| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0117/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/117 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл,шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нарт холбогдох эрүүгийн *******0000001******* дугаартай, *******8/2018/01*******/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн ******* сумын ******* жилийн дунд сургуулийн ******* дүгээр ангийг төгссөн, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын Ховд аймгийн ******* сумын ******* ус багт оршин суух, ПЛ0*******516 регистрийн дугаартай, ******* овогт гийн
2.Монгол улсын иргэн, оны ******* дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, ПО97*******0830 регистрийн дугаартай, овогт ы
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б. нь өсвөр насны шүүгдэгч М.тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт харуулын үүрэг гүйцэтгэж байсан “Цаст-*******уул” ХХК-ний харуулын ажилтан А.ын харж байсан объект болох эксковатороос 20 литр түлшийг А.т хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол 44000 төгрөг төлсөн гэв.
Өсвөр насны шүүгдэгч М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, бид хоёр хохирлоо төлсөн гэв.
Шүүгдэгч Б. нь өсвөр насны шүүгдэгч М.тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт харуулын үүрэг гүйцэтгэж байсан “Цаст-*******уул” ХХК-ний харуулын ажилтан А.ын харж байсан объект болох эксковатороос 20 литр түлшийг А.т хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан болох нь:
Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын *******-13-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Алаг үзүүр нэртэй газарт Чайна Хуаши Энтерпрайзиз ХХК-тай гэрээ байгуулан харуулын үүрэг гүйцэтгэж байсан Ш., А. нарыг тухайн компанид түр ажиллаж байсан М., Б. нар ирээд айлган сүрдүүлж, хэл амаар доромжилж байгаад эксковатораас 20 литр түлш ундааны саванд хийлгээд өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгсэлд хийснийг би мэдээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх 23-24/
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...пронтер маркийн машинтай 2 залуу ирээд намайг шатахуун өг гэхээр нь би байхгүй, өгөхгүй гэхэд бид мэдэж байна, муу хөгшин нохой, зүгээр байгаарай гээд нэг нь гүйж очоод миний манаж байсан эксковаторын банкны тагийг эвдээд пиво ундааны саванд 9 ширхэг хэсэг авсан... гэх мэдүүлэг /хх-8-9-р/
Гэрч Ш.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2 залуу машинаас бууж ирээд 20 литр түлш өг гэхээр нь “болохгүй, энд түлш зардаг газар биш “гэтэл “ юу хуцаад байгаа юм бэ, энэ хятадуудыг хайрлаад байгаа юм уу” гээд эксковартарын хажууд очихоор нь би болохгүй гэсэн чинь нэг залуу нь намайг заамдаж аваад хоолойноос барьж нүд рүү гэрэл тусгаж байтал нөгөө залуу нь миний асаагуурын гэрлийг булааж авч шидчихээд намайг цохисон.Нэг залуу нь миний хамар луу цохиход нь би “ та нар хүн аллаа ш дээ” гэсэн чинь чамайг ална шүү гэж хэлээд нэг залуу нь буцаж ирж намайг цохичихоод яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх-*******-р/
Эд зүйл үнэлсэн тухай тайланд... дизель түлш 1 литр нь 2200 төгрөг, 20 литр түлш 44000 төгрөг гэх үнэлгээ /хх 35-р/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 415 дугаартай шинжээчийн ...1. Ш.ы биед гэмтэл тогтоогдлоо.2.Ш.ы биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, уна,хад үүссэн байх боломжтой. Ш.ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх 37-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-75-76-р / бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Ч.ын.. хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...гэх тайлбар /хх-79-р/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч М. нь гэмт хэрэг үйлдэх үедээ ******* нас 5 сар 13 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл /хх-74/ , иргэний үнэмлэхний лавлагаагаар /хх-67/, Ховд аймгийн ******* сумын ******* жилийн дунд сургуульд суралцдаг болох нь сурагчийн хувийн хэргийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч М.гийн хувийн байдлын талаар гэрч Р.Жолдыбайгийн өгсөн...М. нь даруухан, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, ээж ах дүү нартаа тусалдаг, эднийх ногоо тарьж олсон мөнгөөрөө амьдардаг.М. Ховд аймгийн ******* суманд сурдаг одоо *******-р ангид орно.. гэх мэдүүлэг /хх32-33/
Шүүгдэгч Б.ын хувийн байдлын талаар гэрч Б.Батболдын өгсөн...Б. миний төрсөн дүү. Бид нар эцэг эхээс тавуулаа. Б. Ховд аймгийн ******* сумын ******* жилийн сургууль төгсөөд мал дээр байдаг.Илүү дутуу зан аашгүй, даруухан, хүнд тусархуу, Улаанбаатар хотод 2016-20******* онд цэргийн алба хаасан.Урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хөгжим тоглох сонирхолтой, сагсан бөмбөг сайн тоглодог ... гэх мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөргүй, М. насанд хүрээгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.ын эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн 4, .2, .6, .7, .8, .10, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ы ,өсвөр насны шүүгдэгч ******* овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч овогт ы ,өсвөр насны шүүгдэгч ******* овогт гийн нарыг хорих ял оногдуулахгүйгээр 06 / зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.ын эзэмшлийн эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Б., өсвөр насны шүүгдэгч М. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form