| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/11903/И |
| Дугаар | 191/ШШ2026/00162 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/00162
2025 12 26 191/ШШ2026/00162
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би,
Хүсэлт гаргагч: Б*******ын Б*******, С*******гийн С******* нарын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Х******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б*******, С.С******* нарын хүүхэд үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******, С.С******* нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Х******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Түүнд татгалзах эрх олгогдсон болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт, итгэмжлэлээр тогтоогдож байна.
2.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******, С.С******* нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 35,100 төгрөгийг буцааж хүсэлт гаргагч Б.Б*******, С.С******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН