Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00007

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг   хэрэгсэхгүй болгох тухай

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Э*******д холбогдох 765,558.90 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч П.Э******* нь 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 16387 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5946422397 тоот дансанд 250,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч П.Э*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 95088371 дугаараар холбогдож сануулдаг боловч огт төлөлт хийгдээгүй өдийг хүрсэн болно.” гэжээ

Хариуцагч Б******* овогт П******* Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус зээлийг авсан болно. Төлөлтийг 2026 оны 01 сарын 10-наас 2026 оны 02 сарын 10-ны хооронд төлөх боломжтой.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч П.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 765,558.90 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч П.Э******* нь 765,558.90 төгрөгийг “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16387 цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 765,558.90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 765,558.90 /долоон зуун жаран таван мянга таван зуун тавин найман төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,923 төгрөгийн тавин хувь 11,461 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,461 төгрөгийг, хариуцагч П.Э*******гээс улсын тэмдэгтийн хураамж 11,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 765,558.90 /долоон зуун жаран таван мянга таван зуун тавин найман төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг хариуцагч П.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,923 төгрөгийн тавин хувь 11,461 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,461 төгрөгийг, хариуцагч П.Э*******гээс улсын тэмдэгтийн хураамж 11,461 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР