Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзибаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 1714000000098 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, ******* овогт Бын Г

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 620000 төгрөгийг хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 112 дүгээр гудамжны 15А тоотод байх *******гийн эзэмшлийн агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух *******ийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж 805000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух ******* гэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 ширхэг хурганы арьс хулгайлж 708000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 17 тоот хашаанаас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 296 дугаар гудамжны 5 тоот хашаанд байх *******ын гэрт 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 35 ширхэг хурганы арьс, аккумлятор зэргийг хулгайлж 685000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 4 дүгээр гудамжны 25 тоот хашаанаас 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 2017 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө ******* эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд байх ын гэрт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч 25 ширхэг хурганы арьсыг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлж 685000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар баг 5 дугаар гудамжны 51 тоот хашаанд байх Д.Бын гэрт 2017 оны 10 дугаар сарын 10-дын үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хэт хутга, ташуур зэргийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол нийт 8903050 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний бие надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Би доорх хулгайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 14 дүгээр гудамж 10 тоот хашаанд байх гэрийн цоожийг эвдэлж гэрээс хоромон гутал, мөнгөн аяга гэсэн зүйлийг хулгайлж хоромон гутлыг нь би өөрөө өмсөж байгаад хаясан. Харин мөнгөн аяга нь зах дээр хүнд 60000 төгрөгөөр худалдсан.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 11 дүгээр гудамжны 15а тоотод хашаанд байх амбаарын цоожийг эвдэлж амбаарт байсан эмээлээс, эмээлийн мөнгөн 6 ширхэг баавар 2 ширхэг хярыг авч нэг хярыг нь алт мөнгөний дарханд 90000 төгрөгөөр , нөгөөг нь алт мөнгө авдаг хүмүүст 120000 төгрөгөөр тус тус зарсан. Бусад 6 ширхэг бааврыг нь цагдаад баригдаад хохирогчид нь буцаан өгсөн.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрийн баруун хойморт орны дээд талд байсан эмээлийн 6 ширхэг мөнгөн даруулгыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед хулгайлсан. Энэ 6 ширхэг мөнгөн даруулгыг ломбарданд 200000 төгрөгөөр тавьсан байж байгаад дараа нь гэж хүнд 400000 төгрөгөөр зарах болж тэр хүнээр ломбардны мөнгийг төлүүлж, аас 200000 төгрөг авсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 17 тоот хашаан дотроос 2017 оны 10 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан. Уг мотоциклийг унаж явж байгаад гэж хүнд өгөөд явуулсан. Би од зараад өг гэж өгч явуулсан байж байгаад цагдаад баригдаад эзэнд нь буцаан өгсөн. нь намайг хулгай хийснийг мэдээгүй би өөрийнхөө мотоцикль гэж хэлсэн.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 4 дүгээр гудамж 29 тоот хашаанд байх байшинд 2017 оны 09 дүгээр сарын эхээр цонхоор нь орж 28 ширхэг илдсэн хурганы арьсыг хулгайлж зах дээр гэж хүнд 145000 төгрөгөөр зарсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 206 дүгээр гудамж 5 тоот хашаанд байх гэрийн хаалганы цоожийг эвдэлж 2017 оны 08 дугаар сарын 26, 27-ны үед орж илдээгүй 35 ширхэг хурганы арьс, аккумлъятор зэргийг авч хурганы арьсыг д 90000 төгрөгөөр, аккумляторыг нь зах дээр танихгүй хүнд 5000 төгрөгөөр зарсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 4 дүгээр гудамж 25 тоот хашаанд байсан мустангб маркийн мотоциклийг 2017 оны 10 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө хулгайлж Байдрагийн гүүр орж хүнтэй уулзаад буцаад аймаг явах замдаа Бөмбөгөр суманд хүнд 200000 төгрөгөөр зараад буцах замдаа цагдаад баригдсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 6 дугаар гудамж 17 тоот хашаанд байх байшингийн цонхоор нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр орж 25 ширхэг хурганы илдсэн арьсыг хулгайлж гэж хүнд тааруухан арьс байсан учир 60000 төгрөгөөр зарсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 5 дугаар гудамж 51 тоот хашаанд байх байшингийн цонхоор 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед орж авдарт байсан хэт хутгыг хулгайлж баруун бүс худалдааны төвд байх утас засварчинд 130000 төгрөгөөр зарсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-113/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

 ...Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед гэрээ цоожлоод гарсан. Гадуур ажилтай явж байгаад 19 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалга түгжээтэй мөртлөө мотоциклийн мөр гарсан байхаар нь хойд хаалгаараа ортол гэрийн цоож эвдэрсэн байдалтай, гэрт ороод гэрийн эд зүйлийг бүгдийг нь нэгжиж үзсэн, авдарны дээр шүүгээнд байсан жижиг мөнгөн аяга, орны дээр байсан гутал алга болсон байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, хромон гутал нэг ширхэг алга болсон байсан. Алдагдсан мөнгөн аяганы үнэ 270000 төгрөг, хоромон гуталны үнэ 350000 төгрөг гээд нийт 620000 төгрөгийг нэхэмжилж авна... гэх мэдүүлэг /хх-ийн 89-93 /,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2-11-15А тоотод аавынхаа гэрийг өөр хашаа руу зөөж буулгаад манай хашаа эзгүй хоносон. Өөрийнхөө гэрийг зөөх санаатай хашаандаа ортол хашааны арын буланд эмээл байж байсан. Тэгээд амбаар луу очтол жижиг цагаан цоожийг цохисон байдалтай, амбаар дотор байсан эмээлийг гаргаж бааваруудыг аваад эмээлийг хаясан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан эмээл мөнгөн хэрэглэлийн 6 ширхэгийг буюу 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга зэргийг бүрэн бүтэн буцаан авсан. Одоо алдагдсан эмээлийн мөнгөн хэрэглэлээс 2 ширхэг мөнгөн хяр байхгүй нэхэмжилж авна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-102 /

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 2017 оны 10 дугаар сард ээжийнхээ гэрийг буулгачихаад гэртээ иртэл эмээл хашааны буланд байж байсан. Тэгээд цагдаа дуудсан. *******ээс 6 ширхэг баавар буцааж авсан , хоёр хярыг аваагүй. Би 2 хяраа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Ирж очсоны зардал 500.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо хохирол төлөөгүй байгаа гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үөд гэрээ цоожлоод эгчийнхээ ажил дээр байж байтал манай төрсөн дүү танай гэр онгорхой байна гэж хэлсэн. Гэртээ иртэл манай гэрийн хаалга онгорхой гэрийн эд зүйлсээ хартал эмээлийн мөнгөн даруулга баавар байхгүй байсан. Зургаан ширхэг эмээлийн мөнгөн баавар байсан. Алдагдсан зургаан ширхэг эмээлийн мөнгөн даруулгаа /бааварыг/ бүрэн бүтэн хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 105-109 /,

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн

... өөрийн эзэмшлийн улсын дугаар бичиг баримтгүй Мустанг 5 маркийн 150 мотортой цэнхэр өнгийн мотоциклийг 2017 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 16 дугаар гудамж 17 тоот хашаан дотроос алдаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 10 гаруй хоногийн дараа уг мотоциклийг цагдаагийн ажилтан олж надад мотоцикпь хулгайлсан гэх ******* гэгч нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 119-121 /

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд хашаандаа иртэл манай байшингийн гадна хаалганы цоожийг эвдэлсэн, авдран дотроос 28 ширхэг илдсэн хурганы арьс алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 124-129/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ 35 ширхэг хурганы арьс, акумлъятор зэрэг эд зүйлүүд алдагдсан. Хурганы арьс 1 ширхэг нь 15000 төгрөг, нийт 525000 төгрөг болж байна. Аккумляътор 160000 төгрөгийн үнэтэй. Алдагдсан 33 ширхэг илдээгүй хурганы арьсыг буцаан авсан. Хурганы арьстай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Би анх 35 ширхэг илдээгүй хурганы арьс байсан гэж мэдүүлж байсан тэгтэл 33 ширхэг хурганы арьс байсан нь нотлогдсон тул 2 ширхэг хурганы арьсыг хохирлоос хасаж тооцуулах саналтай байна. Харин алдагдсан аккумлъяторын үнэ 160000 төгрөгийг *******ээс яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 131-138 /

Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

... 56-75 БНЗ улсын дугаартай Мустанг 5 маркийн 150 мотортой улаан хүрэн өнгийн мотоциклийг 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 4 - 25 тоот хашаан дотроос алдаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 5 хоногийн дараа уг мотоциклийг цагдаагийн ажилтан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас олж би өөрийнхөө мотоциклийг суманд очиж авсан. Нямсүрэн гэж хүнийг машиныг хөлсөлж мотоциклийг ачиж аймгийн төвд авчирахад 90000 төгрөгөнд бензин хийж 60000 төгрөгийн хөлс өгсөн учир нэхэмжилж авна...гэх мэдүүлэг /хх-ийн 141-143/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн

...Манай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 6 дугаар гудамж 17 тоот хашаанд байх байшингийн вакум цонхоор 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хулгайч орж 25 ширхэг хурганы арьс, хүүхдийн гутал алдагдсан. Уг хурганы илдсэн 25 ширхэг арьсыг 25000 төгрөгөөр хүүхдийн өвлийн гутлыг 60000 төгрөг гээд нийт 685000 төгрөгийн хохирол учирсан. Алдагдсан хурганы арьснаас 9 ширхэгийг нь буцаан авсан. Үлдэгдэл 16 ширхэг хурганы илдсэн арьсны үнэ болох 400000 төгрөг, эмэгтэй хүүхдийн шинэ өвлийн гуталны үнэ болох 60000 төгрөг гээд нийт 460000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 /

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн

...Манайх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөө яваад 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрт хулгай ороод гэрээс хэт хутга, зандан модон ташуур 2 алдагдсан байсан.Ташуур нь болохоор дээр үеийн суман 80 см урттай голоороо хугарсан учраас хэрэглэдэггүй би авдартаа хийсэн байсан. Алдагдсан хэт хутгыг би хэрэглэлийн хамтаар бүрэн бүтэн хүлээн авсан. Уг хэт хутга нь зэсийг өнгөлж мөнгөн түрхмэлтэй түрхсэн хутга байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 155-159/

Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 10 дугаар сарын 28, 29-ны үед Бөмбөгөр сумын төвд байх гэртээ байхад манай ах нь энд нэг хүн хямдхан мотоцикль зарах гэж байгаа чи авах уу гэхэд нь би үзээд уулзахад нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүн мөнгөний хэрэг гараад өөрийнхөө мотоциклийг яаралтай зарах хэрэгтэй байна гэж ярьж байсан бөгөөд Мустанг-5 маркийн улсын дугаар, бичиг баримтгүй улаан хүрэн өнгийн гайгүй шинэвтэр мотоцикль байхаар нь би хулгайн мотоцикль гэж эргэлзээд би чиний зургийг авна гэхэд тэр хүн тэг тэг гээд өөрөө мотоциклийнхоо хажууд зогсоод зургаа авахуулаад байсан. Тэр хүний нэрийг нь ******* гэж байсан бөгөөд өөрийгөө Баацагаан сумынх гэж байсан. Тэгээд би 200000 төгрөг тоолж өгөөд мотоциклийг нь авсан. Би эргэлзээд байсан учир сумын хэсгийн төлөөлөгч Уламбаярт мэдэгдэхэд хулгайн мотоцикль байна гэж хэлсэн. Мотоцикль худалдаж авсан 200000 төгрөгнөөс 152000 төгрөгийг буцаан авсан, үлдсэн 48000 төгрөгийг өгөөгүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 /

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн

...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* гэх залуу миний ажил дээр ирээд ахаа эмээлийн мөнгөн 6 ширхэг баавар буюу даруулга байна. Би ломбарданд хямдхан тавьчихсан байгаа гайгүй үнээр зарах гэсэн юм гээд байсан. Тэгээд надаас дахин дахин гуйгаад байхаар нь уг эмээлийн 6 ширхэг баавар буюу даруулгыг барьцаанд тавьсан гэх ломбарданд очиж үзээд жинлэж үзэхэд 7 лан мөнгө болж байсан. Би хэдээр өгөх юм гэхэд 400000 төгрөгөөр авчих, 200000 төгрөг өгчих гээд байхаар нь уг ломбарданд нь өөрийнхөө 5 лан мөнгөөр хийсэн 600000 төгрөгний үнэ бүхий мөнгөн аягыг 6 ширхэг мөнгөн даруулга дээр нь нэмж тавьж өөрийнхөө нэр дээр гэрээ хийж зээлийг нь 400000 төгрөг болоод ломбарднаас нь 200000 төгрөг нэмж аваад *******эд 200000 төгрөг бэлэн өгч авсан. Ингээд би уг ломбарданд 448000 төлж өөрийнхөө аягыг авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 112- 113 /

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн

...Надад нэг залуу хутга худалдаж авах уу гээд дахин дахин асуугаад байхаар нь үзэхэд хэт хутга байсан. Хүн зодсон өр төлбөрт орчихоод байгаа юм байлгүй гэж бодоод өрөвдөөд 130000 төгрөгөөр нь худалдаж авсан. Тэгтэл сүүлд нь цагдаагаас хүн яриад хулгайн хутга авсан байна гэж хэлж би хулгайн хутга байсныг нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 /

Иргэнийнэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн

... худалдаж авсан илдсэн нийт 37 ширхэг, илдээгүй 33 ширхэг хурганы арьсыг нь хохирогч нарт нь буцааж өгсөн. Ийм учраас хурганы илдсэн илдээгүй арьс худалдаж авсан 280000 төгрөгийг нэхэмжилж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 165-166/

Гэрч    гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эмээлийн 6 ширхэг мөнгөн баавар, нэг ширхэг мөнгөн аяга зэргийг 400000 төгрөгийн барьцаанд тавьж гэж хүн зээл авсан. Ингэхдээ тэр 6 ширхэг мөнгөн бааварыг болохоор ******* гэж хүнээс 400000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж байсан. гэж хүн уг эмээлийн 6 ширхэг баавар болон мөнгөн аяга тавьж авсан зээлэндээ 48000 төгрөгийн хүү төлж нийт 448000 төгрөг манайд төлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 177-178 /

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Манай амбаарт хадам ээжийн эмээл байсан. Биднийг хөдөө яваад ирэхэд амбаарт хулгай орсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 180-181 /

Гэрч    мөрдөн байцаалтад өгсөн

... манай эхнэр ******* над руу утсаар залгаад манай гэрт хулгай орчихсон байна гэрт байсан эмээлийн мөнгөн даруулга алга болчихсон байна гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 188-189 /

Гэрч    ын мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2017 оны 10 дугаар сарын эхээр *******ийн улаан өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг гуйж унаж байсан. ******* нь өөрийнхөө унаж явсан цэнхэр өнгийн улсын дугааргүй бичиг баримтгүй мотоциклийг надад өгөөд чи энийг унаж байгаад Эрдэнэцогтод байдаг 2 хүүхдийн нэгэнд өгчихөөрэй, харин би өөрийнхөө улаан мотоциклийг унаад явъя гээд салсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 191- 191 /

Гэрч ын мөрдөн байцаалта д өгсөн

... нэг нөхөр надад эмээлийн өрөөсөн хугарсан мөнгөн хярыг үзүүлж та энэ хярыг материалд авах уу гэхэд нь би авахаар болж жинг нь үзэхээр дэнсэлэхэд 3 лан мөнгө байсан учир би нэг ланг нь 30000 төгрөгөөр авна гээд 90000 төгрөг өгсөн. Уг хяр нь энгийн хийцтэй хугарсан дээхэн үеийн хийцтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 192-193

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...******* нь мотоцклио хулгайд алдсан гэж байсан. Намайг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу яваад миний алдагдсан мотоциклийг ачаад ирье гэж гуйж миний машинд 90000 төгрөгийн түлш хийж надад 60000 төгрөгний хөлс өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 194-195/

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

...эгчийг таньдаг ******* гэж залуу ирээд нэг ширхэг мөнгөн аяга барьчихсан би хөдөө явах гэсэн чинь бензиний мөнгө хэрэг болоод байна. Та энэ мөнгөн аягыг худалдаад авчих би Нараа эгчийн дүү байна, би өнчин өрөөсөн хүн ганцаараа гэртээ байдаг хөдөө яаралтай явах ажил гараад бензин маслын мөнгө байхгүй гэсээр байгаад би авахаар болж 30000 төгрөгөөр авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 /

Баянхонгор  аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...мөнгөн аяга, хоромон гутал нийт 620000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт / хх-ийн 204-205 /

Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “.../эмээлийн 6 ширхэг мөнгөн даруулга нийт 805000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 223-224/

Баянхонгор  аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...илдсэн хурганы арьс 28 ширхэгийн нэг ширхэг нь 25000 төгрөг нийт 700000 төгрөг, , жижиг цоож 1 ширхэг 8000 төгрөг, нийт 708 000 төгрөгөр үнэлсэн ...” дүгнэлт /2-р хх-ийн 05-06 /

Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...хурганы арьс 35 ширхэг нийт 525000 төгрөг, аккумлъятор 1 ширхэг 160000 төгрөг, нийт 685000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /2-р хх-ийн12-13/

Баянхонгор  аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...мустанг-5 маркийн 1 ширхэг 1300000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /2-р хх-ийн 19-20 /

Баянхонгор  аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...хурганы арьс, хүүхдийн гутал нийт 685000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлэгээ /2-р хх-ийн 26-27 /

Баянхонгор  аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орс- тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...зандан модон ташуур, хэт хутгыг нийт 700000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /2-р хх-ийн 33-34 /

Баянхонгор  аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...мустанг -5 маркийн мотоциклийг 400000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /2-р хх-ийн 80-81 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-3, 7, 14, 18, 23, 28, 33, 39/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол / хх-ийн 6,12-13, 16-17, 21-22, 25-27, 35-38, 29-32, 41-44/ алдагдсан эд зүйлсийн жагсаалт /хх-ийн 7/ хэрэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 59-86/, эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 127-132/ шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа / 2-р хх-ийн 137/, урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн тогтоолуудын хуулбар /2-р 148-197/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 2-р хх-ийн 145/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 620000 төгрөгийг хохирол учруулсан,

 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 112 дүгээр гудамжны 15А тоотод байх *******гийн эзэмшлийн агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух *******ийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж 805000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух *******аясгалангийн гэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 ширхэг хурганы арьс хулгайлж 708000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 17 тоот хашаанаас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******онгорзулын эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 296 дугаар гудамжны 5 тоот хашаанд байх *******ын гэрт 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 35 ширхэг хурганы арьс, аккумлятор зэргийг хулгайлж 685000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 4 дүгээр гудамжны 25 тоот хашаанаас 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 2017 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө ******* эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 300000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд байх ын гэрт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч 25 ширхэг хурганы арьсыг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлж 685000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар баг 5 дугаар гудамжны 51 тоот хашаанд байх Д.Бын гэрт 2017 оны 10 дугаар сарын 10-дын үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хэт хутга, ташуур зэргийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол нийт 8903050 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2-р хх-ийн 110-113/, хохирогч *******гийн ...өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-93 /, хохирогч *******гийн ...өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-102 /, хохирогч *******ийн ...өгсөн мэдүүлэг /хх-ийн 105-109 /, хохирогч *******онгорзулын ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 119-121 /, хохирогч *******аясгалангийн ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 124-129/, хохирогч*******ын... өгсөн мэдүүлэг /хх-ийн 131-138 /, хохирогч *******ы ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 141-143/, хохирогч аранмандахын... өгсөн /хх-ийн 150-152 /, хохирогч Д.Бын... өгсөн мэдүүлэг /хх-ийн 155-159/, иргэний нэхэмжлэгчын ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 146-147 /, иргэний нэхэмжлэгч ын... өгсөн мэдүүлэг /хх-ийн 112- 113 /, Иргэний нэхэмжлэгч ын ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 161-162 /, Иргэний нэхэмжлэгч гийн..өгсөн мэдүүлэг /хх-ийн 165-166/, гэрч гийн...өгсөн мэдүүлэг /хх-ийн 177-178 /, гэрч гийн... өгсөн мэдүүлэг /хх-ийн 180-181 /, гэрч ...өгсөн мэдүүлэг /хх-ийн 188-189/, гэрч ын ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 191-191 /, гэрч ын ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 192-193 /, гэрч гийн ...өгсөн мэдүүлэг /хх-ийн 194-195/, гэрч ын ... өгсөн мэдүүлэг /хх-ийн 198-199 /Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын “...эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ... / хх-ийн 204-205, 223-224, 2-р хх-ийн 05-06, 2-р хх-ийн12-13, 2-р хх-ийн 19-20, 2-р хх-ийн 26-27, 2-р хх-ийн 80-81, / зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан , мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэн урьд шийтгэх тогтоолоор оногдуулан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******, *******, , иргэний нэхэмжлэч , ,, нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 хярын үнэ 1000000 төгрөг, сумаас аймагт ирж, буцсаны зардал 500000 төгрөг нийт 1500000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1000000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ээс 1000000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож , харин хохирогч *******ы нэхэмжилсэн 150000 төгрөг, *******гийн нэхэмжилсэн 500000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******эд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримтлан шүүгдэгч *******эд хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн еөрнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* нь хэргийн учир 204 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийн дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг энгийн зэрэглэлтэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******ээс 1000000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч *******, ******* нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******ийн хэргийн учир 204 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******эд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА