал буюу ковид-19 вирусын улмаас бараа материалыг хилээр нэвтрүүлэх боломжгүй болж гэрээнд заасан хугацаанд бараа материалыг нийлүүлж чадаагүй юм. Түүнчлэн Жи ХХК-ийн зүгээс гэрээнд заасан тээврийн зардлын төлбөрийг бүрэн төлөөгүй нь -эрээний ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн. Манай компанийн зүгээс асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж, захиалгаар орон сууц худалдан авсан иргэдийн эрх ашгийн төлөө хэд хэдэн уян хатан саналыг тавьсан боловч өнгөрсөн хугацаанд тус смпанийн удирдлага бүтцэд удаа дараа өөрчлөлт орж харилцахад улам төвөгтэй байдлыг гэсэн. Улмаар Жи ХХК нь нэг талын санаачилгаар эрх зүйн үндэслэлгүйгээр Бараа материал худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж буйгаа мэдэгдэн гэрээний дагуу олгосон орон сууцуудыг бусад этгээдэд давхар худалдан борлуулсан нь манай компанийг маш их алдагдалд оруулаад зогсохгүй, захиалгаар худалдан авсан иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн.

*** ХХК-ийн хувьд Ай ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны үндсэн дээр тус компанийн *** гэх байрнаас 5 байрыг бартерийн журмаар авах эрх үүссэн байдаг. Улмаар тухайн үед цар тахлын үе байсан. Үүний улмаас бараа материалын үнэ нэмэгдэх, тээврийн үнэ хөлс нэмэгдэх гээд хүндрэлтэй байдлууд үүсч эхэлсэн. Үүний улмаар гэрээгээ хэрэгжүүлж чадахгүй байх нөхцөл бараа материалаа хилийн цаанаас авч чадахгүй байх нөхцөл үүссэн боловч шалны пилта, хаалга зэрэг 87, 88 сая орчим үнэлгээ бүхий бараа материалыг бол ХХК-д хүлээлгэж өгсөн байдаг. Энэхүү маргаан дээр бол тухайн 5 байрыг бол******* ХХК нь захиалгын гэрээний үдсэн дээр худалдан борлуулсан. Ингэж борлуулахад ХХК-ийн зүгээс одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа С. гэж хүн, тухайн үед ХХК-ийн захирал байсан Н. гэдэг хүн энэ байрнуудыг худалдан борлуулах эрхийг олгосон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Н. гэдэг захирлын хувьд энэ байрнуудыг худалдан борлуулах үед хамт байсан. Одоо гүйцэтгэх захирал хийгээд байгаа С. гэж хүн ХХК-ийн борлуулалтын захирал гэж хэлээд хүмүүсийг зуучилж олж ирсэн байдаг. ХХК бол энэ 5 байрыг худалдан борлуулах эрхийг өгсөн гэдгийг мэдхийн дээдээр мэдж байсан. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа маргаан дээр бид гарын зөвшөөрөл олгоогүй байрыг *** ХХК худалдан борлуулсан гэдэг зүйлийг ХХК яриад байгаа юм. Бид нар бол энэ байрнуудыг худалдан борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, өөрөөр хэлбэл бараа материал худалдан борлуулах гэрээ хэргийн материалд авагдсан байж байгаа, үүний үндсэн дээр тэргүүн захиалагч нь А.******* байсан юм аа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, нотлох баримт шинжлэн судлах үед дэлгэрэнгүй тайлбар гарч ирнэ. Харин нэхэмжлэгч А.*******гийн алданги нэхэмжлээд байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, яагаад боломжгүй гэж хэлээд байна вэ гэхээр бид нарын хоорондын тооцоо бол дууссан. Нотлох баримт шинжлэн судлах үед дэлгэрэнгүй тайлбар өгье, харин 55,853,500 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бид нар тооцоо нийлээд энэ асуудал дууссан. Харин А.******* энэ байрыг худалдаж авсан захиалагч бол мөн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. ХХК-ийн оффист энэ гэрээг байгуулсан. А.******* гэдэг хүнийг авч ирсэн хүн С. гэж одоогийн гүйцэтгэх захирал тухайн үеийн борлуулалт хариуцсан захирал байсан. Дээрээс нь н.Хоролсүрэн гэж хүн энэ байрыг******* ХХК-д худалдан борлуулах эрхээ өгсөн гэдгийг амаараа хэлсэн. Өнөөдөр гэрчээр ирсэн байгаа гэдэг хүн шаардсны үндсэн дээр бичгээр гаргаж өгсөн баримт хүртэл авагдсан байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр хэлбэл хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргаж байнагэв.

 

Хариуцагч ХХК, интернэйшнл ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.*******гийн нэхэмжлэлтэй *** ХХК, ХХК, интернэйшнл ХХК нарт холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар гаргасан. Яагаад вэ гэвэл нэгдүгээрт А.******* гэдэг хүн Блю оушн энкор ХХК-тай 2024 онд 07 дугаар сарын 30-ны өдрийн тоот орон сууц захиалгын гэрээг бичгээр үйлдсэн байдаг. Тус гэрээг тухайн компанийн ерөнхий захирал гэх Х. болон захиалагч иргэн А.******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний төлбөр тооцоог******* ХХК хүлээж авсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ гаргасан баримтаар тогтоогдож байна. Тус гэрээний дагуу А.******* нь орон сууц хүлээлгэж өгөх үүргийн******* ХХК-аас шаардах ёстой байтал энэ үүргийг ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт Ай ХХКАй ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр******* ХХК-тай тоот бараа материал худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 05 сарын 25-ны өдөр тус гэрээнд нэмэлт гэрээ хийж тус тус байгуулсан байдаг. Тус гэрээгээр Баянзүрх хороо төслийн А блок барилгын материал нийлүүлж, тус орон сууцнаас орон сууцыг тооцуулан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу үүргийн******* ХХК-аас бараа материалыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 14-ний хооронд бараа материалыг нийлүүлэх ёстой байсан нийлүүлээгүй. Улмаар энэ тухай ХХК албан бичгээр шаардаж явуулсан.******* ХХК үүргээ гүйцэтгээгүй. Гэрээний дагуу нийтдээ 131 ширхэг гадна хаалга нийлүүлсэн бол анх захиалсан хаалгатай бол нийцээгүй, өөр материалтай хаалга ирсэн. Тухайн үед бараа материалыг хүлээж авахгүй гэсэн боловч******* ХХК үлдээгээд явсан байдаг. Талууд хоорондоо гэрээний бараа материал нийлүүлсэнтэй холбоотой маргадаг.******* ХХК муу бараа нийлүүлсэнээ хүлээн зөөвшөөрсөн байдаг. Улмаар талууд хамтарсан ажлын хэсэг гаргаад үзлэг хийсэн байдаг. Үзлэгээр тухайн нийлүүлсэн барааны чанар хийц, суурьлуулсан байгаа байрлал зэрэг зүйлийг нарийн дүгнэж талууд хоорондоо 2023 оны 06 сарын 16-ны өдөр талууд хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Мөн ХХК 2022 оны 05 сарын 16-ны 22/02506 тоот албан бичгээр талуудын хооронд гаргасан гэрээнд нэг талын санаачилгаар цуцалж, тус гэрээний дагуу бартерт өгөх ёстой байсан орон сууцыг Д.т худалдсан. Д. нь 2022 оны 07 сарын 22-ний өдөр захиалагчийн эрхээр гуравдагч этгээд болох Л. шилжүүлсэн байдаг. Иймээс талуудын хооронд хэн хэнээсээ авах зүйл байхгүй, хоорондоо тооцоо нийлээд баталгаажуулчихсан хэн аль нь авах зүйл байхгүй гээд нотолчихсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ХХК, интернэйшнл ХХК нар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ байрыг гадаад ажиллаж байгаад ээжээрээ дамжуулж худалдаж авсан. 2022 оны 05 сарын 16-ны өдөр миний ээж Д. интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанбаяртай 65,71 м.кв 3 өрөө байрыг нэгж метр квадратыг нь 2,100,000 төгрөг, нийт 137,991,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх хорооллын А блок 11 давхар 1102 тоот байрыг миний бие өөрийн ээж Д.ээс 2024 оны оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэр шилжүүлж авсан. 2025 оны 04 сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авсан тул уг байр нь миний үл хөдлөх хөрөнгө мөн болно. Тиймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 3-17, 216-250, 2-р хавтаст хэргийн 1-78-р тал.

 

Хариуцагч ХХК-аас шүүхэд гаргасан нотлох баримт 1-р хавтаст хэргийн 38-50, 109-132-р тал.

 

Хариуцагч******* ХХК-иас шүүхэд гаргасан нотлох баримт: 203-205-р тал.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. шүүхэд гаргасан нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 190-199-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 89, 96, 200-201, 2-р хавтаст хэргийн 97-99-р тал, гэрч нарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А.******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан *** тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******гийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ХХК,******* ХХК нарыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэр Л. тус тус татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж******* ХХК болон Д. нарын хооронд 2022 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц захиалгын гэрээ, Д., Л. нарын хооронд 2024 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ,******* ХХК болон Л. нарын хооронд 2024 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, *** тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******гийн нэр дээр шилжүүлэхийг******* ХХК, ХХК,******* ХХК нарт даалгах,******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах-аар шаардсан ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

 

3. Хариуцагч******* ХХК ХХК зөвшөөрсөний үндсэн дээр А.*******тай гэрээ байгуулж худалдсан, ХХК-тай байгуулсан гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдаж манай компани хохирсон төдийгүй иргэд хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

3.1. Хариуцагч ХХК,******* ХХК нар******* ХХК бараагаа нийлүүлээгүй, А.*******тай манайх орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, орон сууцны үнэд мөнгө хүлээн аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. ээж Д.ээр дамжуулж гэрээ хийж маргаан бүхий орон сууцыг худалдан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

4. Маргаан бүхий *** хороололыг******* ХХК барьж ашиглалтад оруулсан болох нь барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны сунгалт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000994483 тоот гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /1хх-109-114/

4.1. *** хороолол, А блокийн 11 давхрын 1102 тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг хариуцагч******* ХХК нь ХХК-тай байгуулсан бараа материал худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрт бартераар авахаар тохиролцсон болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар,******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 сарын 19-ний өдрийн ХХАГ-003 дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний нэмэлт гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх-40-44/

4.2. Нэхэмжлэгч А.******* нь 2021 оны 07 сарын 30-ны өдөр******* ХХК-аас дээрх эрхийг 111,707,000 төгрөгөөр худалдан авч, тэр өдөртөө******* ХХК-тай №21073001/3 дугаартай орон сууц захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулсан байх боловч уг орон сууцны ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажил гүйцэтгэгч ХХК,******* ХХК-ийн аль нэгтэй орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх-5-11/

4.3. Хариуцагч ХХК, интернэйшнл ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ийн******* ХХК-ийн охин компани нь ХХК учраас ХХК нь******* ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрт маргаан бүхий 1102 тоот орон сууцыг өгөхөөр тохирч гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.4.******* ХХК нь 2021.06.14-ний өдрөөс 2021.08.14-ний өдрийн дотор ХХК-д 551,530,957 төгрөгийн бараа материал нийлүүлэх, ХХК Баянзүрх хороолол А блокийн 11 давхрын 1102 тоот, 15 давхрын 1504 тоот, 6 давхрын 602 тоот, 12 давхрын 1203 тоот, 12 давхрын 1207 тоот орон сууцыг төлбөрт өгөхөөр тохирсон боловч******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ХХК 2022 оны 05 сарын 16-ны өдрөөр гэрээг цуцалсан болох нь хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн тайлбар, ХХК-ийн 2021.08.26-ны өдрийн 21/08-74, 2021.10.25-ны 21/10-099 тоот мэдэгдэл, гэрээний дүгнэсэн акт зэргээр тогтоогдож байна. /1хх-26, 39-40, 46/

4.5. А.******* маргаан бүхий орон сууцны төлбөрт 88,342,000 төгрөгийг******* ХХК-д төлсөн болох нь А.*******гийн Хаан банкны тоот дансны хуулга, Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх ба хариуцагч******* ХХК уг мөнгийг компанийн дансаар авснаа хүлээн зөвшөөрч байна. /1хх-13-17/

4.6.******* ХХК болон Д. нарын хооронд 2022 оны 05 сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдсан байх ба ажил гүцэтгэгч******* ХХК *** хороолол, *** тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Д. 137,991,000 төгрөгийг төлөхөөр тохирсон болох нь дугаартай орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /1хх-124-131/

4.7. Захиалагч Д. нь орон сууцны захиалагчийн эрхийг төрсөн хүү Л. шилжүүлэх гэрээг 2024 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсаны дагуу******* ХХК болон Л. нарын хооронд 2024 оны 07 сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдсан болох нь орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх дугаартай гэрээ, дугаартай орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /1хх-115-123/

 4.8. А.******* ХХК,******* ХХК-тай маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах тухай гэрээ байгуулаагүй, улмаар уг компаниудад төлбөрийг төлсөн болох нь тогтоогдоогүй тул ХХК-ийн Д.тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээ, Д., Л. нарын хооронд 2024 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, ХХК-ийн Л. байгуулсан орон сууц захиалгын гэрээг тус тус хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

4.9. Л.Мөнх-Эрдэнэ 1102 тоот буюу маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд 99 тоотоор бүртгүүлж өмчилсөн, улмаар эзэмшилдээ авсан болох нь хариуцагч ХХК,******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. нарын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /1хх-190/,

4.10. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж зохицуулсаны дагуу Л. өмчлөл, эзэмшлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /1хх-115-123, 190/

4.11. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ХХК,******* ХХК А.*******тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй, бусдад худалдсан гэж үзэхээр байна.

4.12. А.******* болон******* ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний ажил гүйцэтгэгчийг******* ХХК-ийг гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч******* ХХК-аас гэрээний 4.2-т зааснаар алданги шаардах эрхгүй байна. /1хх-5-11/5.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. өөрийн төрсөн эх Д.ээр дамжуулж маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, гадаадаас ирээд өөрийн нэрээр гэрээ хийж байрыг өмчлөл, эзэмшилдээ авсан гэж тайлбарласан тул иргэн Д.ийг нэхэмжлэлийн шаардлагыг мэдэж байгаа гэж үзэн, түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж үзсэн болно. 

6. А.******* нь******* ХХК-аас орон сууц захиалагчийн эрхийг худалдан авсан нь тогтоогдсон тул гэрээний нөгөө талаас гэрээний төлбөр болон учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 7. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч******* ХХК, ХХК, интернэшнл ХХК нарт холбогдуулан гаргасан******* ХХК болон Д. нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, Д., Л. нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ,******* ХХК болон Л. нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *** тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******гийн нэр дээр шилжүүлэхийг******* ХХК, ХХК,******* ХХК нарт даалгах,******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч******* ХХК, ХХК,******* ХХК нарт холбогдуулан гаргасан******* ХХК болон Д. нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, Д., Л. нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ,******* ХХК болон Л. нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ***  тоот 3 өрөө 65.71 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******гийн нэр дээр шилжүүлэхийг******* ХХК, ХХК,******* ХХК нарт даалгах,******* ХХК-аас алдангид 55,853,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,434,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай 191/ШЗ2025/24205 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ