Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00006

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч П******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Н*******д холбогдох “11,121,299.98 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.Н******* нь манай компанитай 2025 оны 1 сарын 16-ны өдөр L100066230 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 7100805155 зээлийн дансны дугаартай, 4,320,000.00 /дөрвөн сая гурван зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 320000207010 банкны тоот дансанд;

2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 7901060476 зээлийн дансны дугаартай, 4,202,500.00 /дөрвөн сая хоёр зуун хоёр мянга таван зуун төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй/зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203744989 дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд:

1. 2025 оны 1 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 4,093,642.85 /дөрвөн сая ерэн гурван мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг наян таван мөнгө/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 1,390,537.57 /нэг сая гурван зуун ерэн мянга таван зуун гучин долоон төгрөг тавин долоон мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 57,137.78 /тавин долоон мянга нэг зуун гучин долоон төгрөг далан найман мөнгө /
  • Нийт: 5,541,318.20 /таван сая таван зуун дөчин нэгэн мянга гурван зуун арван найман төгрөг хорин мөнгө /

2. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь :

  • Үндсэн зээл: 4,202,500.00 /дөрвөн сая хоёр зуун хоёр мянга таван зуун төгрөг/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 246,623.42 /хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун хорин гурван төгрөг дөчин хоёр мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 1,123,358.36 /нэг сая нэг зуун хорин гурван мянга гурван зуун тавин найман төгрөг гучин зургаан мөнгө /
  • Нийт: 5,572,481.78 /таван сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг далан найман мөнгө /

Иймд зээлдэгч Ж.Н*******гээс үндсэн зээлийн төлбөрт 8,296,142.85 /найман сая хоёр зуун ерэн зургаан мянга нэг зуун дөчин хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,637,160.99 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга нэг зуун жаран төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,496.14 /нэг сая нэг зуун наян мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 11,121,299.98 /арван нэгэн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ж******* Н******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “11,121,299.98 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П******* ББСБХХК нь хариуцагч Ж.Н*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,121,299.98 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Ж.Н******* нь 11,121,299.98  төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн L100066230 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Ж.Н*******гийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Н******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,121,299.98 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,121,299.98 (арван нэгэн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.891 төгрөгийн тавин хувь 96.445 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 96.445 төгрөгийг, хариуцагч Ж.Н*******гээс улсын тэмдэгтийн хураамж 96,445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 11,121,299.98 (арван нэгэн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг хариуцагч Ж.Н******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.891 төгрөгийн тавин хувь 96.445 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 96.445 төгрөгийг, хариуцагч Ж.Н*******гээс улсын тэмдэгтийн хураамж 96,445 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Н******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                       

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР