| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00542/И |
| Дугаар | 157/ШШ2026/00018 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00018
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Д******* холбогдох “549,611.36 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Н******* Д******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2023-05-24-ний өдөр 2039881 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2039881 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 390,000 төгрөг, үндсэн хүүнд 136,425.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,186.15 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 549,611.36 төгрөгийг хариуцагч Н******* Д*******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н******* Д******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “549,611.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.Д******* холбогдуулан зээлийн гэрээний гэрээний үүрэгт 549,611.36 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Д******* нь 549,611.36 төгрөгийг “Т******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1039881 дугаартай TOKI CREDIT үйлчилгээний гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 549,611.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 549,611.36 (таван зуун дөчин есөн мянга зургаан зуун арван нэгэн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,138 төгрөгийн тавин хувь 8,569 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,569 төгрөгийг, хариуцагч Н.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 8,569 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 549,611.36 (таван зуун дөчин есөн мянга зургаан зуун арван нэгэн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Н.Д******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,138 төгрөгийн тавин хувь 8,569 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,569 төгрөгийг, хариуцагч Н.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 8,569 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР