| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07637/И |
| Дугаар | 191/ШШ2026/00052 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/00052
| 2025 о 12 с 22 ө | Дугаар 191/ШШ2026/00052 |
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт************** /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух,******* овогт************** /рд:*******/,
Хариуцагч: *** тоотод оршин суух,******* овогт /рд:/
Хариуцагч: *** тоотод оршин суух, овогт******* /ибд:/ нарт холбогдох,
үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
орон сууц хөлсөлсний үлдэгдэл төлбөрт 44,369,500 төгрөг гаргуулах тухай Ц.*******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч З., Ц.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оноос *** 1 өрөө байрыг хөлслөн амьдарч байгаад байрны эзэгтэйн төрсөн дүү Хатгин овогтой*******тай хамтран амьдрахаар болсон. Тэгээд Ц.н төрсөн эгч Ц.******* болон түүний нөхөр З.тай нартай өөрийн амьдарч байгаа 1 өрөө байрыг 45,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирсон. Гэтэл 1 өрөө орон сууц худалдахаар тохирсон 45 төгрөгөө төлж дуусаад Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт Б.******* нэр дээр байрны ордерийг шилжүүлэх хүсэлт тавихад анхны тохирсон үнээсээ буцаж... ер нь би байраа дүүдээ өгөх юм гэж бодоод хямд үнэлсэн одоо больсон 45,000,000 төгрөгийн байр зах зээл дээр хаана ч байхгүй тул миний дүүгийн нэрийг хамтран өмчлөгчөөр тогтоовол Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг та хоёрын нэр дээр шилжүүлэнэ... гэсэн нь нэмэлт шаардлага тавьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээс татгалзсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ Б.*******ын нэр дээр гаргуулахын тулд хариуцагч нарт одоогийн байдлаар 70,000,000 төгрөг төлөөд байна. Хариуцагчийн төрсөн дүү Ц. нь дээрх орон сууцыг худалдаж авахад нэг ч төгрөгийн төлбөр төлж байгаагүй нь банкны деспозтив хуулгаар тогтоогдож байгаа болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр намайг тогтоож, илүү төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Б.******* нь 2018.12.01-ний өдөр*******, нартай тохиролцож 1 өрөө байрны хамгийн дээд ханш болох 45,000,000 төгрөгөөр худалдаж авахаар эхний мөнгөө шилжүүлсэн байдаг ба хавтаст хэрэгт авагдсан мөнгөний баримтуудаар тогтоогдож байгаа. Мөнгө шилжүүлж дууссаны дараа З., Ц.******* нар нэмэлт шаардлага тавьдаг. 1 өрөө байрны хамгийн дээд үнэ болох 40 сая төгрөгөөр худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн. Гэхдээ хамтран эзэмшигчээр миний төрсөн дүү Ц.г оруул гэсэн шаардлага гаргасан. Тухайн үед Ц. компанийн гэрээ гэрчилгээг хууль зөрчиж Компанийн тухай хуулийн 59-60 дугаар зүйлийг зөрчиж өөрийнхөө нэрийг хууль бусаар оруулж мөнгө завшсан байсан. Тэгээд энэ хоёрын бие биедээ итгэх итгэл алдарчихсан. Тийм ч учраас гэрээ гэрчилгээг өөрийн нэр дээр шаардсан. Ингээд шаардаад өгөхгүй тухайн үед компанийн нэр дээр байгаа ковш, хүнд даацын машинуудыг барьцаалж мөнгө аваад Б.******* төлөөд дуусахаар зэрэг өөрийн хамаарал бүхий багийн найз нарынхаа нэрэн дээр орж өмч хөрөнгийг булаах ажилд орсон. Үүний талаар Б.******* шүүхэд гомдол гаргасан байдаг. Ээж болон төрөл төрөгсөд ах дүү найз нөхдөдөө нийтдээ 300,000,000 төгрөгийг компанийн тамга гэрчилгээг эзэмшиж авч байгаагаар далимдуулж завшсан байдаг. Удаа дараа шүүх, цагдаагийн байгууллагад өгсөн. Нотлох баримт гаргаж өгч чадаагүй чадаагүйн учир нь Ц. компанийн гэрээ гэрчилгээг одоо хүртэл эзэлж аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад хамаг учир байгаа юм. Нэхэмжлэлийн гол шаардлага нь 2018 оны 12 сарын 11-ний өдрийн тухайн үеийн дээд ханш бол 45,000,000 төгрөгөөс илүү байрны үнэд гэж шилжүүлсэн үнэтэй нийлээд 70,000,000 төгрөг, энэ 70,000,000 төгрөгөө өмчлөгч болохоо тогтоолгож илүү дарамт шахалтаар өгөөд байгаа байрны хөлсөнд гэсэн мөнгө болох 25,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. гэв.
Хариуцагч З., Ц.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. З. гэдэг хүнээс ч асуусан Ц.******* гэж хүнээс ч асуусан Б.*******тай харилцан тохирсон зүйл байхгүй гэдгийг өөрсдөө хэлээд байгаа, зээлээр худалдах худалдан авах гэсэн зүйл байгаа, зээлээр худалдах, худалдан авах гэдэг зүйл миний хувьд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд тодорхойлогдсон. Харилцаа байж байгаа, мөн Иргэний хуулийн 109.2 дугаар зүйлд зааснаар нотариатаар гэрчлүүлсэн нэмэлт шаардлага тавигддаг гэрээ, нэхэмжлэлд худлаа зүйл бичиж байгаа нь үндэслэлгүй байна. Компанийн асуудал Ц. Б.******* нарын хувьд хамтран амьдарч байсан хүмүүс юм шиг байгаа юм. Түүнээс биш гэр бүлийн баталгаа байхгүй гэж би ойлгосон. Мөнгийг бол энэ хоёрын дундын данс байдаг байсан юм байна. Тэр компанийн асуудал энэ хэрэгт хамаагүй, зөвхөн байрны асуудал яригдана. Б.Түвшинбаяр зөвхөн өөрийн юм шиг Ц. мөнгийг шилжүүлээд байхад мөнгийг Б.*******ын мөнгө гэж үзэх боломжгүй. Ц. гэж хүн би мөнгийг шилжүүлсэн. Байрны үнэ гэж тавьж шилжүүлсэн. Эцэстээ хэнийх нь мөнгө вэ гэдэг нь шүүхээр шийдвэрлэгдэх байх саян баримтууд гарагад өгч байна. Сүүлд 32,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг юм. 32,000,000 төгрөгийн хувьд зориулалт нь тодорхой бус байсан. Талууд хоорондоо бүрэн тохиролцоогүй байсан учраас 32,000,000 төгрөгийг буцаагаад 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц.******* нь Б.*******ын хаан банкны дансанд буцаагаад шилжүүлсэн. Энэ баримтыг 2 удаа шүүхэд өгсөн. Талуудад орон сууц хөлслөх харилцаа үүссэн үүнийг нэхэмжлэгч өөрөө ч нэхэмжлэл дээрээ бичдэг, Ц. ч хүлээн зөвшөөрдөг. Мөнгөний хувьд 2012 оноос 2015 он хүртлэх хугацаанд 35 сарын хугацаанд 400,000 төгрөгөөр бодохоор 14,000,000 төгрөг 2015 оны 01 сараас 2018 он дуусах хүртэлх хугацаанд нийт 48 сарын хугацаанд 500,000 төгрөг 24,000,000 төгрөг нийтдээ 38,000,000 төгрөгийн үнийн дүн гарч байгаа, энэ үнэ бол талууд хоорондоо харилцан тохиролцсон түрээсийн мөнгө гэж Ц.*******ын зүгээс хэлдэг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг анхнаасаа би хөлсөлж байсан. Хөлсийг нь заримдаа бэлнээр заримдаа эгчийнхээ гэр хороололд байдаг дэлгүүрт нь ажиллаж туслах байдлаар төлдөг байсан. 2011 оны намар*******тай хамт Ховд аймагт 3 сар ажиллаж байгаад ирсэн. Тухайн үед*******т очих газар байгаагүй учраас эгчээсээ гуйж байгаад 2012 оны 3 сараас эхлэн хамтдаа үргэлжлүүлэн хөлслөхөөр гуйж зөвшөөрүүлсэн. Орон сууцыг өргөтгөлтэй нь хамт түрээслүүлбэл сарын төлбөр нь өндөр гарахаар байсан ч та хоёрыг бодоод 2014 оныг дуустал сарын 400,000 төгрөгөөр 2015 оноос 500,000 төгрөгөөр тооцоё гэж байсан. Бид хоёр мөнгөний боломж муу байсан учраас төлбөрийг төлж чадахгүй байсан. Хааяа******* эгч хүргэн ах хоёр мөнгөө нэхдэг, бид хоёр ч удахгүй өгнө гэдэг байсан. 2017 оны дундуур эгч, ах хоёр орон сууц хөлсөлсний мөнгөө төлж байраа суллаж өгөхийг шаардсан. Байраа зараад өөр газар байраа авна гэж байсан. Тэр үед нь зах зээлийн ханшаар нь худалдан авъя гэж хойшлуулсан. Тэр үед бид хоёрт мөнгө байгаагүй. Ингээд 1 жил хөлс төлөлгүй суугаад 2018 онд орон сууцнаас гарахаас өөр аргагүй болсон. Тухайн үед орон сууц хөлсөлсөн төлбөр нь 38,000,000 төгрөг болсон санагдаж байна. Тэгээд мөнгө өгөхгүй бол болохгүй байсан тул би эхлээд 15,000,000 төгрөг, дараа нь дахиад 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед би орон сууцны хөлсөө өгье энэ онд мөнгөний боломж гарвал яаралтай мөнгө нэмээд энэ мөнгөө урьдчилгаанд тооцуулаад орон сууцыг чинь зах зээлийн ханшаар худалдан авъя гэсэн. Мөнгө нэмж өгөх боломжгүй байсан тул уг мөнгийг орон сууцны хөлсөнд тооцоод дууссан.*******ын хувьд намайг чи л эгчтэйгээ ярь гэдэг байдаг. Тухайн үеэс байрны хөлсний талаар асуудал яригдах болгонд надад уурлаж цаашид хөлс төлөхгүйгээр амьдрах гэж намайг шахаж шаардаж зовоодог болсон. Уурлах болгондоо элдвээр хэлж заримдаа гар хүрч шалтгаангүй хардаж сэрдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болж эхэлсэн. 2024 оны 5 сард төгсөлтийн спортын тэмцээн дуусаад орой ирсний дараа нөхөр******* намайг оройтож ирлээ гэж загнан доромжил зүй бусаар хараан зүхэж, хутга барин сүрдүүлж, баруун гарын долоовор хурууг хазаж, шилэн хүзүү рүү цохих зэргээр биед халдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Уг үйлдэл нь шалгагдан******* 20 хоногоор баривчлагдсан. Тэр надад өс санаж сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл үйлдэн намайг ажил хөдөлмөрөө эрхлэх боломжийг хүртэл хязгаарласан. Амьдралаа хэвийн байлгахыг зорьж удаа дараагийн хүчирхийлэлд гомдолгүй гэж цагдаад гомдолгүй гэж мэдүүлэг өгч байсандаа харамсаж байна.******* эгч надтай холбогдоод та хоёр яах гээд байгаа юм бэ ямар тоглоомтой юм бэ одоо орон сууц 140,000,000 төгрөгийн ханштай байгаа үлдэгдлийг нь хэзээ өгөх юм бэ гэсэн. Би******* нь хамтдаа босгосон компаниа зөвхөн өөртөө авахыг санаархаж байгааг мэдсэн.******* эгчид мөнгө олж, үлдэглийг нь төлөөд хөдөө явъя гэж бодсон. Нэхэмжлэлдээ миний мөнгө байгаагүй гэж худлаа бичсэн байна.******* нь надтай нийлэхдээ гэр оронгүй хувийн бизнесгүй компанигүй байсан. 2014 онд хамтдаа компаниа байгуулахын тулд******* эгчээс 5,000,000 төгрөг зээлж авч байсан. Энэ үеэс бид чулууны бизнес эрхэлж Хаан банкинд 5720185713 тоот дундын дансыг хамтран эзэмшиж ирсэн. 45,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж ярьж тохиролцсон гэж яриад байгаа ийм тохиролцоо ерөөсөө хийгдээгүй. Гэрээ хэлэлцээр ч байхгүй 2018 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлээд 4 удаагийн шилжүүлгийг би өөрөө шилжүүлсэн байгаа, 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн 3, 4 жилийн дараа компани байгуулсан. Энэ хүн өөрийнхөө нэр дээр байгуулсан. Компанийн орлогоор ямар нэгэн юм худалдаж авбал дандаа өөрийнхөө нэрээр Б.******* гэж авдаг байсан. Хэзээч компанийн нэр дээр авдаггүй. Тухайн үед би энэ хүнтэй хамтарч амьдарч байсан учраас би мэдээж миний нөхөр гэдэг утгаар энэ хүнд итгэнэ. Явцын дунд гэр бүл болсон хүмүүсийн хувьд гэрлэлтээ батлуулъя гэж зөндөө хэлдэг байсан. Өөрөө гэрлэлтээ бүртгүүлэхгүй гэдэг байсан. Ямар шалтгааны улмаас тэгж байсан юм бүү мэд сүүлд 32,000,000 төгрөгийг хурдан шилжүүлээд хариуцагч З.*******ыг миний өмчлөлд хурдан шилжүүлээд өг гэж дарамталсан байсан. Над руу асуугаад би хотод байхгүй байгаа наадахыг чинь мэдэхгүй шүү гэж хэлснээр 32,000,000 төгрөг буцаагдсан. Энэ хүн худлаа хэлж шилжүүлсэн. Байрны тухайд энэ хүн өөрөө өмчлөгчөөр тогтоолгож 25,000,000 төгрөг нэхэмжлэнэ гэж юу яриад байгаа юм. Хүний байранд ирж хөлсийг нь төлөхгүй амьдарчихаад одоо яагаад байр авах гээд байгааг би ойлгохгүй байна гэв.
Нэхэмжлэгч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 44,369,500 төгрөгийг Б.*******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тооцооллын хувьд 2012 оны 2 сараас авхуулаад 2018 оны 12 сарыг дуусах хүртэлх хугацаанд 38,000,000 төгрөг болсон. 2019 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 сарыг дуусах хугацааны тооцооллын хувьд 44,369,500 төгрөг гарч байгаа юм байна. Б.*******аас нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд зааснаар орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр хий гэсэн зохицуулалт байхгүй Орон сууцыг хөлсөлж байснаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц хөлслөх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах шаардлагагүй гэж хэлж байна. Иргэний хуулийн 302-р зүйл орон сууц хөлслөх гэрээ, 318-р зүйлд орон сууц түрээслэх гэрээ гэж бий энэ нарийвчилсан хуулиар үл хөдлөх улсын бүртгэлийн 2018 оны 06 сарын 21-ний өдрийн аливаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлцэл заавал эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж нотариатаар баталгаажуулна гэсэн нарийвчлан заасан хуультай. 2012 оноос хойш энэ байрыг хөлсөлж амьдарч байсан гэж нэхэмжлэгч тал ерөөсөө хэлээгүй. Ц.тай 2011 оноос хойш амьдарсан л гэж хэлсэн. 2018 оны 06 сарын анхны мөнгө шилжүүлсэн баримт их төвөгтэй үйл явдалтай зүйл болсон юм. Ц. төрсөн эгч Ц.*******ын Дорнод аймагт байдаг байрыг гэдэг хүнд зараад эднийх хоорондоо том маргаан гараад энэ мөнгийг 2018 онд Б.******* гэдэг хүнд төлж эргүүлж энэ байрыг аваад ингэж явж байгаад баз З.Энхбаатартайгаа ярьсан чи намайг аварлаа. З.тай ярьж тохирсны үндсэн дээр эдний дансанд тэр мөнгөө 2018 оны 12 сарын 01-ний өдөр орон сууц худалдаж авах үнэ гэж шилжүүлсэн байгаа, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас гадна. Өнөөдөр яагаад ******* ХХК гэж яриад байгаа вэ гэхээр зэрэг эд нар хийсэн хэргээ булзааруулж нэг сумаар 2 туулай буудахаар зориудаар нэхэмжлэл гаргаад шүүхээр бүтэн хянагдаж явсны дараа зориудаар буцаалт гээд 32,000,000 төгрөгийн баримт өгөөд бид нар төлсөн гээд энэ угаасаа ийм биш яагаад гэвэл нотлох баримт шинжлэн судлахаар харагдана. Матад суманд Ц., Ц.*******, З. нар нийлж худалдан авалт хийгээд цэнгэлдэх хүрээлэнгийн барилга бариад 212,000,000 төгрөгийн татварын өр үүссэн. Энэ хэрэгт ач холбогдолтой эд нарын гаргаж өгч байгаа нотлох баримтаар буцаалт гээд байгаа 32,000,000 төгрөг яагаад энийгээ төлөх гэж яараад байна гэхээр тэндээс юм авах, одоо тамга тэмдгийг нь аваад зугтчихсан энэ Ц. энэ нь хэрэгт чухал ач холбогдолтой учраас ярихаас аргагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр хэлэхээс өөр аргагүй. Энэ компанид хууль бусаар залилж орсон гэж төлөөлөгч хэлсэн гэж тайлбарлаж байна. Яагаад хууль бус гэдэг үндэслэлийг компанийн хуулийн 100 заалтыг 59-69 дүгээр зүйл хүртэл олон компанийг байгуулж олон компанийг дампууруулж энэ хуультай 20 гаруй жил холилдсоны хувьд Ц. нэрээ оруулж улсын бүртгэлд танил тал ашиглаж нэрээ оруулаад 2015, 2024 онд хийсэн зүйлийг хууль бус гэж үзэж байна. Хэрвээ хууль ёсоор тэр компанид орохоор бол 59 дүгээр зүйлд заасан 59.4 дахь заалтаар хурлаа хийнэ хурал хийхэд ээлжит ба ээлжит бусаар хийнэ ээлжит бус хурлыг хийхээс өмнө 43 хоногийн өмнө зарла мэдээллийн хэрэгслээр тавь, бүртгэ бүртгэсний дараа хурлаа хийдэг, хурлын тэмдэглэл хөтөлдөг, тухайн компанийн үндсэн үнийн дүнд 1,000,000 төгрөг байвал 500,000 төгрөгт оногдох төлбөрөө төлөөд татвараа төлсөн бичиг, ХХК учраас үндсэн компанийн эзэмшигчээс асуугаад асуусны дараа эднийх рүү шилжүүлээд шилжүүлсний дараа улсын бүртгэлд бүртгүүлээд энэ нь Компанийн тухай хуулийн 60,61,62,63 дугаар зүйлүүдэд заасан. Ийм зүйл юу ч байхгүй зүгээр танил талаа ашиглаад Монголын 100 компанийн 90 нь ийм замаар явчихсан. Тэгээд тамга тэмдгийг нь аваад зугтсан. Энэнээс хойш нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 300,000,000 төгрөг дээрэмдээд аваад зугтсан тамга тэмдэг нь одоо энэ хүнд байна. Яаж уйлах дадлагаа ч хүртэл хийсэн. Шүүхэд итгэл үнэмшил төрүүлэх гэж хоолой чичрэх, нулимс гарах ийм зальт этгээдүүд энэ хүн дээрэмчин гээд сууж байна. Би хуралд нь орж байгаагүй өмнө хуралд нь орсон өмгөөлөгч нар хэлж байгаа юм аймар зальтай, зориуд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байна. Эсэргүүцэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-13, 152-163-р тал.
Хариуцагч Ц.Нармандахаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 86-109, 120,139-р тал.
Хариуцагч З.Энхбаатараас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Хариуцагч Ц.Мөнхнарангаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 70-80-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч З., Ц.******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнэд илүү төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.г татаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
3. Хариуцагч нар орон сууцыг хөлсөлж байсан, худалдахаар тохироогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Эрхийн улсын бүртгэлийн3 дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, уг орон сууцны өргөтгөлийн өмчлөгч нь Ц.******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, хүнсний дэлгүүр, конторын зориулалтаар засаж өөрчилсөн зураг зэргээр тогтоогдож байна. /хх-105-109/
4.1. Хариуцагч Ц.*******, Ц. нар төрсөн эгч дүүс, хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б.*******тай гэрлэлтээ бүртгүүлэлгүй 2012 оноос хойш 2024 оны 7 дугаар сарыг хүртэл маргаан бүхий орон сууцанд орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулан хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.
4.2. Б.*******, Ц. нар орон сууцыг хөлслөн амьдрах явцдаа 2018 онд Ц.******* болон түүний нөхөр З. нарт орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж байсан, Ц.******* мөн орон сууцаа худалдах хүсэл зоригтой байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,
109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана,
110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.
4.3. Б.*******, Ц. нар орон сууцыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж байсан нь тогтоогдсон хэдий ч худалдагч Ц.*******, худалдан авагч Б.*******, Ц. нар орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 109, 110, 243 дугаар зүйлд нийцээгүй байх тул Б.*******ыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, нийт 70,000,000 төгрөг төлсөн, үүнээс 45,000,000 төгрөгийг хасаж үлдэх илүү төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэх тайлбар үндэслэлгүй байна.
4.5. Б.Түвшинбаяр өөрийн эзэмшлийн данснаас 2024.07.26-нд 32,000,000 төгрөгийг хариуцагч Ц.*******ын дансанд шилжүүлснийг Ц.******* нь буцаалт нэртэй буцаан шилжүүлсэн болох нь Б.*******ын эзэмшлийн тоот дансны хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн маягт зэргээр тогтоогдож байх тул Б.*******ыг Ц.******* уруу нийт 70,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. /хх-11, 120, 156/
4.6. Б.*******, Ц. нар орон сууцны үнэд илүү 25,000,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагч Ц.*******, З. нараас гаргуулах үндэслэлгүй.
4.7. Ц.*******ад 2018.11.12-нд байрны урьдчилгаагаас утгатай 15,000,000 төгрөг, 2018.12.11-нд байрны үнэ утгатай 15,000,000 төгрөг, 2020.01.06-нд байрны үнэ утгатай 5,000,000 төгрөг, 2021.08.16-нд агаад утгатай 3,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь Б.*******, Ц.******* нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5720185713 тоот дансны хуулгаар тогтоогдож байх боловч хариуцагч Ц. уг мөнгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн гэж тайлбарлаж байх тул сөрөг нэхэмжлэлийн хүрээнд дүгнэх боломжтой гэж үзэв.
4.8. Б.*******, Ц. нар хамтран эзэмшдэг данснаас мөнгө шилжүүлсэн байхад Б.******* дангаар нэхэмжлэл гаргасан болохыг дурдав.
4.9. Иймд нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч З., Ц.*******, Ц. нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнэд илүү төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
5. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Б.*******т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох 2019-2024 оныг дуусталх хугацааны хөлсөнд 44,369,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Ц. хууль бусаар компанийн хувьцаа эзэмшигч болсон, компанийн мөнгийг хууль бусаар авсан, тамга тэмдгийг авч зугатсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
8. Ц., Б.******* нар Ц.*******тай 2012 оноос 2024 оны 7 сарыг дуустал амаар гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг хөлслөн амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
8.1. Хөлслүүлэгч Ц.*******ын орон сууцны хөлсийг 2012 оны 2 сараас сард 400,000 төгрөгөөр, 2015 оны 1 сараас сард 500,000 төгрөгөөр тооцохоор тохирсон. 2018 оныг дуустал 38,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр болсон байсан, уг мөнгийг удаж өгсөн гэх тайлбартай хөлслөгч Ц. маргаагүй.
8.2. Хөлслөгч Б.******* 2012 оноос орон сууцыг хөлсөлж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байх тул Б.*******, Ц. нараас Ц.*******ад шилжүүлсэн 38,000,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт тооцох боломжтой.
8.3. 2012 онд 11 сарыг сард 400,000 төгрөгөөр тооцвол 4,400,000 төгрөг, 2013 онд 4,800,000 төгрөг, 2014 онд 4,800,000 төгрөг, 2015 онд 6,000,000 төгрөг, 2016 онд 6,000,000 төгрөг, 2017 онд 6,000,000 төгрөг, 2018 онд 6,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөг болж байх тул хөлслөгч Б.*******, Ц. нарыг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт Ц.*******ад 2012 оны 2 сараас 2018 оныг дуусталх хугацааны хөлсөнд 38,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэв.
8.4. Нэхэмжлэгч Ц.******* нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оноос хойших төлбөрөө өгөөгүй, Үндэсний статистикийн хорооны лавлагаанд дурдсанаар 2014 оныг дуусталх хугацааны төлбөр болох 44,369,500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
8.5. Орон сууц хөлслөх гэрээний үүргийг Ц., Б.******* нар хамтран хариуцахаар байх тул хариуцагч Б.*******аас 2019-2014 оныг дуусталх хугацааны хөлс болох 44,369,500 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
8.6. Иймд нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөрт 44,369,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Ц.******* нь Б.*******, Ц. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
9. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Б.*******аас төлсөн 507,950 төгрөг, нэхэмжлэгч Ц.*******аас төлсөн 379,797 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.******* 45,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад 382,950 төгрөг, 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагад 282,950 төгрөг, нийт 665,900 төгрөг төлөхөөс 507,950 төгрөг төлж 157,950 төгрөг дутуу төлснийг нөхөн гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч З., Ц.*******, Ц. нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан 44,369,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******аас төлсөн 507,950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 100200500941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******аас төлсөн 379,797 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******аас 157,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ