2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/11325

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/11325

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, Альфарөүд ХХК/РД: *******/,

 

Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/РД: /,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт *******ын /РД: /,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт ын /РД: / нарт холбогдох,

 

524,054,926.91 төгрөг гаргуулах, баталгааны гэрээ, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагч "*******" ХХК-ийн төлөөлөгч П.*******, хариуцагч П.*******, хариуцагч П., хариуцагч Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Альфа Рөүд ХХК нь *******, ******* *******тай

1. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тоот Зээлийн гэрээ

2. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № тоот Үл хөдлөхэд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ

3. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № тоот Үл хөдлөхэд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ

4. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барыдааны гэрээ

5. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ

6. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ

7. 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр № тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барыдааны гэрээ

8. 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр № тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ

9. 2018 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр №0 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ

10. 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр №1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ

11. 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр №2 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ

12. 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр №3 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ

13. 2018 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр №4 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ

14. 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр № тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ

15. 2020 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр № тоот Зээлийн нэмэлт гэрээ

16. № тоот Баталгааны гэрээ зэргийг байгуулан 400,000,000.00 (дөрвөн зуун сая) төгрөгийг зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр № тоот Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс үндсэн зээлийн өр үүссэн бөгөөд гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дугаар тоот Үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан тоот мэдэгдэл өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Альфа Рөүд ХХК-ний захирал П.******* нь гаргасан хүсэлтдээ ...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс сардаа 10 саяаас дээш зээлээ өндөр дүнгээр төлнө. Зээлээ нүүрсний тээвэр, дэлгүүр, цайны газар зэргээс олсон орлогоос шуурхай төлнө гэх хүсэлтийг ******* ******* *******анд гаргасан, мөн захирал П.******* захиралтай уулзалт хийх үедээ уулзалтын тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан боловч 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулна гэх хүсэлт гаргаж зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зааснаар Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. Мөн хуулийн 26.1-т Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ, 26.2-т ...зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан байна.

*******, ******* ******* болон П.******* (РД: ) нарын хооронд № тоот Баталгааны гэрээ байгуулагдсан. Баталгааны гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.1-т Зээлдэгч нь Банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны нөхдөлийн дагуу уг төлбөрийг өөрийн хөрөнгөөр Банканд үл маргах журмаар төлөх, 5.1 дүгээр зүйлийн 5.1.2-т Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагчийн хөрөнгөнөөс төлөгдөөгүй зээлийн өр телбөрийг үл маргалдах журмаар шилжүүлэн авч зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулах гэж *******ны эрхийг заасан.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Альфа Рөүд ХХК нь ******* ******* *******тай 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан № тоот зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр № тоот Зээлийн нэмэлт гэрээ-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү, болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 524,054,926.91 ( таван зуун хорин дөрвөн сая тавин дөрвөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж *******, ******* *******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Альфа Рөүд ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд № тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, № тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, № тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, № тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №0 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №2 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №3 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ №4 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр № тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээний гэрээний үүргийн баталгаа болгож барьцаалсан дараах хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Үүнд:

№ тоот гэрээгээр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Альфа Рөүд ХХК-ний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө.

Улсын бүртгэлийн эрхийн тоот дугаар бүхий Шатахуун түгээх станц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Альфа Рөүд ХХК-ний өмчлөлийн багийн хэсэгийн урд талд засмал зам дагуу Шатахуун түгээх станц 0.15 га 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх.

№ тоот гэрэгээр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Альфа Рөүд ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн тоот 576 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө.

Улсын бүртгэлийн эрхийн тоот дугаартай  багт байршилтай 700 м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар эзэмших эрх.

№ Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр П., Б. хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн тоот тоот орон сууцны зориулалтгай 39 м.кв гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгө

№ TOOT ҮЛ ХӨДЛӨХ ЭД хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр Ж.Бүрнээ, П. хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар тоот  м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

№ тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр П.******* нэг иргэний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар тоот  тоот 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

№ тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр Альфа Рөүд ХХК-н , тоот дугаар бүхий дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого.

№ тоот гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад орж ирсэн Альфа Рөүд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай чирэгч.

№0 тоот гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 1995 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсад орж ирсэн Альфа Рөүд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын УНН дугаартай .

№1 TOOT гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2000 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Монгол улсад орж ирсэн Альфа Рөүд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн зүтгүүр.

№2 тоот гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 1985 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орж ирсэн Альфа Рөүд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай цистерн чиргүүлийг.

№3 тоот гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсад орж ирсэн АльфаРөүд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн .

№4 тоот гэрээгээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр 2011 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад орж ирсэн Альфа Рөүд ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн .

3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд № тоот баталгааны гэрээний дагуу П.*******-н хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Зээлдэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, баталгааны гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 306,642,347.64 төгрөг, үндсэн хүү 187,413,292.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,922,286.54 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 76,000 төгрөгийг тус тус Альфа рөүд ХХК, П.*******, П., Б. нараас гаргуулж, дээрх этгээдүүд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ******* ******* ******* ХК-тай хийсэн барьцааны гэрээний дагуу хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, баталгааны гэрээний дагуу П.*******ын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХК-д ******* ХХК-ийн гаргасан зээлийн хүсэлт, анкетны хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар Баталгааны гэрээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны , , , , гэрээнүүдийн хуулбар/хх-26-36/, Барьцаалбар , , -ын хуулбар/хх-37-39/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0, 1, 2, 3, 4 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар/хх-45-53/, ******* ХХК-ийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай мэдэгдлийн хуулбар, 83-43 УБЭ 0, 24-55 88, 29-66 ГЧ , 10-75 ОЧ тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар/хх-57-60/, П.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн , дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн , дугаар улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар, Т., П., Ж.Бүрнээ нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хуулбар/хх-69-76/, Нэхэмжлэх,

Хариуцагч талын баримтаар гаргасан П.*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, П.*******ын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* ******* ******* ХК-д гаргасан хүсэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 11 сарын 13-ны өдрийн №154 Албан бичиг,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Ж.Бүрнээгийн Нас барсны бүртгэлийн лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үндсэн зээл 306,643,347.64/гурван зуун зургаан сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин долоон төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүү 187,413,292.73/нэг зуун наян долоон сая дөрвөн зуун арван гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,922,286.54/хорин есөн сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, гарсан зардал 76,000/далан зургаан мянга/ төгрөг, нийт 524,054,926.91/таван зуун хорин дөрвөн сая тавин дөрвөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХХК, хариуцагч П.*******, хариуцагч П., хариуцагч Б. нарт холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч П.*******т холбогдуулан баталгааны гэрээний дагуу П.*******ын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч П.*******т 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Хариуцагч ******* ХХК-ийн захирал П.*******т 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Хариуцагч П.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******т 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******т 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Зээлийн гэрээ болон 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр № Зээлийн нэмэлт гэрээ байгуулсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ болон 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № Зээлийн нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч П.*******, хариуцагч ******* ХХК нар нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Баталгааны гэрээ байгуулсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Баталгааны гэрээ-ий гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр № Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр № Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №0 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №1 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №2 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №3 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №4 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, хариуцагч Б., хариуцагч П.тай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хариуцагч П., Ж.Бүрнээ агсантай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хариуцагч П.*******тай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан № Зээлийн гэрээ-ий 3-ын 3.1, 3.3, 4-ийн 4.1, 4.2, 6-ийн 6.2.2, 7-ийн 7.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөгийг, 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, жилийн 22.80/хорин хоёр зууны ная/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 4.56/дөрөв зууны тавин зургаа/ хувь байхаар хариуцагч ******* ХХК-д шилжүүлэх, хариуцагч ******* ХХК нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ-ий Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-ий болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ******* ХХК-д 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөг шилжүүлсэн болох нь Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,231,732.62/нэг зуун сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө/, нийт 500,231,732.62/20,000,000+6,710,939.89=26,710,939.89/ /таван зуун сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-д нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № Зээлийн нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № Зээлийн нэмэлт гэрээ-ий 1.1, 1.2-т зааснаар жилийн хүү 22.80/хорин хоёр зууны ная/ хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 4.56/дөрөв зуун тавин зургаа/ хувь, зээлийн хугацаа 39/гучин ес/ сар байхаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-д нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № Зээлийн нэмэлт гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Альфрөүд ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 93,356,652.36/ерэн гурван сая гурван зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин хоёр төгрөг гучин зургаан мөнгө/, зээлийн хүүд 185,264,957.67/нэг зуун наян таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун тавин долоон төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,026,806.91/есөн сая хорин зургаан мянга найман зуун зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг төлсөн болох нь Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлий 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулсан болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь үндсэн зээл 306,643,347.64/гурван зуун зургаан сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин долоон төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүү 187,413,292.73/нэг зуун наян долоон сая дөрвөн зуун арван гурван мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,922,286.54/хорин есөн сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 523,978,926.91/таван зуун хорин гурван сая есөн зуун далан найман мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг төлөх үүрэгтэй болох нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ болон Хавсралт 1, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Альфа Рөүд ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-ий үүргийн гүйцэтгэлд нийт 523,978,926.91/таван зуун хорин гурван сая есөн зуун далан найман мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-иас шүүхэд нэхэмжлэхтэй холбогдох гарсан зардалд 76,000/далан зургаан мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч ******* ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хариуцагчид 76,000/далан зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 76,000/далан зургаан мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд № Баталгааны гэрээ-ий дагуу хариуцагч П.*******ын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч П.******* нар нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр № Баталгааны гэрээ байгуулсан болох нь № Баталгааны гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ... үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. гэж заасан.

 

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт нийцсэн байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч П.*******ын ямар хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд тусгаагүй байх тул 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Баталгааны гэрээ-ий дагуу П.*******ын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг ... үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна., 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1-т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №1 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №3 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №4 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн № Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т ... барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана., мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь нийт 523,978,926.91/таван зуун хорин гурван сая есөн зуун далан найман мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн  багийн хэсгийн урд талд засмал зам дагуу Шатахуун түгээх станц 0.15 га 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх, Улсын бүртгэлийн эрхийн тоот дугаартай  багт байршилтай 700 м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар эзэмших эрх, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай чирэгч, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын УНН дугаартай , хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн зүтгүүр, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай цистерн чиргүүл, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн , хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн ийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь нийт 523,978,926.91/таван зуун хорин гурван сая есөн зуун далан найман мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн тоот  576 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч П., хариуцагч Б. нарын хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн тоот тоот орон сууцны зориулалтгай 39 м.кв гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч П. хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар тоот  тоот 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч П.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар тоот  тоот 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар тодорхой эд хөрөнгийг тусгаагүй байх тул хариуцагч Альфа рөүд ХХК-ийн , тоот дугаар бүхий дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,918,624.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,777,844.63 төгрөг, хариуцагч ******* ХХК, П.*******, П., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 17,550 төгрөг гаргулуан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.                Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 523,978,926.91/таван зуун хорин гурван сая есөн зуун далан найман мянга есөн зуун хорин зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгон, үлдсэн 76,000/далан зургаан мянга/ төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн , тоот дугаар бүхий дансанд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баталгааны гэрээний дагуу П.*******ын хөрөнгөөр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн  багийн хэсгийн урд талд засмал зам дагуу Шатахуун түгээх станц 0.15 га 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх, Улсын бүртгэлийн эрхийн тоот дугаартай  багт байршилтай 700 м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар эзэмших эрх, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай чирэгч, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын УНН дугаартай , хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн зүтгүүр, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай цистерн чиргүүл, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн , хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн № тоот дугаартай улсын дугаартай маркийн ийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн тоот 576 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч П., хариуцагч Б. нарын хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн тоот  тоот орон сууцны зориулалтгай 39 м.кв гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч П. хоёр хүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар тоот  тоот 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч П.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар тоот  тоот 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,918,624.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Альфа Рөүд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,777,844.63 төгрөг, хариуцагч Альфа Рөүд ХХК, П.*******, П., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 17,550 төгрөг гаргулуан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

4.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ