| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/02134/И |
| Дугаар | 191/ШШ2025/09622 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09622
| 2025 11 10 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 хороо, Магма төв, 201 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч Ж.*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Б.Ургамалцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаансахиус овогт /РД: / нь Н.******* миний төрсөн охин юм. А. нь Ж.Эрдэнэбаттай хамтарч амьдарч байгаад тэдний дундаас 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр охин төрсөн. Миний охин А. нь хавдраар өвчилж байнгын асаргаа шаардлагатай болсон учир миний бие өөрийн биеэр охиноо асарч байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 2-р багын нутаг дэвсгэрт охиноо өөрийн гар дээр өнгөрүүлж, сүүлийн замд нь үдэж оршуулах ёслолыг нь хийсэн.
Миний охин А. нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай дугаартай 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, дугаартай, нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын өмчлөгч байсан. Эдгээр хөрөнгүүдийг миний бие охин А. болон түүний дүү н.Ундармаа нарыг амьдруулах зорилгоор 2005 онд авч өгч байна. Миний охиныг нас барсны дараа түүнтэй хамтран амьдарч байсан Ж.Эрдэнэбат нь Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******д өв хүлээн авах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай дугаартай 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, дугаартай, нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг тус тус Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Ийнхүү Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж байна. Юуны өмнө нотариатч Ж.******* нь ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., мөн зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасныг зөрчсөн. А.гийн төрсөн эх Н.******* миний бие амьд сэрүүн байхад, мөн миний бие өвлөхөөсөө татгалзаагүй байхад дан ганц Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өв нээсэн нь байна. Түүнчлэн Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдэх газар гэнэ гэж заасныг мөн зөрчжээ.
Учир нь хуулийн энэхүү заалтаас харахад миний охины сүүлд оршин сууж байсан газар буюу Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрийн харьяаллаар өв нээгдэх ёстой байтал Нийслэлийн тойргийн нотариатчаар өв нээгдсэн явдал нь харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Тиймээс Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******ын 2024 оны 03-р сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, 20-р гудамж, тоот хаягт байршилтай дугаартай 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, дугаартай, нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өвлүүлэгч А.гийн өвлөгдөх хөрөнгөд, өвлөгч Э.Нандин-Эрдэнийг төлөөлж түүний аав Ж.Эрдэнэбатын өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн; мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Нотариатчийн эдгээр үйлдлийг хүчингүйд тооцуулснаар Н.******* миний дурдсан хөрөнгүүдийг өвлөж авах эрх сэргэх ач холбогдолтой юм. гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Н.******* нь хууль ёсны өвлөгч мөн, талийгаач А.гийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ авах эрхтэй. Хүргэн Ж.Эрдэнэбат нь ээжид мэдэгдэхгүйгээр банкны барьцаанд тавьж, аваад өгнө гэж байсан боловч бидэнд хэлэлгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байсан. Гэрчилгээг Э.Нандин-Эрдэнийн нэр дээр авсан байсныг бид мэдээгүй.
Маргаан бүхийн эд хөрөнгө нь манай аав, ээжийн хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө, 2005 онд эгч бид хоёрт авч өгч байсан. Ж.Эрдэнэбат нь 2015 онд манайд ирж амьдарсан, машин авахаар банкны барьцаанд тавих шаардлагатай байгаа учир миний нэрийг оруулаад өгөөч гэж хэлсэн. Иймд ээжийн маань том охиныхоо нэр дээр авч өгсөн эд хөрөнгийг өвлүүлсэн гэрчилгээг хүчингүй болгон өгч, ээжид маань ногдох хэсгийг гаргаж өгнө үү. Ээж маань энэ хөрөнгийг бий болгосон учир төрсөн эхийн хувьд хууль ёсны өвлөх эрхтэй хүн мөн. Төрсөн ээжийнх нь эрх ашиг хөндөгдөж байна, иймд нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2024.03.25-ны өдөр Ж.Эрдэнэбат гэгч залуу өв залгамжлалын гэрчилгээ авах талаар холбогдох баримт материалаа бүрдүүлж манай нотариат дээр ирсэн. Бүрдүүлж ирсэн материалыг нь шалгаж үзэхэд Ж.Эрдэнэбатын эхнэр /хууль ёсны баталгаагүй./ А. нь 2021 оны 4 сарын 19-нд нас барсан гэх гэрчилгээ эх хувиар нь хамгийн сүүлд хамт амьдарч байсан гэх БЗД-ийн 12-р хорооны Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн тодорхойлолт уг тодорхойлолтоор А. нь Ж.Эрдэнэбат, охин нарын хамт уг хаяг дээр албан ёсны бүртгэлтэй хамт амьдарч байсныг тодорхойлсон байсан. Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар мөн нотлогдож байсан ба 2024.03.22-ны өдрийн 61 тоот албан тодорхойлолтыг мөн үндэслэж А.гийн цорын ганц өвлөгч охин д Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан 1-р ээлжийн өвлөгч мөн болохыг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.
Ж.Эрдэнэбат, А. нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба УБ-ын газраас авсан лавлагаагаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагааг 2024.03.25-ны өдрийн УБ-ын лавлагаагаар /Дугаар:CVL 2411980001007608/ тогтоогдсон учраас Ж.Эрдэнэбатыг өвлөгч гэж үзээгүй ба харин тэдний дундаас төрсөн охин нь 2018.12.31-нд төрсөн /7 настай/ учраас түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Эрдэнэбат нь төлөөлж хүсэлт гаргаж өвийн гэрчилгээг охин Нандин-Эрдэнийхээ нэр дээр авсан болно.
2. БЗД-ийн 12-р хороо жанжин 20-р гудамж тоот хаягт байрлах , 34.5 м.кв талбайтай Хувийн сууц нь Ж.Эрдэнэбат /ИЮ80092214/, А. // нарын 2 хүний дундын өмчлөлийнх байсан ба нас барсан А.д оногдох хэсгийг охин д өвлүүлэхээр 20 тоот гэрчилгээг олгосон болно. /ИХ-ийн 520.1-д төрсөн охин 1-р ээлжийн өвлөгч/
3. Нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ байгаагүй ба харин Г-2204023566 улсын бүртгэлийн дугаартай 552 м.кв талбайтай газрыг өвлөгчийн хууль ёсны өвлөгч болох охин -д 19 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. /Гэрчилгээнүүдийг эх хувиар нь авч ирсэн./
4. Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528.2, 528.3-т заасныг баримталж олгосон ба өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн дотор өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэх талаар Монголын Нотариатчдын танхимын цахим сангаас шүүлт, хайлт хийж лавлагаа авахад 2021 оноос хойш өөр өвлөгч хүсэлт гаргаагүй байсан болно. Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаар 1 жилийн дотор өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэж гийн ээж ******* нь 2021 оноос хойш 2024 оны 3 сарын 25-нд өвийн гэрчилгээ олгох хүртэл огт хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байсан ба энэ нь Монголын Нотариатчдын танхимын цахим мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдоно. Би Нотариатын тухай болон Иргэний хуулийн холбогдох заалт, дүрэм журмыг зөрчөөгүй болно. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Н.*******ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Ж.Эрдэнэбат миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Миний бие 2012 онд А.тай танилцаж, улмаар хамт амьдарч эхэлсэн. Бид хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй боловч тухайн хугацаанаас хойш нэг гэрт орж эхнэр, нөхрийн ёсоор хамт амьдарсан. Бидний хувьд 2017 онд эхнэр маань жирэмсэн болж хүүтэй болсон хэдий ч хүү маань төрхийн хүндрэлийн улмаас эндсэн. Улмаар 2018 оны 12-р сарын 31-ний өдөр охин гэх охинтой болсон. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12-р хороо, 20-р гудамж, тоот хаягт байрлах 34.5 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газартаа ам бүл гурвуул аз жаргалтай амьдарч ирсэн. Гэвч эхнэр А. нь Тугалган булчирхайн хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвчилсөн болох нь тодорхой болж миний бие өөрийн охин өнчрүүлэхгүй нь тулд эхнэрээ энэ өвчнийг давж гарна гэдэгт итгэж өөрийнхөө чадах бүх зүйлийг хийсэн.
Өвчний тархац их байгаа зэргээс болж нас барахын өмнө хөдөө цэвэр агаарт байх хэрэгцээ шаардлага бий болсон тул эхнэр, охин, бид Сүхбаатар аймагт байдаг хөдөө гэр рүүгээ явж цэвэр агаарт гардаг байсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд байнгын хяналтад байсан. Улмаар 2021 оны 04-р сарын 19-ний өдөр эхнэр маань өвчний улмаас нас барж охин бид хоёрт нөхөж баршгүй гарц тохиосон. Миний бие эхнэрээ алдсанаас хойш охинтойгоо өнөөдрийг хүртэл шүд зууж л амьдарч байна. Охин маань сургуульд орох болж уг харъя сургуульд нь бүртгүүлэхээр судлахад харьяаллын дагуу оршин суугаа хаягийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэх тайлбар өгсөн тул эхнэрийн нэр дээр байсан хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болох өөрийн охиныхоо өв хөрөнгийн талаар хөөцөлдөхөөс өөр аргагүй байдалд орсон. Ингээд нотариатын байгууллагад хандаж, оршин суугаа хашаа байшингийнхаа хууль ёсны өвлөгч нь миний охин тул өвлөх эрхийн гэрчилгээ гарч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12-р хороо, 20-р гудамж, тоот хаягт байрлах 34.5 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өвлөгч болох нь тогтоогдсон. Миний бие Өмнөговь аймагт ажил олж байрлан ажиллах шаардлагатай болсон тул охиныг маань харах хүн байхгүй учраас хөдөө ажилдаа явахдаа охиноо авч явдаг байсан. Бидний эзгүйд хашаа, байшингаа харуулахын тулд айл буулгасан. Намайг ажилтай явах үед хашаанд байсан айлыг хөөж явуулаад байшинд бидний зөвшөөрөлгүй орсон болохыг нь миний бие ажлаасаа ирээд мэдсэн. Учир байдлыг тодруулахад бид нар шүүхээр явж өмчлөх эрхийн гэрчилгээгээ авна. Энэ бол бид нарын хөрөнгө чи зайл гээд намайг болон охиныг маань гэрт оруулахаа больсон. Маргаан бүхий хашаа, байшинг миний бие заавал өөрийн өмчлөл ашиглалтад аваад байх хүсэл зориггүй ч эхнэр А.гийн сүүлийн хүсэл болсон охиныхоо өв хөрөнгийг Хамгаалах нь миний нэн түрүүний зорилго оршиж байгаа болно. Түүнчлэн хуульд заасны дагуу өвлөх ёстой гэж үзсэн бол өнгөрсөн хугацаанд яагаад энэ талаарх асуудлыг хөндөж ярьж байгаагүй юм бэ гэдэгт миний бие гайхаж байна. Гагцхүү эхнэрийн маань хууль ёсны цор ганц өвлөгч болох охины маань хашаа, байшинг булааж, биднийг гэрээс минь хөөж буй энэ зохисгүй үйлдлийг зогсоож өмч хөрөнгөөс албадан чөлөөлүүлж авах хүсэлтэй байна. Иймд тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Энэ хэргийг дуусгавар болгосны дараа охин болон миний бие өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд бүх зүйлийг хийх болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор яг хэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол сэргээгдэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нас барсан эхнэрийн маань хууль ёсны өвлөгч бол миний охин. Тийм учраас нотариатын үйлдэл нь хуульд бүрэн нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний хуулбар, Монголын Нотариатчдын танхимын 2024.08.22-ны өдрийн 674 дугаартай албан бичиг, Г-2204023566 дугаартай газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багын Засаг даргын тодорхойлолт, Төрөл садангийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2025.02.13-ны өдрийн итгэмжлэл, 2025.03.27-ны өдрийн 0756 дугаартай итгэмжлэл, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5.Хариуцагчаас 2025.04.10-ны өдрийн хариу тайлбар, 2024.03.25-ны өдрийн 0335 дугаартай Өв хүлээн авах хүсэлт, Нас барсны гэрчилгээний хуулбар, Г-2204023566 дугаартай газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ,2024.03.25-ны өдрийн бүртгэлийн хуудас, 2024.03.25-ны өдрийн 0019 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээний хуулбар, Г-2204023566 дугаартай газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 2024.03.25-ны өдрийн Өөрийн хөрөнгийг үнэлсэн тухай, Бүртгэлийн хуудас, 2024.03.25-ны өдрийн 0020 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.03.25-ны өдрийн Өөрийн хөрөнгийг үнэлсэн тухай, Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаанууд зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Эрдэнэбатаас фото зураг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.08.25-ны өдрийн 1453 дугаартай итгэмжлэл, 2025.09.19-ний өдрийн хариу тайлбар, 2025.11.04-ний өдрийн хариу тайлбар, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч нотариатч Ж.*******д холбогдуулан Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******ын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай дугаартай 34.5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/ болон 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өвлүүлэгч А.гийн өвлөгдөх хөрөнгөд, өвлөгч Э.Нандин-Эрдэнийг төлөөлж аав Ж.Эрдэнэбатын өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... А. нь Н.******* миний төрсөн охин, А. нь Ж.Эрдэнэбаттай хамтарч амьдарч байгаад 2018 онд охин төрсөн. Миний охин А. нь хавдраар өвчилж байнгын асаргаа шаардлагатай болсон учир миний бие өөрийн биеэр охиноо асарч байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт охиноо өөрийн гар дээр өнгөрүүлж, сүүлийн замд нь үдэж оршуулах ёслолыг нь хийсэн.
Миний охин А. нь дугаартай 34,5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/, дугаартай, нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын өмчлөгч байсан.
Миний охиныг нас барсны дараа түүнтэй хамтран амьдарч байсан Ж.Эрдэнэбат нь Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******д өв хүлээн авах хүсэлт гаргасны дагуу 19, 20 дугаарт бүртгэн Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Ийнхүү Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэж байна.
нотариатч Ж.******* нь ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасныг зөрчсөн. А.гийн төрсөн эх Н.******* миний бие амьд сэрүүн байхад, мөн миний бие өвлөхөөсөө татгалзаагүй байхад дан ганц Э.Нандин-Эрдэнийн нэр дээр өв нээсэн нь байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдэх газар гэнэ гэж заасныг мөн зөрчжээ.
Учир нь хуулийн энэхүү заалтаас харахад миний охины сүүлд оршин сууж байсан газар буюу Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрийн харьяаллаар өв нээгдэх ёстой байтал Нийслэлийн тойргийн нотариатчаар өв нээгдсэн явдал нь харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна... гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... 2024.03.25-ны өдөр өв залгамжлалын гэрчилгээ авах талаар холбогдох баримт материалаа бүрдүүлж ирсэн материалыг нь шалгаж үзэхэд Ж.Эрдэнэбатын эхнэр /хууль ёсны баталгаагүй./ А. нь 2021 оны 4 сарын 19-нд нас барсан гэх гэрчилгээ эх хувиар нь хамгийн сүүлд хамт амьдарч байсан гэх БЗД-ийн 12-р хорооны Засаг даргын 2024 оны 3 сарын 22-ны өдрийн тодорхойлолт уг тодорхойлолтоор А. нь Ж.Эрдэнэбат, охин нарын хамт уг хаяг дээр албан ёсны бүртгэлтэй хамт амьдарч байсныг тодорхойлсон байсан. Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар мөн нотлогдож байсан ба 2024.03.22 өдрийн 61 тоот албан тодорхойлолтыг мөн үндэслэж А.гийн цорын ганц өвлөгч охин д Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан 1-р ээлжийн өвлөгч мөн болохыг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.
...охин нь 2018.12.31-нд төрсөн /7 настай/ учраас түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Ж.Эрдэнэбат нь төлөөлж хүсэлт гаргаж өвийн гэрчилгээг охин Э.Нандин-Эрдэнийхээ нэр дээр авсан болно.
БЗД-ийн 12-р хороо 20-р гудамж тоот хаягт байрлах , 34.5 м.кв талбайтай Хувийн сууц нь Ж.Эрдэнэбат /ИЮ80092214/, А. // нарын 2 хүний дундын өмчлөлийнх байсан ба нас барсан А.д оногдох хэсгийг охин д өвлүүлэхээр 20 тоот гэрчилгээг олгосон болно.
Нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ байгаагүй ба харин Г-2204023566 улсын бүртгэлийн дугаартай 552 м.кв талбайтай газрыг өвлөгчийн хууль ёсны өвлөгч болох охин эд 19 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.
Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528.2, 528.3-т заасныг баримталж олгосон ба өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн дотор өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэх талаар Монголын Нотариатчдын танхимын цахим сангаас шүүлт, хайлт хийж лавлагаа авахад 2021 оноос хойш өөр өвлөгч хүсэлт гаргаагүй байсан болно. Уг өвийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т зааснаар 1 жилийн дотор өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэж гийн ээж ******* нь 2021 оноос хойш 2024 оны 3 сарын 25-нд өвийн гэрчилгээ олгох хүртэл огт хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байсан ба энэ нь Монголын Нотариатчдын танхимын цахим мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдоно... гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан үндэслэлээ ...Миний бие 2012 онд А.тай танилцаж, улмаар хамт амьдарч эхэлсэн. Бид хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй боловч тухайн хугацаанаас хойш нэг гэрт орж эхнэр, нөхрийн ёсоор хамт амьдарсан.
Улмаар 2018 оны 12-р сарын 31-ний өдөр охинтой болсон. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12-р хороо, 20-р гудамж, тоот хаягт байрлах 34.5 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 552 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газартаа ам бүл гурвуул аз жаргалтай амьдарч ирсэн. Гэвч эхнэр А. нь Тугалган булчирхайн хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвчилсөн.
Өвчний тархац их байгаа зэргээс болж нас барахын өмнө хөдөө цэвэр агаарт байх хэрэгцээ шаардлага бий болсон тул эхнэр, охин, бид Сүхбаатар аймагт байдаг хөдөө гэр рүүгээ явж цэвэр агаарт гардаг байсан.
Улмаар 2021 оны 04-р сарын 19-ний өдөр эхнэр маань өвчний улмаас нас барж охин бид хоёрт нөхөж баршгүй гарц тохиосон.
Охин маань сургуульд орох болж уг харъя сургуульд нь бүртгүүлэхээр судлахад харьяаллын дагуу оршин суугаа хаягийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай гэх тайлбар өгсөн тул эхнэрийн нэр дээр байсан хашаа байшингийн хууль ёсны өвлөгч болох өөрийн охиныхоо өв хөрөнгийн талаар хөөцөлдөхөөс өөр аргагүй байдалд орсон. Ингээд нотариатын байгууллагад хандаж, оршин суугаа хашаа байшингийнхаа хууль ёсны өвлөгч нь миний охин тул өвлөх эрхийн гэрчилгээ гарсан.
Түүнчлэн хуульд заасны дагуу өвлөх ёстой гэж үзсэн бол өнгөрсөн хугацаанд яагаад энэ талаарх асуудлыг хөндөж ярьж байгаагүй юм бэ гэдэгт миний бие гайхаж байна.
Өөрөөр хэлбэл нас барсан эхнэрийн маань хууль ёсны өвлөгч бол миний охин. Тийм учраас нотариатын үйлдэл нь хуульд бүрэн нийцсэн... гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******ын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0335 дугаартай Өв хүлээн авах хүсэлт-ийг өвлөгч /төлөөлж эцэг Ж.Эрдэнэбат/ өөрийн ээж А.гийн хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь заалт, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн өвлүүлэгч А. нь 2021 оны 04 дүгээр сарын 19-нд нас барснаар өв нээгдэж, нас барсны бүртгэлийн 4 дүгээрт бүртгэгдэж, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, 20 дугаар гудамж тоот 34.5 м.кв хувийн сууц, Ү-2200468983, хамтран өмчлөгч Ж.Эрдэнэбат, өвлүүлэгчид оногдох хэсэг 50 хувь, өвлөгчид оногдох хэсэг 50 хувь, өөр өвлүүлэгч байхгүй, Улсын бүртгэлийн өмчлөлийн газар Г-2204023566, нэгж талбарын дугаар , гэрчилгээний дугаар 000315031, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 гудамж, тоот, 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь, өвлөгчид оногдох хэсэг 100 хувь гэж өв хүлээн авах хүсэлтийг бүртгэжээ.
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Сартуул овогт Эрдэнэбатын Нандин-Эрдэнийн эхээр нь Улаан Сахиус овогт , эцгээр нь Сартуул овогт Жаргалсайханы Эрдэнэбат бүртгэгдсэн болох нь төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 7 настай эрх зүйн зарим чадамжтай байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг Ж.Эрдэнэбат нь шүүхэд хуульд зааснаар төлөөлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.
Түүнчлэн, Дондовын Алтангэрэл, ******* ******* нар 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба гийн төрүүлсэн эх Н.*******, эцэг Д.Алтангэрэл нар болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, А.гийн төрсөн охин нь , төрүүлсэн эх нь Н.******* байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.
Улаансахиус овогт нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан болохыг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж заасны дагуу талийгаач А.гийн төрсөн хүүхэд , төрүүлсэн эх Н.******* нар нь хууль ёсны өвлөгч нар байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус зохицуулжээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин сууж байсан А. нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 519 дүгээр зүйлийн 519.1-д тус тус зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Сүхбаатар дүүрэгт өв нээгдсэн байна.
Өвлүүлэгч буюу А. нас барах хүртлээ охин тэй хамт амьдарч байсан болохыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт болон хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн уг хаягт оршин суудаг болох нь нотлогдсон тул өв нээгдсэн газрыг Баянзүрх дүүрэг гэж, өв нээгдсэн газрын нотариатч гэж Баянзүрх дүүрэгт байрлах тойргийн нотариатчийг хэлнэ.
Хэрэгт авагдсан Г-2204023566 дугаартай бүртгэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 552 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч Ж., дугаарт бүртгэсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай 34.5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч А., Ж.Эрдэнэбат нар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрчилгээгээр бүртгэсэн болох нь тогтоогдож байна.
Монголын нотариатчдын танхимын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 674 дугаартай албан бичгээр Өвлүүлэгч Улаансахиус овогт //-ын өвлөгдөх хөрөнгөд Нийслэлийн тойргийн нотариатч Ж.******* 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өвлөгч Сартуул овогт Эрдэнэбатын Нандин-Эрдэнийг төлөөлж Сартуул овогт Жаргалсайханы Эрдэнэбат өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэж гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ.
Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Нотариатын үйлдэл дараах төрөлтэй байна., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т Өвлөх эрхийн гэрчилгээ олгох, мөн зүйлийн 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж тус тус заажээ.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд Өвлөх эрхийн гэрчилгээ олгох, 43.1-д Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заажээ.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтоор А. нь тус хорооны 20- тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нөхөр Сартуул овогт Жаргалсайханы Эрдэнэбат /ИЮ80092214/, охин Эрдэнэбатын Нандин-Эрдэнэ /УР18323162/ нар байна гэж, мөн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор А. нь тус хаягт 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлсон, Хүн амын өрхийн бүртгэлийн 1110733001331 дугаартай дэвтэрт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 03 хэсэг, , 20 дугаар гудамж, хашааны , хаалганы 2-т өрхийн тэргүүлэгч Жаргалсайханы Эрдэнэбат, өрхийн гишүүдийн бүртгэл Ж.Эрдэнэбат, А., С.Нандин-Эрдэнэ нар бүртгэлтэй болохыг тодорхойлжээ.
Э.Нандин-Эрдэнийг төлөөлж эцэг Ж.Эрдэнэбат нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатч Ж.*******д хүсэлтээ гаргасан байна.
Өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгохоор Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зохицуулсан бөгөөд хуулийн 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасан нь нэгэнт хүсэлт гаргагчаас өөр өвлөгч байхгүй тохиолдолд өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацааг хүлээхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжийг олгосон зохицуулалт.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ, 43.2.1-д өвлөгч болохыг нотлох баримт бичиг, 43.2.2-т өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 43.2.4-т өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, 43.2.5-д өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж тус тус зохицуулжээ.
Нийслэлийн тойргийн нотариатч Ж.******* 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0019, 0020 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнүүдээр өвлүүлэгч А. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 4 дугаарт бүртгэгдсэн учир Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн охин Э.Нандин-Эрдэнийг төлөөлж Ж.Эрдэнэбатад өвлүүлэгчийн өмчлөлд байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамж тоот, 552 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өвлөгчид оногдох 100 хувийг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамж тоот 34.5 м.кв хувийн сууцны өвлөгчид оногдох 50 хувийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээнүүд олгожээ.
Нотариатч Ж.******* нь өв хүлээн авах хүсэлтийг бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 болон Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны тус тус баримтлан өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Учир нь нотариатч Ж.******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2-т заасны дагуу өвлөгч болохыг нотолсон баримт болох төрүүлсэн хүүхэд Э.Нандин-Эрдэнийн төрсний бүртгэлийн гэрчилгээ,
8.2.7-т заасны дагуу өвлүүлэгчийн насанд хүрээгүй хүүхэд болох Э.Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээ,
8.2.9-д заасны дагуу өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг болох газар өмчлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнүүд,
8.2.8-д заасны дагуу өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ болох А.гийн нас барсныг бүртгэсэн гэрчилгээ,
8.2.11-д заасны дагуу өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/ болох 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийн хуудас, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд,
8.2.13-т заасны дагуу өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа болох 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Монголын Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаа болон дээрх баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.
Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Ж.******* нь гуравдагч этгээд д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо түүнээс өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулаагүй гэх боловч хариуцагч Ж.******* нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасан. Уг зохицуулалт нь хугацаанаас нь өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн байна.
Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатч нь нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж, нягтлах үүрэгтэй, 43 дугаар зүйлийн 43.1-д өв нээгдсэн газрын нотариатч Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус зохицуулжээ.
Дээрх баримтаар нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нотариатч Нотариатын тухай хуулийн 43 зүйл, Нотариатын үйлдэл хийх журмын 8, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.
Иймд нотариатч буюу хариуцагч Ж.******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч Н.*******ийн Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******ын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай дугаартай 34.5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/ болон 552 м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өвлүүлэгч А.гийн өвлөгдөх хөрөнгөд, өвлөгч Э.Нандин-Эрдэнийг төлөөлж аав Ж.Эрдэнэбатын өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж.*******д холбогдох Нийслэлийн тойргийн нотариатч Ж.*******ын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай дугаартай 34.5 м.кв талбайтай хувийн сууц /байшин/ болон 552 м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг өвлүүлэгч А.гийн өвлөгдөх хөрөнгөд, өвлөгч Э.Нандин-Эрдэнийг төлөөлж аав Ж.Эрдэнэбатын өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэлийн 0335 дугаарт бүртгэн гэрчлэн, мөн өдөр бүртгэлийн 19, 20 дугаарт бүртгэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС