| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00557/И |
| Дугаар | 157/ШШ2026/00005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2026/00005
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* Б******* Ф******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Г*******ад холб*******ох “7,355,918.14 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* Б******* Ф******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.Г******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-228054 дугаартай зээл 327 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал: 93001-228054 дугаартай зээлд
Талуудын хооронд байгуулсан 575384 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-228054 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,262,574.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 64,843.46 төгрөг, нотариатын зардалд 28,500.00 төгрөг, бүгд 7,355,918.14 (долоон сая гурван зуун тавин т******* мянга есөн зуун арван найм зууны арван дөрөв) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч М.Г*******аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б******* овогт М*******ын Г******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 7,355,918.14 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Г*******ад холб*******уулан зээлийн гэрээний үүрэгт 7,355,918.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Г******* нь 7,355,918.14 төгрөгийг “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 575384 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 93001-228054 цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 34930288 гүйлгээний дугаартай мөнгө шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогто*******ож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,355,918.14 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,355,918.14 (долоон сая гурван зуун тавин т******* мянга есөн зуун арван найм зууны арван дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,645 төгрөгөөс тавин хувь 66,322 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,322 төгрөгийг, хариуцагч М.Г*******аас улсын тэмдэгтийн хураамж 66,322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 7,355,918.14 (долоон сая гурван зуун тавин т******* мянга есөн зуун арван найм зууны арван дөрөв) төгрөгийг хариуцагч М.Г******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,645 төгрөгөөс тавин хувь 66,322 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 66,322 төгрөгийг, хариуцагч М.Г*******аас улсын тэмдэгтийн хураамж 66,322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Г******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР