Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 925

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн П.Э*******, Ц.Э*******, З.У*******, Х.Д*******, Д.Б, И.М, Т.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******ын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03, Б/04, Б/06, Б/12, Б/16, Б/17, Б/18 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э******* 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Ц*******ын Э******* нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Энэ гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбоотой гарах эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож мэдсэн” гэв.

Нэхэмжлэгч П.Э*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч П.Э******* нь хувийн хүндэтгэн үзэх шалтгаанаар гаргасан нэхэмжлэлээ татан авч, нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн тул үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг шүүхэд уламжилж байна. Иймд П.Э*******г нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан талаарх шүүхийн шийдвэрийг гаргаж бусад холбогдох материалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Х.Д*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Х******* овогтой Д******* нь нэхэмжлэлээ татан авч хариуцагчтай харилцан тохиролцсон байх тул үйлчлүүлэгчийн хүсэлт зоригийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Х.Д*******ийг нэхэмжлэл гаргаагүйд тооцно уу” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...П.Э******* нарын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох төрийн албаны маргаанд П.Э*******, Ц.Э*******, Х.Д******* нар нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан ба З.У*******, Д.Б, И.М, Т.М******* нарын нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 6 сарын тэтгэлэг, нэг сарын цалинг олгохоор харилцан тохиролцлоо. Нэг сарын цалин 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор З.У*******, Д.Б, И.М, Т.М******* нарын харилцах дансанд шилжүүлнэ” гэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох иргэн Д.Б, И.М, П.М*******, З.У******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******* миний бие нь төлөөлүүлэгч нарын хүсэл зоригийн дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзав. 

Нэхэмжлэгч нар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын тэтгэлэг олгох тушаал гаргасан ба нэмж 1 сарын цалинг олгохоор талууд харилцан тохиролцсон болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Д*******, П.Э*******, Ц.Э******* нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03, Б/04, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Ц.Э*******, Х.Д*******, П.Э******* нар нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

2. Нэхэмжлэгч Д.Б, И.М, П.М*******, З.У******* нарын тухайд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нар нь нэхэмжлэгч З.У*******, И.М, П.М*******, З.У******* нарын нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 6 сарын тэтгэлэг, нэг сарын ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас олгохоор, үүнтэй холбоотой хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр дээрх нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцсон байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, бичгээр тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Д.Б, И.М, П.М*******, З.У******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагч эвэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нар нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д*******, П.Э*******, Ц.Э******* нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг, иргэн Д.Б, З.У*******, И.М, Т.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нар эвлэрснийг тус тус баталж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03, Б/04, Б/06, Б/12, Б/16, Б/17, Б/18 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу иргэн П.Э*******, Ц.Э*******, З.У*******, Х.Д*******, Д.Б, И.М, Т.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

  

 

ШҮҮГЧ                      Д.ОЮУМАА