| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00573/И |
| Дугаар | 157/ШШ2026/00010 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2026/00010
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.И*******д холбогдох “1,519,773 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.И******* нь "М******* ББСБ" ХХК-тай 2020.10.20-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99686499 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г.И******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.03.15-ны өдрөөс 2024.04.15-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 930,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар Г.И*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 930,000 төгрөг, зээлийн хүү 496,187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,586 төгрөг нийт, 1,519,773 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 3/15/2024 | 740,000 | 549 | 740,000 | 379,799 | 71,788 | 1,191,587 |
| 4/15/2024 | 190,000 | 519 | 190,000 | у 116,388 | 21,798 | 328,186 |
|
| 930,000 |
| 930,000 | 496,187 | 93,586 | 1,519,773 |
Г.И******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,519,773 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.
Хариуцагч Б******* овгийн Г******* И******* нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “1,519,773 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.И*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,519,773 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.И******* нь 1,519,773 төгрөгийг “М******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 140000588454 дугаартай зээл, зээлийн эрх нээх дугаартай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.И******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,519,773 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,519,773 (нэг сая таван зуун арван есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,266 төгрөгийн тавин хувь 19,633 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,633 төгрөгийг, хариуцагч Г.И*******гоос улсын тэмдэгтийн хураамж 19,633 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,519,773 (нэг сая таван зуун арван есөн мянга долоон зуун далан гурав) төгрөгийг хариуцагч Г.И******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,266 төгрөгийн тавин хувь 19,633 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,633 төгрөгийг, хариуцагч Г.И*******гоос улсын тэмдэгтийн хураамж 19,633 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.И******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР