Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2026/00020

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг   хэрэгсэхгүй болгох тухай

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Г*******, Н.А******* нарт холб*******ох “7,603,546.96 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ч.Г*******, Н.А******* нар нь Т******* Б******* Ф******* ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2024 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн МА-498668 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 194013-346 дугаартай Автомашины зээлийн гэрээний дагуу 6,000,000.00 төгрөгийг зээлийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2027 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн. Уг гэрээ нь 2025 оны 11 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар 294 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарь ноцтой зөрчигдсөн байна.

Тодруулбал:

о  Үндсэн зээлийн үлдэгдэл - 5,620,613.87 төгрөг

о  Зээлийн хүү -1,915,873.56 төгрөг,

о Нэмэгдүүлсэн хүү -37,559.53 төгрөг, нийт 7,574,046.96 төгрөг төлөхөөр байна. "Т******* Б******* Ф******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Ч.Г*******, Н.А******* нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холб*******ож байсан. Зээлдэгч Ч.Г*******, Н.А******* нар нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3-т болон Цахим зээлийн гэрээний 7.4, Автомашины зээлийн гэрээний 7.3-т тус тус заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн МА-498668 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94013-346 дугаар Автомашины зээлийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94013-346-FA01 дугаар фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 5,620,613.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,915,873.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,559.53 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29,500.00 төгрөг, нийт 7,603,546.96 (Долоон сая зургаан зуун гурван мянга т******* зуун дөчин зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Ч.Г*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.А******* нараас гаргуулах.” гэжээ.

Хариуцагч Х******* овогт Ч******* Г*******, Б******* овогт Н******* А******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид нар 2025 оны 03 сар, 2025 оны 08 сард ажлаасаа гарч орлогогүй байх хугацаандаа авсан зээлээ төлж чадахгүй байсан. Энэхүү авсан зээлээ цаашид боломжоороо хувааж төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Г*******, Н.А******* нарт холб*******уулан зээлийн гэрээний үүрэгт 7,603,546.96 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ч.Г*******, Н.А******* нар нь 7,603,546.96 төгрөгийг “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн МА-498668 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94013-346 дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94013-346 FA01 дугаартай фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 27220187 гүйлгээний дугаартай мөнгө шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогто*******ож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Г*******, Н.А******* нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,603,546.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,603,546.96 (Долоон сая зургаан зуун гурван мянга т******* зуун дөчин зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,607 төгрөгөөс тавин хувь 68,303 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 68,303 төгрөгийг, хариуцагч Ч.Г*******, Н.А******* нараас улсын тэмдэгтийн хураамж 68,303 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-ийн 7,603,546.96 (Долоон сая зургаан зуун гурван мянга т******* зуун дөчин зургаан төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Ч.Г*******, Н.А******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,607 төгрөгөөс тавин хувь 68,303 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 68,303 төгрөгийг, хариуцагч Ч.Г*******, Н.А******* нараас улсын тэмдэгтийн хураамж 68,303 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Г*******, Н.А******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР