| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00540/И |
| Дугаар | 157/ШШ2026/00004 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2026/00004
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Б******* холбогдох 135,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С******* овогтой Б******* /СГ79020713/ нь 2022.11.28-ны өдөр манай компанитай 3671757 тоот “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ” байгуулан 98114293 дугаарыг дараа төлбөрт нөхцөлөөр авсан. Гэвч С.Б******* нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 90,235 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд ярианы төлбөр 90,235 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувь, алданги 45,117 төгрөг нийт 135,353 төгрөгийг С.Б*******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:“...хариуцагч С.Б******* нь 2025.12.18-ны өдөр манай байгууллагын Хаан банк дахь дансанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь хариуцагч С.Б******* холбогдуулан дараа төлбөрт дугаарын төлбөр болох 135,353 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 135,353 төгрөгийг төлж барагдуулсан талаарх тайлбарыг нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 135,353 (нэг зуун гучин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,711 төгрөгийн тавин хувь 2,355 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2,355 төгрөгийг, хариуцагч С.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамж 2,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжилсэн 135,353 (нэг зуун гучин таван мянга гурван зуун тавин гурав) төгрөгийг хариуцагч С.Б******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,711 төгрөгийн тавин хувь 2,355 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2,355 төгрөгийг, хариуцагч С.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамж 2,355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР